x

Ерөнхийлөгч Х.Баттулга, МАК-ийн Б.Нямтайшир хоёр НЭГ ЭГНЭЭНД...

Олон улсын олимпын хорооны стандартад нийцсэн мөсөн гулгуурын талбайтай “Мөсөн өргөө” ордны шав тавих ёслол өчигдөр болов. Уг ордныг барихад “МАК”, “Ачит-Ихт”, “UPC”, “Степпе купер” зэрэг үндэсний компаниуд хөрөнгө оруулан хамтарч байгаа аж.

“Мөсөн өргөө” төслийн санаачлагч нь “Степпе Арена” ХХК-ийн УЗ-ийн дарга П.Цагаан. Түүний урилгаар уг арга хэмжээний нээлтэд оролцсон Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголчууд бид эвлэн нэгдэх аваас хүссэн зорьсноо биелүүлдэг ард түмэн гэдгээ олон зүйлээр батлан харуулдаг нэгэн жишээ, үлгэр авахуйц ажил бол энэхүү “Мөсөн өргөө”-г бүтээн байгуулахаар хөрөнгө мөнгө, хүч чадлаа нэгтгэсэн үндэсний аж ахуйн нэгжүүдийн шийдвэр юм” гэж тодотгоод үндэсний компаниуддаа баяр хүргэж, амжилт хүсч байв. Гэхдээ өвлийн спортын ордноосоо илүү анхаарал татсан зүйл бол “МАК”-ийн эзэн Б.Нямтайшир, Ерөнхийлөгч Х.Баттулга нар их л дотночлон хамтдаа явж байсан нь юм. Юу нь сонин бэ гэхээр Ерөнхийлөгчийн олны ярианд оруулсан “30 гэр бүл” гэдэг ойлголтоос одоогийн байдлаар “илрээд” байгаа ганц нь “МАК” гэдэг утгаараа шүү дээ. 

Эхнээс нь тайлбарлая. Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны тавдугаар сарын 27-нд СЕХ-ноос Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийн үнэмлэхээ авсныхаа дараа “Монгол Улс 30 хүрэхгүй гэр бүлийн төлөө юу, гурван сая монголчуудын төлөө юу гэдэг шийдвэрийг гаргахад cap хүрэхгүй хугацаа үлдээд байна” хэмээж байлаа. Мөн 2017 оны аравдугаар сард У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдах үед Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилох асуудалд хориг тавьсан шалтгаанаа “30 гэр бүлийн төлөөлөл тул” гэж тайлбарлаж байсан юм. Харин УИХ-ын гишүүд “30 гэр бүл гэдэгт хэн, хэн багтаж байгааг хэл” хэмээн шаардахад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Тэр 30 гэр бүлийг өөрсдөө олцгоо” гэсэн удаатай. Тэгвэл өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Засгийн газрыг огцруулах эсэхийг чуулганаар хэлэлцэх үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “30 гэр бүл”-ийн нэгээр МАК корпорацийг зарласан нь өнөөг хүртэл “илрээд” байгаа эхнийх бөгөөд эцсийнх болсон билээ. Тухайн үед чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын асуултад хариулахдаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Зөвхөн МАК компани гэхэд 36 лиценз авсан. Цагаан суварга байна. Цагаан суварга бол танай гэр бүлийн өмч биш. Монголын ард түмний өмч. Харин Цагаан суваргыг би буцааж авна гэж хэлье.

Нэг гэр бүл 36 лиценз эзэмшинэ гэж байх уу. Гэтэл ганц ч лицензгүй гурван сая ард иргэд байгаа. 30 гэр бүлийн нэг нь Н.Номтойбаяр та” гэж байлаа. Мөн өнгөрсөн нэгдүгээр сард Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монголын ард түмний хууль бусаар эзэмшиж байгаа, улсын өмч хөрөнгөөр хайгуул хийгдсэн лицензийг эзэмшдэг олигархуудтай хатуу тэмцэнэ. Тэр өмчийг ард түмэндээ буцаан авч, баялгийн сан байгуулна. Монголын 3.2 сая хүн идэх ёстой баялгийг тавхан ам бүлтэй айл авчхаад байгаа. Тавхан ам бүлтэй нэг айл 36 лиценз эзэмшиж байгаа. МАК гэж компани. Нямтайширын хүү Номтойбаяр гэж нөхөр УИХ-д сууж байна. Төрийн эрх мэдлийг эзэмшиж байгаа. Тэгэхэд цаана нь гурван сая хүн ядуу амьдарч байна. Цагаан суварга гэхэд 15 тэрбум ам.долларын өртөгтэй орд. Ийм олигархиудтай тэмцэхээр өмнөөс янз бүрийн байдлаар тэмцэж байгаа. Байгалийн баялгийгхураалгачихвий гэхээс гол нь харлаж тэмцэж байгаа. Төр авах ёстой юмаа авна” гэсэн юм. Товчхондоо, Ерөнхийлөгчийн хэлсэн “30 гэр бүл”-ийн нэгийг МАК корпораци гэдгийг Ерөнхий сайд дахин тодотгосон явдал л даа.

