x

Тусгаар байх эрхээ ШХАБ-д тушаах уу?

Монгол Улс ШХАБ-д элсэх нь гэсэн яриа хоёр сарын өмнө улс төрийн хүрээнд дуулиан тарьсан. Улстөрчид, улс төр судлаачдаас эхлээд дипломатууд, эдийн засагчид, нийтлэлчид гээд энэ талаар байр сууриа илэрхийлээгүй хүн бараг үгүй. Яагаад гэнэт ШХАБ-д элсэх тухай яриа гарав. Ийм мэдээлэл гаргах нь хэнд ашигтай байв гээд олон асуулт урган гарна. Юуны өмнө энэ бол анх удаа гарч байгаа яриа биш. Өмнө нь ч ийм санаанууд цухалздаг байсан. Гэхдээ энэ удаа илүү өндрөөс шидсэн чулуу байж мэдэхээр байгаа нь хамгийн ноцтой. ШХАБ-д Монгол Улсыг элсүүлэх сонирхол өнөөгийн эрх баригчдад байна гэсэн мэдээлэл олон нийтэд хүрмэгц Гадаад харилцааны яам ёс төдий, бөөрөнхийлсөн мэдэгдэл гаргасан. Товчхондоо бол уг мэдэгдэлд ШХАБ-д элсэх асуудал яригдаж байгааг шууд үгүйсгээгүй байв.

Харин олон нийт хийгээд судлаачид, ажиглагчдын хувьд ШХАБ-д элсэхийг эрс эсэргүүцэж буй юм. Тийнхүү эсэргүүцэх үндэслэл ч хангалттай бий. Манай улс ШХАБ-д элсвэл юуны түрүүнд тус байгууллагын дотоод дүрэм, журмыг дагаж мөрдөх ёстой болно. Энэхүү олон улсын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болсон улс эхний ээлжид 28 заалтыг дагаж мөрдөх үүрэг хүлээдэг аж. Нэг ёсондоо үүрэг, хариуцлага хүлээнэ гэсэн үг. Эдгээр заалтын цаана юу ч нуугдаж байж болох юм. Энэ нь нэг ёсондоо хөвөнд боосон чулуу гэдэг шиг л юм. Ингээд гишүүн болсны дараа хэсэг хугацааны 30 заалт нэмэгдэж орж ирдэг байна. ШХАБ-ын энэ олон гэрээ, заалт, дүрэм журмууд бол гишүүн орнуудынхаа бие даасан байдлыг шууд үгүй хийх аюултай занга гэж болно. Үнэгүй бяслаг хавханд л бий гэдэг энэ.

ШХАБ-ын гишүүн орнуудын гол тоглогчид нь манай хоёр хөрш. Тиймээс энэ байгууллагад өнөөдөр элслээ л бол маргаашнаас ОХУ, БНХАУ-ын хууль Монголын нутаг дэвсгэр дээр хүчин төгөлдөр хэрэгжих үндэслэлтэй болно. Наад захын жишээ энэ. Цаашилбал бүрэн эрхт тусгаар улсын статус бүрхэг болж ирнэ. Газар нутгийн бүтэн байдал цайнд дүрсэн гамбир шиг болно. БНХАУ Тажикстаныг асар их хэмжээний өрөөр баглаж байгаад газар нутгийнх нь тодорхой хэсгийг цэвэрхэн дээрэмдээд авчихсан ойрын жишээг л санах хэрэгтэй. ШХАБ-ын гэрээний шантааж байв. Тажикстан ШХАБ гэдэг занганд хавхийтэл хавчигдсан тул яаж ч чадалгүйгээр чимээгүйхэн эмтэрч сэмэрсэн гашуун сургамж бэлэн байна. Ийнхүү олон улсын нийгэмлэг гэдэг малгайн дор орчин үеийн газар нутгийн дээрэм, түрэмгийлэл үйлдэгддэг болсон ажээ.

Угаасаа ШХАБ гэдэг бол анх үүсэн байгуулагдсан зорилго нь гишүүн улс орнуудынхаа хил хязгаар, газар нутгийн маргааныг шийдвэрлэх, цэрэг, батлан хамгаалахын салбарт хамтран ажиллахад чиглэж байсан юм. Гэтэл Монгол хөрш зэргэлдээ улс орнуудтайгаа хил хязгаарын ямар нэгэн зөрчил маргаангүй, төвийг сахисан байр сууриа зарласан улс атал цөөн улстөрчийн хүрээнээс ШХАБ-д элсэх сонирхол цухалзах болсон нь аюулын харанга дэлдэж буй юм. Энэ оны эхээр ийм яриа гарсан нь ч санамсаргүй хэрэг биш бололтой. Ирэх наймдугаар сард тэмдэглэх Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх үеэр Монгол Улс ШХАБ-д элсэхээ албан бусаар зарлах гэж байгаа гэдэг мэдээлэл ч байна.

