x

Хотын дарга С.Амарсайханд хуулиа биелүүлж ажиллах шаардлага хүргүүллээ

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийг ноцтой зөрчин, хууль бус тогтоол, шийдвэрийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Тодруулбал Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Монгол Улсын их хурлаар хүчингүй болсон Сонгуулийн тухай хуулийн 159.4, .160.4 дэх заалтыг үндэслэн тус дүүргийн 10, 19 дүгээр хороонд өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд хууль бус дахин сонгуулийг зохион байгуулсан байна.

Улмаар нийслэлийн Засаг дарга хүчингүй болсон хуулийн заалтаар зохион байгуулсан сонгуулийн дүнг үндэслэн дүүргийн Засаг даргыг чөлөөлж, томилох хууль бус Захирамж гаргажээ. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд цөөнх байгаа Монгол ардын намын 18 төлөөлөгч хуралдаж хуурамч тамга, тэмдгээр хууль бус тогтоол гаргаж нэгнийгээ ийнхүү Засаг даргад өргөмжилсөн байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан нутгийн өөрөө удирдах байгууллагын онцгой бүрэн эрхэд халдаж хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Түүнчлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар дүүргийн Засаг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, томилох асуудал нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар эсвэл Засаг дарга өөрийн хүсэлтээр өргөдлөө өгснөөр шийдвэрлэгддэг байна. Харин Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж дүүргийн Засаг даргыг томилж, чөлөөлөх асуудлаар Нийслэлийн Засаг даргад санал уламжлаагүй мөн Засаг дарга Т.Баясах нь хотын даргад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй аж.

Иймд Баянзүрх дүүргийн Ардчилсан намаас хотын дарга С.Амарсайханыг хууль бус шийдвэрээ цуцалж,  Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа аливаа хууль, тогтоомжийг чанд биелүүлж ажиллахыг шаардсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Сүхбаатар: Турк үндэстэн 2 цаг 49 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 3 цаг 2 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 3 цаг 4 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 3 цаг 5 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 3 цаг 6 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 3 цаг 7 мин Улсын хэмжээнд нэг га-гаас 2023 оныхоос 38.5 центнерээр илүү төмс хураажээ 3 цаг 8 мин Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын үсгээ зурав: Гадаадын хэвлэлээр юу бичнэ вэ? 3 цаг 11 мин Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 20 цаг 57 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 21 цаг 3 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 21 цаг 4 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 21 цаг 6 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 21 цаг 7 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 21 цаг 9 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 21 цаг 11 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 21 цаг 13 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 21 цаг 14 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 21 цаг 17 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 21 цаг 25 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм Өчигдөр 09 цаг 54 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Жагсагчид өлсгөлөн зарлана
Top