x

Улсын Ерөнхий прокурорын хоёр орлогчийн томилгоотой холбогдуулж нээлттэй хэлэлцүүлэг хийлээ

Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар нар зохион байгуулж, Улсын ерөнхий прокурорын хоёр орлогчийн албан тушаалын томилгоотой холбогдуулан өчигдөр /2019.04.15/ нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэлсэн үгэндээ, Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын 8-ны өдөр Улсын ерөнхий прокурорын хоёр орлогчийг зөвшилцөхөөр УИХ-д нэрийг нь өргөн барисан. Хуулийн хүрээнд зөвшилцдөг албан тушаалын томилгоотой холбогдуулж нээлттэй хэлэлцүүлэг хийх боломжтой. Иргэний нийгмийн байгууллагаас дэвшүүлсэн санаачилгын дагуу энэхүү хэлэлцүүлгийг хийж байна” гэлээ.

Тэрбээр мөн, өндөр албан тушаалтны томилгоотой холбогдуулж нээлттэй хэлэлцүүлэг хийж байгаа нь парламентын түүхэнд анх удаагаа гэдгийг тэмдэглэсэн.

Нээлттэй хэлэлцүүлэгт "Монгол хүн бүрийн төлөө”, "Их нутаг, хүн зоноо хамгаалъя", "Монголын эрдэмтдийн төв зөвлөл", "Босоо хөх Монгол", "Нэхүүл", "Монголын ахмадын холбоо", "Хараат бус захирлуудын холбоо", “Дархан Монгол нэгдэл” зэрэг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл 93 хүн оролцлоо. Үг хэлсэн оолцогчид Улсын ерөнхий прокурорын орлогчид зөвшилцөхөөр УИХ-д нэрийг нь өргөн барьсан М.Чинбат, С.Алиманцэцэг нараас  асуулт асууснаас гадна прокурорын шударга байдал,  хууль эрх зүйн шинэчлэлтэй холбоотой санал бодлоо хэллээ.  

Нэр дэвшигч М.Чинбат энэ үеэр прокурорын байгууллагад 20 гаруй жил ажиллаж байгаагаа хэлээд Улсын ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилогдвол нийгэмд хүлээлт үүсгээд байгаа хариуцлагын асуудалд анхаарал хандуулж ажиллана гэв.

Мөн “Байгаль орчин, нийтийн эрх ашиг хохирсон асуудалд прокурорын байгууллага тууштай ажиллах ёстой. Томоохон асуудлуудыг хуульд заасны дагуу шалгана. Ямар нэг субьектив хандлага гаргахгүй" хэмээлээ.

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Л.Оюун-Эрдэнэ нар орж ирж, байр сууриа илэрхийлэв.

Төгсгөлд нь, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “УИХ-ын гишүүд болон оролцогчид нэр дэвшигчидтэй холбоотой эргэлзээтэй асуудлуудад өөрсдөөс нь хариулт авлаа, захиас даалгавар хэллээ. Цаашид хэрхэн ажиллах талаар байр суурийг нь сонслоо. Ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй асуудлуудад анхаарууллаа. Энэ бүгдийг хүлээж авч, цаашдын үйл ажиллагаандаа тусгана гэдэгт итгэж байна” гээд хоёр нэр дэвшигч болон оролцогчдод амжилт хүслээ. Тэрбээр мөн, иргэд олон нийт, иргэний нийгмийн байгууллагын санаачилгаар зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлэг амжилттай болсныг тэмдэглэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Сүхбаатар: Турк үндэстэн 3 цаг 2 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 3 цаг 15 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 3 цаг 17 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 3 цаг 18 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 3 цаг 19 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 3 цаг 20 мин Улсын хэмжээнд нэг га-гаас 2023 оныхоос 38.5 центнерээр илүү төмс хураажээ 3 цаг 21 мин Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын үсгээ зурав: Гадаадын хэвлэлээр юу бичнэ вэ? 3 цаг 24 мин Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 21 цаг 10 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 21 цаг 17 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 21 цаг 17 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 21 цаг 19 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 21 цаг 20 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 21 цаг 23 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 21 цаг 25 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 21 цаг 26 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 21 цаг 27 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 21 цаг 30 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 21 цаг 38 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм Өчигдөр 09 цаг 54 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана
Top