Асуудал ийм дээрээ тулсан бол ноцтой. ШХАБ-д элсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэж шийднэ. Гэсэн хэдий ч өнөөгийн УИХ “сэлэм эргүүлэх” зарчмаар асуудлыг шийдээд байгаагаас харвал яаж ч мэдэхээр. Тиймээс “Ард түмэн минь сонор соргог байгтун” гэхээс өөр арга алга.

ШХАБ-д элсэхийн сөрөг талыг Монголын Геополитикийн хүрээлэнгийн захирал, Элчин сайд, доктор Ж.Чойнхор жил гаруйн өмнө тодорхойлж байжээ. Тэрээр юуны түрүүнд ШХАБ-д элссэнээр бие даасан гадаад бодлого явуулж байгаа одоогийн боломж хумигдана гэдгийг онцолжээ. Учир нь ШХАБ-ын дүрэм журам, гишүүн орнуудын уялдуулан зохицуулсан гадаад бодлого, үйл ажиллагааны чиг шугамыг юуны өмнө чухалчлан анхаарч дагаж мөрдөх хэрэгтэй болно гэсэн үг. Дэлхийн улс төрийн бодлого, олон улсын харилцаанд гарч буй аливаа асуудалд манай улс өөрийн гэсэн өвөрмөц байр сууриа чөлөөтэй илэрхийлэх боломжгүй болно.

Бас нэг том сөрөг үр дагавар нь гурав дахь хөршийн бодлого үндсэндээ байхгүй. Хүчирхэг хоёр хөршийн дунд орших манай улс гурав дахь хөршүүдтэйгээ найрсаг харилцааг хөгжүүлэхийг эрхэмлэдэг. Гэтэл ШХАБ-ын гишүүн орорн боллоо гэхэд гуравдахь хөрш гэж тодорхойлсон улс орнуудын итгэлцэл, хамтын ажиллагааны бодлогод ан цав гарах аюултай.

“Геополитикийн асуудал гэгч нь хийсвэр ч юм шиг, бидэнд хүртээлгүй хол ч юм шиг санагдаж болох юм. Зарим нэг судлаач бүр байчхаад геополитик нь бага оронд хүртээлгүй, том гүрнүүдийн бодлого юм шиг бичсэн нь бий. Гэвч нэг л өдөр хоолой дээр тулаад ирдэг ярвигтай асуудал гэдгийг бусдын гашуун туршлага, ердөө л өнгөрсөн зуунд бидний монголчуудад тохиож байсан туйлын хүнд бэрх цаг үеүд, бас энд тэндэхийн хэрэг явдлын өнөө цагийн өрнөлт аяндаа харуулаад байна биш үү. Харин жижиг орон гэдэг бол томцуултай зиндаархах гэсэндээ бус хэрэгтэй мөчид амиа хоохойлох арга замыг цаг ямагт эрэлхийлж олчхоод “дайснаа ирэхээр дариа нухахгүй” шиг байвал болох нь тэр шүү дээ. Хэн нэгнийг дагаж гүйхгүй, хэлүүлж дөрлүүлэхгүй, өнөө маргаашийн ашиг унацыг бодохгүй, “өөрөө өөртөө зөв” гэдэг өвгөдийнхөө мэргэн үгийг даган, алс хэтийн бодлоготой байж, газар шороо, тусгаар тогтнолынхоо төлөө амь биеэ зольсон ухаалаг, баатарлаг монгол эрсийн эр зориг, эрхэмлэн захисан гэрээсийг санан санан туйлын хариуцлагатайгаар тунгаан байж эл асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт итгэл төгс байна” хэмээн Ж.Чойнхор Элчин сайд онцолсон нь учиртай.

Эцэст нь хэлэхэд ШХАБ Ази-Европ дахь хүчээ өсгөхийн тулд Иранаас гадна манай улсыг жинхэнэ гишүүнээ болгохоор мэрийж байгаа гэсэн тайлбар бий. Иран ШХАБ-ын гишүүн болбол ШХАБ-ын бүх улс бидний гуравдагч хөрш АНУ-ын хоригт орно. Монголыг гуравдагч хөршгүй, төвийг сахисан бодлогогүй, ШХАБ буюу хэрэг дээрээ хоёр том хөршөөсөө хэт хараат болгох гээгүй л юм бол ийм л занга руу бид өөрсдөө зүтгэх ёсгүй.

Г.Ууганбаяр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Сүхбаатар: Турк үндэстэн 2 цаг 41 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 2 цаг 54 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 2 цаг 56 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 2 цаг 57 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 2 цаг 58 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 2 цаг 59 мин Улсын хэмжээнд нэг га-гаас 2023 оныхоос 38.5 центнерээр илүү төмс хураажээ 3 цаг 0 мин Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын үсгээ зурав: Гадаадын хэвлэлээр юу бичнэ вэ? 3 цаг 3 мин Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 20 цаг 49 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 20 цаг 55 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 20 цаг 56 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 20 цаг 58 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 20 цаг 59 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 21 цаг 1 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 21 цаг 3 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 21 цаг 5 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 21 цаг 6 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 21 цаг 9 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 21 цаг 17 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм Өчигдөр 09 цаг 54 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Жагсагчид өлсгөлөн зарлана
Top