x

Хэнтий аймгийн Гутайн даваанд үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүд хууль зөрчиж байна

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэж заасан. Мөн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарахгүй гэж заажээ.

Гутайн давааны бүлэг орд нь “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” УИХ-ын 2007 оны оны 27 тогтоолын 1, 2 дугаар хавсралтад тусгагдаагүй байна. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын энэ оны 02 дугаар сарын 19-ны өдрийн тайлбар хүргүүлэх тухай албан бичигт Хэнтийн аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших “Гутай”, “Гутайн даваа”, “Шургадагийн гол” нэртэй ашигт малтмалын ашиглалтын лицензыг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан 11 үндэслэлээр цуцлах хууль зүйн үндэслэл одоогоор байхгүй талаар дурджээ. Ийнхүү төрийн байгууллагуудаас зөрүүтэй тайлбар мэдээллийг Байнгын хороонд ирүүлсэн байна.

Иймд Байнгын хорооны дүрмийн 5.1.7-д заасны дагуу холбогдох байгууллага, албан тушаалтнаас тайлбар, мэдээллийг сонсож, иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх, цаашид авах арга хэмжээний талаар байр сууриа нэгтгэх зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Дээрх ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн нөхөх олговорыг тооцуулахаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус хүргүүлсэн тухай Н.Цэрэнбат сайд мэдээллээ. 

Цаашид Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авснаар хамгааллын менежментийг Онон Балжийн байгалийн цогцолборт газарт хариуцуулахаар зардлын тооцоо хийгдээд байна гэлээ.

Үргэлжлүүлэн Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн “Ю энд Би Гоүлд” болон бусад аж ахуйн нэгжүүдэд олгосон тусгай зөвшөөрөл болоод үүсээд буй асуудалтай холбогдуулан хийсэн мэдээлэлдээ, “Ю энд Би Гоүлд” компанийн лицензийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны албан тоот, мөн Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14-р зүйлийг үндэслэн 2017 оны долдугаар сард цуцалсан. Энэ асуудал гурван шатны шүүхээр дамжин, анхан шатны шүүхийн шийдвэр “Ю энд Би Гоүлд” компанийн талд гарсан. Бидний зүгээс байгаль орчны нөхөн сэргээлт хийгдээгүй зэрэг нутгийн захиргааны байгууллагын шийдвэрийг үндэслэн давж заалдсан боловч дээд шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, лицензийг сэргээсэн болно гэлээ.

Иргэдийн зүгээс “Урт нэртэй” хууль буюу Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журам гарснаар Гутайн гол орчим хамгаалалтын бүсээс гарсан. Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гол байхгүй гэсэн шийдвэр гаргасан тул тус газарт гол урсдаг гэсэн тогтоол гаргаж өгөхийг хүсье гэв.

Ингээд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлэлцүүлгийг дүгнэж, хэлэлцүүлгээс гарах зөвлөмжийг танилцууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Сүхбаатар: Турк үндэстэн 2 цаг 45 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 2 цаг 58 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 2 цаг 59 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 3 цаг 0 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 3 цаг 1 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 3 цаг 2 мин Улсын хэмжээнд нэг га-гаас 2023 оныхоос 38.5 центнерээр илүү төмс хураажээ 3 цаг 3 мин Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын үсгээ зурав: Гадаадын хэвлэлээр юу бичнэ вэ? 3 цаг 6 мин Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 20 цаг 53 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 20 цаг 59 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 21 цаг 0 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 21 цаг 1 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 21 цаг 2 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 21 цаг 5 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 21 цаг 7 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 21 цаг 9 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 21 цаг 9 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 21 цаг 12 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 21 цаг 20 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм Өчигдөр 09 цаг 54 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Жагсагчид өлсгөлөн зарлана
Top