x

Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар ажлаа хийсээр байгаа юу?

Үндэсний аудитын газрын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар нь өөрийн өмчлөлийн компаниар ЖДҮХС-гаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын нэг. Эрх мэдэл, албан тушаалаараа далайлган өөртөө давуу байдал бий болгож, иргэдэд хүрэх ёстой зээлийг дундаас нь хулгайлсан нөхөд эхнээсээ албан тушаалаасаа зайлуулагдаад явсны дотор Ерөнхий аудитор ч бас албанаасаа түдгэлчихээд байгаа.

Гэвч сүүлийн үед Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын тухай албан тушаалаасаа түдгэлзсэн нэртэй ч аудитын тайлантай танилцаж, ажилтнууддаа үүрэг даалгавар өгч, боловсон хүчний томилгоо хүртэл хийж, албан уулзалтуудад оролцож байна гэх мэдээлэл чих дэлсэх болов.

Ерөнхий аудиторын албан тушаал бол төрийн өмч, хөрөнгийн, үүний дотор төсвийн хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, түүний үр дүнд аудитын хяналт тавьж, ажлаа УИХ-ын өмнө хариуцаж тайлагнадаг хариуцлагатай, өндөр дээд албан тушаал. Оны өмнөөс “гал авалцаад” байгаа ЖДҮХС-гийн зарцуулалт, үр дүнд тавих хяналт ч бас Ерөнхий аудиторынх гэсэн үг. Гэтэл сангийн зээлнээс “хусмыг” нь авсан энэ хүн анх албан тушаалд томилогдохдоо л хууль зөрчсөн юм байна.

Тодруулбал, Улсын Ерөнхий Аудитороор ажиллах хүнд тавигдах шаардлага буюу Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7-т “Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхэд харшлах аливаа ажил, албан тушаал давхар эрхэлдэггүй, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, мэргэжлийн болон төрийн бус байгууллагад санхүүгийн сонирхолгүй байх”  гэсэн заалт байдаг. Энэ нь Монгол Улсын Ерөнхий аудитор хүн хувийн компанитай байж болохгүй гэсэн үг.

Тэгтэл Д.Хүрэлбаатарын хөрөнгө орлогыг мэдүүлэгт “Цэнстайл” ХХК-ийн 100 хувийн өмчлөгч гэж 2017, 2018 онд дараалан  мэдүүлсээр ирсэн нь Төрийн аудитын тухай хуулийн дээрх заалтыг удаа дараа уландаа гишгэсэн хэрэг болж байна.

Нэгэнт ЖДҮ зээлийн хэрэгт холбогдсоноор албан тушаалаас нь аль хэдийн огцруулах ёстой байтал УИХ-аас “түдгэлзүүлэх” шийдвэр гаргасан нь өнөөдрийг хүртэл дөрвөн сар гаруйн хугацаанд ажил үүргийнхээ хүрээнд бүрэн эрх мэдлээ хэрэгжүүлж, нөлөөгөө хэвээр хадгалах нөхцлийг бүрдүүлсэн нь илэрхий байна. Тэгээд ч Улсын Ерөнхий аудитын газар өнгөрсөн дөрвөн саргаруй хугацаанд даргагүй байснаар тухайн байгууллагын үйл ажиллагаа хэвийн ажиллах боломжгүйд хүрсэн нь тодорхой. Тиймдээ Д.Хүрэлбаатар гэдэг хүн “бурхангүй газрын бумба” аятай залагдаж, ажил төрөлд нь хутгалдаж яваа биз.

Өнгөрөгч 2018 оны арванхоёрдугаар сард Сангийн сайдын бас нэг тушаал гарсан байна. Улсын төсвийн байгууллагуудын үйл ажиллагааны давсан орлогыг зарцуулах тухай тушаалд Үндэсний аудитын газарт нэг тэрбум орчим төгрөг олгох шийдвэр гаргасан байна. Энэ ч гэсэн Сангийн яаманд ганц хяналт тавьдаг Үндэсний аудитын газрыг “хахуульдсан” хэрэг болох нь хэн ч харсан тодорхой. Урьд өмнө лав Сангийн яамнаас Үндэсний аудитын газарт мөнгө шилжүүлж, түүнийг нь аудитын ажилтнуудын урамшуулалд өгч байсан түүх үгүй. Ингэж Сангийн яам нь УИХ-д мэдэгдэлгүйгээр, өөрт нь хяналт тавьдаг байгууллагад их хэмжээний мөнгө олгож, бүрэн эрх нь түдгэлзсэн албан тушаалтанд уг мөнгийг дураараа зарцуулах, шамшигдуулах нөхцлийг бүрдүүлснээс үзэхэд төрийн аудитын байгуулага нь Засгийн газар, Сангийн сайдын зүгээс бүрэн хараат байдалд орсон гэж үзэхээр байна.

Өчигдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Үндэсний аудитын газрын 2019 оны гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай Байнгын хорооны 2018 оны тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэхэд УИХ-ын гишүүдийн зүгээс Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь түдгэлзүүлснээр аудитын байгууллагын үйл ажиллагаанд доголдол гарч байгаа эсэх, Оюутолгой, Дубайн гэрээний аудитын тайлан бэлэн болсон эсэх талаар тодруулж байсан. Гишүүдийн санаа тавьсан асуудал талаар болж, албан тушаалаасаа түдгэлзсэн гэх Д.Хүрэлбаатар эргээд албан тушаалдаа тавигдахыг үгүйсгэх арга алга. Анхнаасаа ЖДҮ-тэй холбогдоход нь л хариуцлага тооцоод яьуулах ёстой байтал одоо болтол “түдгэлзүүлсэн” гээд хаацайлж суугаа УИХ-д ч бас итгэх арга алга.

Б.САНАА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Аудиторууд (103.9.90.130)
    Үндэсний аудитын газрын өөрийн талын дарга нар буюу орлогч С.Бүрэнбат 20,0 сая, орлогч С.Оюунбилэг 20,0 сая, Гүйцэтгэлийн аудитын газрын захирал О.Одгэрэл 15,0 сая, Санхүүгийн аудитын газрын захирал Ц.Наранчимэг 20,0 сая, Нийцлийн аудитын газрын захирал С.Энхбаатар 20,0 сая, Стратеги удирдлагын газрын захирал Д.Энхболд 20,0 сая, Чанарын албаны захирал Ц.Батбаяр 20,0 сая, Дотоод аудитын дарга Г.Ганбилэг 15,0 сая, ажлын алба Ч.Болд 15,0 сая, хуулийн хэлтсийн дарга Анхбаяр 15,0 сая, Нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга С.Энхбаатар 20,0 сая, Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн дарга /одоогийн Гүйцэтгэлийн аудитын газрын захирал болсон/ Б.Мөнх-Очир 20,0 сая, Н.Энхбат 15,0-20,0 сая /одоогийн Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн дарга/, Санхүүгийн хэлтсийн дарга Б.Бат-өлзий 15,0-20,0 сая, менежер Д.Отгонбаяр 15,0-20,0 сая, Тамгын хэлтсийн дарга Ч.Цагаанхүү 15,0-20,0 сая төгрөг тус тус авсан байна. Гэтэл энэ нь төсвийн хөрөнгө оруулалтын аудитын шалгалтаар илрүүлж акт, албан шаардлага тогтоосон барьцаа хөрөнгийн үлдэгдэл буюу нийт аудиторуудын илүү цагаар, шударгаар ажилласны үр дүнгээр бүтсэн төсвийн үр ашигтай зарцуулах мөнгө байжээ. Энэ мөнгийг Сангийн яамны төсвийг аудит хийж баталгаажуулдаг Санхүүгийн аудитын газрын захирал Ц.Наранчимэг, ажлын алба Ч.Болд гэх мэт хүмүүс хуйвалдан дээрх хүмүүст өгчээ. Энэ нь ЖДҮС-гийн хөрөнгөөс Д.Хүрэлбаатар мөнгө авсан асуудлаас огт дутахааргүй маш том ёс зүйн ноцтой зөрчил юм. Иймд энэ асуудлыг УИХ, АТГ, олон нийт анхааралдаа авч шалгах, хариуцлага тооцох нь зүйтэй юм.
    2020 оны 01 сарын 31 | Хариулах
  • Аудитор (150.129.142.45)
    Занданшатар дарга юу хийгээд байна аа? УИХ Ерөнхий аудиторгүй 4 сар өнгөрлөө. Цаашид ингээд байх уу? Цаг хугацаа өнгөрсөөр, төсвийн мөнгө урссаар, УИХ нүд нь боолттой ингээд байж болох уу?
    2019 оны 04 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Сүхбаатар: Турк үндэстэн 2 цаг 35 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 2 цаг 48 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 2 цаг 50 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 2 цаг 51 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 2 цаг 51 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 2 цаг 52 мин Улсын хэмжээнд нэг га-гаас 2023 оныхоос 38.5 центнерээр илүү төмс хураажээ 2 цаг 53 мин Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын үсгээ зурав: Гадаадын хэвлэлээр юу бичнэ вэ? 2 цаг 56 мин Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 20 цаг 43 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 20 цаг 49 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 20 цаг 50 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 20 цаг 52 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 20 цаг 53 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 20 цаг 55 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 20 цаг 57 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 20 цаг 59 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 21 цаг 0 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 21 цаг 3 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 21 цаг 10 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм Өчигдөр 09 цаг 54 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Жагсагчид өлсгөлөн зарлана
Top