x

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Олон улсын парламентын холбооны Ерөнхийлөгчтэй уулзлаа

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй монголын парламентчид Олон Улсын Парламентын Холбоо /ОУПХ/-ны 140 дүгээр чуулга, уулзалтад энэ сарын 6-наас 10-ны хооронд оролцож байгаа билээ.  

Монгол Улсын Их Хурал, ОУПХ-ны хооронд хөгжиж ирсэн хамтын ажиллагааг улам бэхжүүлж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой энэхүү арга хэмжээний үеэр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан 2019.04.09-ны өдөр ОУПХ-ны Ерөнхийлөгч Габриэла Куэвас, мөн зарим орны парламентын дэд тэргүүн нартай хоёр талын уулзалтууд хийлээ.

ОУПХ-ны Ерөнхийлөгч, Мексик Улсын сенатын гишүүн, хатагтай Габриэла Куэвастай хийсэн уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Монгол Улс ОУПХ-ны Ази, Номхон Далайн бүлгийн “Тогтвортой хөгжлийн асуудлаарх хоёрдугаар чуулган"-ыг ирэх тавдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулахад ОУПХ-ны хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэлээ. 

Хатагтай Габриэла Куэвас Монгол Улс ОУПХ-ноос зохион байгуулж буй бүхий л арга хэмжээнд идэвхтэй оролцож ирснийг дурдан, нэг ялангуяа сүүлийн жилүүдэд энэхүү идэвх улам эрчимжиж байгааг тэмдэглэв. Үүний тод илрэл бол энэхүү Тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын хурлыг эх орондоо хийх гэж байгаа явдал юм гэдгийг онцолоо. Мөн тэрбээр Монголын парламентчид ОУПХ-ны бүтцийн нэгж, байгууллагуудад бүлгээсээ нэр дэвшин сонгогдож байгааг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлэхийн сацуу С.Зориг агсны хэрэгт холбоотой асуудлаар Парламентчдын хүний эрхийн хороотой хамтран ажилладгийг сайшаав.

Монголын төлөөлөгчид чуулганы үеэр ОХУ, БНХАУ, БНАЛАУ, ХБНГУ, БНБеларусь Улсын төлөөлөгчдийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийж, хоёр орны парламентын хамтын ажиллагаа болон улс хоорондын харилцааны өнөөгийн байдлын талаар санал солилцов. Түүнчлэн парламентын дэргэдэх харилцааны бүлгийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд талууд анхаарлаа түлхүү хандуулах шаардлагатайг тэмдэглэсэн болно. Мөн олон талт харилцааг хөгжүүлэх буюу олон улсын байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, байнгын уулзалтын механизмтай болох замаар харилцааг өргөжүүлэхийн ач холбогдлыг хөндөн ярилцаж, энэ чиглэлээр хоёр талаасаа идэвх чармайлт гаргах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн хэмээн Доха хотоос мэдээлэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Сүхбаатар: Турк үндэстэн 3 цаг 0 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 3 цаг 13 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 3 цаг 14 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 3 цаг 15 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 3 цаг 16 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 3 цаг 17 мин Улсын хэмжээнд нэг га-гаас 2023 оныхоос 38.5 центнерээр илүү төмс хураажээ 3 цаг 18 мин Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын үсгээ зурав: Гадаадын хэвлэлээр юу бичнэ вэ? 3 цаг 21 мин Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 21 цаг 7 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 21 цаг 14 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 21 цаг 15 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 21 цаг 16 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 21 цаг 17 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 21 цаг 20 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 21 цаг 22 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 21 цаг 23 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 21 цаг 24 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 21 цаг 27 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 21 цаг 35 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм Өчигдөр 09 цаг 54 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана
Top