x

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замыг 1800 цэргийн албан хаагчаар бариулна

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.

Б.Энх-Амгалан: “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг хэлэлцэж тогтоол баталлаа. Энэ бол Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах, улсад орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлэх, гадаад худалдааг нэмэгдүүлэх зорилготой тогтоол. Энэ тогтоолоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдад үүрэг өгөгдөж байгаа. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлээ 247 км төмөр замын ажлыг эрчимжүүлнэ. Мөн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замыг Монгол Улс дотоодын нөөц бололцоогоо дайчлан барихаар боллоо. Яагаад өөрийн хөрөнгөөр барихаар болсон гэхээр“Эрдэнэс-Тавантолгой” компани өнгөрсөн онд 800 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Үүний 750 тэрбум төгрөгөөр “Монголын төмөр зам” компанийн бондыг худалдаж авах замаар төмөр зам тавих ажилд зарцуулахаар болж байна.

Энэ ажлыг хэрэгжүүлэгч нь Зэвсэгт хүчний жанжин штаб. Нэг ёсондоо бид цэргийнхээ хүчээр төмөр зам тавихаар боллоо. Нэг км төмөр замыг 3.2 сая ам.доллароор тавих саналыг “Дорнын зам” компаниас тавьж байсан.  Харин монголчууд өөрсдөө тавихад нэг км замд 1.2 сая ам.доллар зарцуулна гэсэн тооцоо гарсан. Энэ талаар Зэвсэгт хүчний жанжин штаб хэд хэдэн жил судалгаа хийсэн. 1800 цэргийн албан хаагч, 450 техник хэрэгсэл шаардлагатай. Мөнгөнийх нь асуудал шийдэгдмэгц ирэх тавдугаар сарын эхнээс ажлаа эхлүүлнэ. Цэргийн ангиуд өнөө маргаашгүй зохион байгуулалтад орох байх. Таван рот тус бүр 30 км хариуцаж ажиллахаар төлөвлөж байгаа.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг мөн ирэх тавдугаар сард эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Энэ замыг ашиглалтад оруулснаар нэг тонн нүүрсийг найман ам.доллароор тээвэрлэдэг болно. Одоо бол 32 ам.доллароор тээвэрлэж байгаа. Жилд төмөр замаар 30 сая тонн нүүрс тээвэрлэх боломж бүрдэнэ. Мөн хажуугаар нь авто замаар энэ хэмжээний нүүрс тээвэрлэх боломжтой. Энэ замыг “Тавантолгой төмөр зам” компани туслан гүйцэтгэгч авч ажиллуулах зарчмаар барина. Тус замын тухайд БНХАУ-ын төмөр замтай нийлэх цэг зөрсөн. Энэ асуудлаа шийдэж чадвал 2020 онд ашиглалтад оруулна. Яриа хэлэлцээ хийхэд тодорхой хугацаа зарцуулахаар болбол 2021 онд ашиглалтад орно гэсэн төлөвлөгөөтэй байгаа” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (122.201.19.66)
    Ajil hereg bolvol sain l bna.
    2019 оны 04 сарын 10 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Сүхбаатар: Турк үндэстэн 2 цаг 50 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 3 цаг 3 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 3 цаг 5 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 3 цаг 6 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 3 цаг 6 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 3 цаг 7 мин Улсын хэмжээнд нэг га-гаас 2023 оныхоос 38.5 центнерээр илүү төмс хураажээ 3 цаг 8 мин Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын үсгээ зурав: Гадаадын хэвлэлээр юу бичнэ вэ? 3 цаг 11 мин Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 20 цаг 58 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 21 цаг 4 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 21 цаг 5 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 21 цаг 7 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 21 цаг 8 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 21 цаг 10 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 21 цаг 12 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 21 цаг 14 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 21 цаг 15 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 21 цаг 18 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 21 цаг 25 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм Өчигдөр 09 цаг 54 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Жагсагчид өлсгөлөн зарлана
Top