Үүнд нь дэмжлэг болох үйл явдал ч өрнөсөн. Тухайлбал, өнгөрсөн сарын 7-нд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийх үеэрээ “Аюулгүйн зөвлөлийн зөвлөмжийн хамгийн эхэнд байгаа улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордуудыг улсын мэдэлд буцаан авах гэдэг үгтэй тэр томьёоллыг би маш сайн санаж байгаа юм.

Буцаан авна гэдэг бол улсын мэдэлд байсан зүйлээ буцаан авна гэсэн үг. Тэрний дагуу авна. Луйврын замаар авсан 400 орчим ордын тухай яригдаж байгаа юм. Түүнд элс хайрга түгээмэл тархацтай ордууд байна. Асгатын орд, Салхитын мөнгөний орд , Цагаан суваргын орд, Эрдэнэс тавантолгой гээд хувьд ашиглуулдаг ордууд байгаа. Энэ болгон улсад очно. Луйврын замаар 1997 оны хуулийг ашиглаж авсан. 1997 оны хууль бол хоосон газар дээр хайгуул хийдэг зөвшөөрөл өгдөг болохоос юмтай газар дээр зөвшөөрөл өгөхгүй хууль байсан. Одоо Ашигт малтмалын тухай хууль хэвээрээ байгаа. Тэгэхээр хуулийг гажуудуулж авлигал өгч дороо алт мөнгөтэй ордуудыг хувьд өгсөн буруутай хүмүүс л хариуцна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр энэ хууль буцааж хэрэглэгдэхгүй гэдгийг маш сайн ойлголцсон.

Цагаан суваргын ордын жишээн дээр маш тодорхой ярихад бид Цагаан суваргын ордыг буцаан авахын тулд мөнгө төлөхгүй. Өнөөдрийн байдлаар 400 гаруй ордын алинд ч уурхай баригдаагүй байгаа. Улс өмчөө авна” гэж байв.

Гэтэл гуравдугаар сарын 15-нд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарын хийсэн “Ил тод, нээлттэй уул уурхай” хэвлэлийн хурлын үеэр албаныхан “2014 онд УИХ-ын тогтоолоор Цагаан суваргын ордод төрийн эзэмшил 0 байхаар тогтоосон байдаг. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордуудын тусгай зөвшөөрөл эзэмшсэн бол өмнөх төлбөрийг тухайн компани нөхөн төлөх үүрэгтэй. Энэ зардлыг төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг нь хураан авдаг журам бий. Өнөөдрийг хүртэлх хугацаанд ийм зөрчил гараагүй. Улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн хайгуулууд бүгд төлбөрөө хуваарийн дагуу төлөөд явж байна” хэмээн хариулж байлаа. Нэг үгээр Ерөнхий сайд хурааж авна гэсэн боловч салбар яам нь тэгэх боломжгүй гэсэн хэрэг.

Ийнхүү Ерөнхийлөгчийн эхлүүлсэн “30 гэр бүл”-ийн тухай яриа өрнөсөөр “МАК”-ийн эзэмшилд байдаг Цагаан суваргын ордын лиценз дээр тулаад үйл явдал намжсан. Тэгвэл өчигдөр Ерөнхийлөгч, МАК-ийн эзэн хоёр зэрэгцэн зогсож байгаа дүр зураг магадгүй Цагаан суваргын асуудлаар дээгүүрээ учраа олчхов уу гэдэг асуулт үүсгэж байна. Бүр цаашилбал, Ерөнхийлөгч үндэсний компаниуддаа хатуурхахаа зогсоосон ч юм билүү. Ер нь тэгээд Ерөнхийлөгч 30 гэр бүл, оффшорчдын асуудлыг өөрийнхөө амаар хэлээгүй удаж байгаагаас ч харсан шүү дээ. Өнгөрсөн хэдэн жил юу эс болов доо. Нэг хэсэг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Төр, намдаа цэвэрлэгээ хийх” тухай яриа, Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргаж ирсэн “30 гэр бүл”, “оффшорчид” гэсэн шошго болон бүтээн байгуулалтад цэрэг ашиглах санаачилга олон нийтийг баахан талцуулсан. Нийгмийн сэхээтэн хэсэг “Арай нийгэмчлэх чиг баримжааг барьж, яваандаа диктатур тогтоох гээд байгаа юм биш биз” хэмээн болгоомжилж эхлээд байв. Хажуугаар нь улстөрчдийн “МАНАН мафи, олигарх бүлэглэл”-ийн тухай сүржин мэдэгдлүүд үргэлжилж эгээтэй л төр засаг хөрөнгө чинээтэй, бизнестэй хэсгээ нугаслан дарах гэж байгаа мэт дүр зураг бий болж байлаа.

