x

Хотын даргын ахын компанийг Монголын төр дийлэхгүй байна

“Зүүнбаян рефайнери” компанийн өмнө Монголын төр аргаа барьж эхэллээ. Туулын бургасыг хэдэн мянгаар нь хядаж, тансаг хаус барьж эхэлсэн ч үйл ажиллагааг нь зогсоогоод хариуцлага хүлээлгэчиж чадахгүй байна. Байгаль орчны сайд  Н.Цэрэнбат хүртэл хүчин мөхөсдөөд байгаагаа мэдэгдлээ.

Тэрээр өчигдөр “Зүүнбаян рефайнери” компанийн асуудал миний хяналтаас гарсан. Уг нь хууль зөрчиж эхлэхэд нь манайх мэдэгдэл хүргүүлсэн. Гэтэл хүч түрээд л барилгаа барьсан. Үндсэн газрын зөвшөөрөл нь цуцлагдчихаад байхад ямар ч үйл ажиллагаа явуулах эрхгүй болох ёстой” гэлээ. Салбарын сайд нь хүртэл зогсоож дийлэхгүй, аргаа барчихжээ.

“Зүүнбаян рефайнери” компани 2008 онд газрын зөвшөөрлөө авч, Туулын бургасыг хядаж, 50 айлын тансаг хаус сүндэрлүүлэх төслөө эхлүүлсэн. Анх зөвшөөрөл авахдаа аялал жуулчлалын “Их тэнгэр” цогцолбор барина гэж байжээ. Гэсэн ч явцын дунд тэр нь хаус болон хувирсан байдаг. Тэднийг  хууль зөрчсөн хэмээн 2017 онд тухайн үеийн Байгаль орчны сайд Д.Оюунхорол газар эзэмших зөвшөөрлийг нь цуцалсан.

Одоо ч яамны тэр байр суурь өөрчлөгдөөгүй хэвээр байгаа. Ямар ч зөвшөөрөлгүй гэсэн үг. Салбарын яамнаас тус компанийн хууль зөрчсөн үйлдлийг нь зогсоохын тулд дэд сайдаар ахлуулсан албаны хүмүүс тухайн газар хоёр гурав очиж, барилгыг нь албадан буулгах шаардлага тавьсан ч хамгаалагч нар нь хашаа руугаа нэвтрүүлдэггүй байжээ. Түүнээс хойш “Зүүнбаян рефайнери” компани үйл ажиллагаагаа явуулсаар одоогоор барилгын ажилд 16 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт зарцуулсан байна. Мөн байгаль орчны хохиролд 9.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж үнэлсэн ч энэ асуудал шүүхийн шатанд яваа юм байна.

Тэгвэл тус компанийг Хотын дарга С.Амарсайханы төрсөн ах С.Уламбаярын өмчлөлийн компани гэдэг. Одоогоор тэнд хаусын барилгын ажил үргэлжилж байна. Зар сурталчилгаагаа ч эхлүүлсэн бөгөөд тансаг хаусаа нэгийг нь гурван тэрбум төгрөгөөр үнэлэн зарахаар төлөвлөж байгаа гэх. Нийт дүнгээр нь тооцвол 150 тэрбум төгрөгийн орлого олохын тулд Туул голын “ам”-ыг барихаар улайрч байгаа хүмүүс юм. Ийм л том компани Монголын төрд дийлддэггүй дээ.

Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Сүхбаатар: Турк үндэстэн 2 цаг 39 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 2 цаг 52 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 2 цаг 54 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 2 цаг 55 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 2 цаг 55 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 2 цаг 56 мин Улсын хэмжээнд нэг га-гаас 2023 оныхоос 38.5 центнерээр илүү төмс хураажээ 2 цаг 57 мин Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын үсгээ зурав: Гадаадын хэвлэлээр юу бичнэ вэ? 3 цаг 0 мин Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 20 цаг 47 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 20 цаг 53 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 20 цаг 54 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 20 цаг 56 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 20 цаг 57 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 20 цаг 59 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 21 цаг 1 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 21 цаг 3 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 21 цаг 4 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 21 цаг 7 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 21 цаг 14 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм Өчигдөр 09 цаг 54 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Жагсагчид өлсгөлөн зарлана
Top