x

О.Баасанхүүг тагнаж чагнаагүй гэдгээ Ц.Нямдорж сайд албан бичгээр мэдэгдлээ

Хууль зүй байнгын хорооны энэ сарын 09-ний өдрийн хуралдааны үеэр өөрийг нь тагнаж, чанасан тухай УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хэлсэн үгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнөөдөр албан бичгээр хариу өгсөн байна.

Тэрбээр уг хариу бичигтээ, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн үгтэй тань холбогдуулан дараах үнэн бодит мэдээллийг хүргүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гээд,

1.С.Зоригийн амь насанд халдсан хэрэгт холбогдуулан иргэн Г.Батсүхийг гадаадаас баривчлан ирэх ажиллагаа 1999 оны 04 дүгээр сард буюу Ж.Наранцацралт Ерөнхий сайд байх үед хийгдсэн. Үүнээс хойш 1 жил 4 сарын дараа миний бие 2000 оны 08 дугаар сард Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон.

2.Иргэн Д.Энхбатыг 2003 онд Франц улсаас хүч хэрэглэн баривчилж 4 улс дамжуулан Монголд авч ирэх ажиллагааг Тагнуулын ерөнхий газрын ажилтан Б.Хурц тэргүүтэй хүмүүс гүйцэтгэн, уг асуудлыг тухайн үеийн Тагнуулын ерөнхий газар нууцын журмаар шалгасан. Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Цагдаагийн ерөнхий газар уг ажиллагаанд огт оролцоогүй.

Б.Хурцыг уг хэрэгт холбогдуулан Англи, Герман улсад удаан хугацаагаар хоригдож байсныг бүх хүн мэднэ.

Хуулиар Тагнуулын ерөнхий газар нь Ерөнхий сайдад шууд харьяалагддаг бөгөөд тэнд явагдаж буй аливаа нууц ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яам болон сайд мэдэх, удирдах, чиглэл өгөх, ажиллагааных нь явцад хяналт тавих хууль зүйн бололцоо байхгүй, эрүүгийн хэрэгт хяналт тавих ажлыг прокурорын байгууллага гүйцэтгэдэг.

3. Та 2019 оны 03 дугаар сарын 14-нд Эрдэнэт хотод болон Жи Тайм сүлжээний хохирогч нартай уулзах үеэр уулзалтын болон олон нийтийн аюулгүй байдлыг хангахын тулд цагдаагийн нэр бүхий 2 ажилтан уг уулзалтыг ажиглаад гарсан, тэр үед өөрийн тань туслах хуучны танил Баттогтохтой тааралдаж хэзээ явах, хамт хоолонд орох талаар ярилцаад явсан байна. Өөрөөр хэлбэл, өөрийг тань тагнах чагнах ямар ч ажиллагаа явагдаагүй, тийм шаардлага ч байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Сүхбаатар: Турк үндэстэн 2 цаг 55 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 3 цаг 8 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 3 цаг 9 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 3 цаг 10 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 3 цаг 11 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 3 цаг 12 мин Улсын хэмжээнд нэг га-гаас 2023 оныхоос 38.5 центнерээр илүү төмс хураажээ 3 цаг 13 мин Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын үсгээ зурав: Гадаадын хэвлэлээр юу бичнэ вэ? 3 цаг 16 мин Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 21 цаг 3 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 21 цаг 9 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 21 цаг 10 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 21 цаг 11 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 21 цаг 12 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 21 цаг 15 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 21 цаг 17 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 21 цаг 19 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 21 цаг 19 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 21 цаг 22 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 21 цаг 30 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм Өчигдөр 09 цаг 54 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана
Top