Харин сүүлийн үйл явдлуудыг харахад Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ оныг “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарлаж Засгийн газар дотооддоо үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг худалдан авч, хэрэглэхийг байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд уриаллаа. Ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний компаниудаа дэмжсэн үг хэлж “МАК”-ийн Б.Нямтайширтай хамт явж олны анхааралд туслаа. Үүнээс үзэхэд манай төрийн өндөрлөгүүд улстөрчийнхөө хувьд л алхам хийснээс биш өнөөгийн ардчилсан нийгмийнхээ гол үзэл санаанаас ухраагүй юм байна гэдэг найдвар төрж байна.

Бидний гучин жилийн өмнө сонгосон зам бол хүний эрх чөлөөг ханган хамгаалах, төрийн оролцоог хязгаарлах, зах зээлийн тогтолцоог дээдлэх, парламентат ёс, олон ургалч үзлийг хөгжүүлэх билээ. Ийм нийгмийн хөрс суурин дээр өөрөө өндийж, хувийн бизнес толгойлж амжилттай ажилласан хүний хувьд Ерөнхийлөгч Х.Баттулга ч эргээд эвийг хайж эхэлсэн болов уу.

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (203.91.115.250)
    ХЭНД ХЭРЭГТЭЙ МӨСӨН ХОТХОН БЭ. ТЭНД ЛАВ МОНГОЛЫН ЯДАРСАН АРД ИРГЭД ОЧИЖ ГУЛГАХГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ. БАТТУЛГА, НЯМТАЙШИР БОЛОН ӨНӨӨ 30 ГЭР БҮЛДЭЭ ЗОРИУЛЖ БАЙГААН БИШҮҮ. ТӨСӨН ДЭЭР ТОГЛООД ЯВЖ БАЙХ ТҮВШИНД БАЙГАА БИЛҮҮ МАНАЙ УЛС. ТЭНЭГ БАТТУЛГА ОГЦОР. ОДОО БОЛЛОО. БӨХ Л БОЛ БӨХ БАЙДГИЙН БАЙНА.
    2019 оны 04 сарын 15 | Хариулах
  • эмээ (66.181.177.133)
    Энэ Баттулга үнэхээр боловсрол дутаад байна даа...Мөсөн өргөөнөөс ч илүү чухал ажил зөндөө л байх юм...
    2019 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (203.91.115.250)
    Угаасаа Монгол Улсын Ерөнхийлөгч МАК-тай нийлж авсан нь тодорхой байгаа шд. Бүр цэрэг армиа хүртэл МАК-д өгөөд тэднийд ажиллаж байсан нэг нөхрөөр дарга тавта биз дээ. Бүх зүйл ойлгомжтой болж байна.
    2019 оны 04 сарын 15 | Хариулах
  • ТЭНГЭР ХАРЖ БАЙГАА (103.240.241.110)
    МӨСӨН ӨРГӨӨ ЧУХАЛ УУ? ТЭРЭНД ОРУУЛАХ ХӨРӨНГӨӨ ГАНДАН 100АЙЛ ДЭНЖИЙН 1000,-Г ГЭР ХОРООЛЫГ ЧӨЛӨӨЛЖ ОРН СУУЦЧУУЛВАЛ УТАА БАГАСНА, ХӨРС ЭРҮҮЛЖИНЭ ХҮН СОЁЛЖИНО ДОО ДААН Ч ДҮҮРСЭН ТЭНЭГҮҮД ЮМ ДАА
    2019 оны 04 сарын 15 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Сүхбаатар: Турк үндэстэн 2 цаг 41 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 2 цаг 54 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 2 цаг 55 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 2 цаг 57 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 2 цаг 57 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 2 цаг 58 мин Улсын хэмжээнд нэг га-гаас 2023 оныхоос 38.5 центнерээр илүү төмс хураажээ 2 цаг 59 мин Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын үсгээ зурав: Гадаадын хэвлэлээр юу бичнэ вэ? 3 цаг 2 мин Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 20 цаг 49 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 20 цаг 55 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 20 цаг 56 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 20 цаг 57 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 20 цаг 58 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 21 цаг 1 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 21 цаг 3 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 21 цаг 5 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 21 цаг 6 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 21 цаг 9 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 21 цаг 16 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм Өчигдөр 09 цаг 54 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Жагсагчид өлсгөлөн зарлана
Top