x

Цагдаагийн ерөнхий газрын дарга Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Интерполын Үндэсний төв товчооны дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав тэргүүтэй манай төлөөлөгчид Интерполын Үндэсний төв товчоодын дарга нарын 15 дугаар бага хуралд оролцож байгаа билээ.

Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав Интерполын Үндэсний төв товчооны дарга нарын 15 дугаар бага хурлын үеэр Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхийлөгч Ким Жонг Янг-тай уулзлаа.

Интерполоос хэрэгжүүлж буй хөтөлбөр, санаачилгыг цаг ямагт дэмжиж, тус олон улсын байгууллагын мэдээллийн сангуудыг баяжуулах зэргээр олон улсын цагдаагийн хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулж байгаад Интерполын Ерөнхийлөгч талархал илэрхийлээд Интерполын зүгээс, мөн түүнчлэн Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн газрын зүгээс Монгол Улсын цагдаагийн байгууллагад гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг мэдэгдэв.

Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улс хооронд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтсон ч хоёр улсын цагдаагийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа энэ түвшинд хүрээгүй нь чамлалтай байгааг Цагдаагийн ерөнхий газрын дарга дурдаад энэ асуудалд Интерполын Ерөнхийлөгчийн хувиар мөн БНСУ-ын Үндэсний цагдаагийн газрын төлөөлөгчийн хувиар тусгайлан анхаарал хандуулахыг хүслээ.

Уулзалтын төгсгөлд Интерполын Ерөнхийлөгч Цагдаагийн ерөнхий газрын даргад хандаж дээрх асуудлуудыг талууд хамтран хэлэлцэж, тохирох шийдлийг олох бөгөөд БНСУ-ын Үндэсний цагдаагийн газраас хэрэгжүүлж буй тэргүүн туршлага солилцох, техник, технологийн туслалцаа үзүүлэх зорилго бүхий хөтөлбөрт Монгол Улсын цагдаагийн байгууллагыг хамруулах, уулзалтаар хэлэлцсэн бусад асуудлуудыг шийдвэрлүүлэхээр Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргад хандах болно гэдгийг мэдэгдээд цаг зав гарган уулзсанд талархал илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Сүхбаатар: Турк үндэстэн 2 цаг 41 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 2 цаг 54 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 2 цаг 56 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 2 цаг 57 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 2 цаг 57 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 2 цаг 58 мин Улсын хэмжээнд нэг га-гаас 2023 оныхоос 38.5 центнерээр илүү төмс хураажээ 2 цаг 59 мин Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын үсгээ зурав: Гадаадын хэвлэлээр юу бичнэ вэ? 3 цаг 3 мин Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 20 цаг 49 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 20 цаг 55 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 20 цаг 56 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 20 цаг 58 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 20 цаг 59 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 21 цаг 1 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 21 цаг 3 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 21 цаг 5 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 21 цаг 6 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 21 цаг 9 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 21 цаг 17 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм Өчигдөр 09 цаг 54 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Жагсагчид өлсгөлөн зарлана
Top