x

Ч.Хүрэлбаатар: Капитал банкинд төрийн данстай 340 тэрбум төгрөг байршиж байсан

Монголбанк өчигдөр мэдэгдэл хийн, Капитал банкийн албадан татан буулгаж, эрх хүлээн авагчийг томилсноо зарласан. Харин өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр дээрх үйл явдалтай холбогдуулан дараах мэдээллийг хийлээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдээлснээр Капитал банкинд төрийн данстай 340 орчим тэрбум төгрөг (Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг гэх мэтчилэн) байршиж байжээ. Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөгийг Н.Мөнхбат тус банкны захирлаар ажиллаж байх үед байршуулсан байсан гэдгийг тэрээр онцоллоо.

Түүнээс гадна Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн 47 тэрбум, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн дөрвөн тэрбум, МУБИС-ийн хоёр тэрбум төгрөг тус тус байршиж байсан аж. Нийт дүнгээрээ  340 орчим тэрбум төгрөг.

Капитал банк 2015 оноос төлбөр хийх чадваргүй болсноос эдгээр санхүүжилтийг гаргаж өгөх боломжгүй байсан гэж Сангийн сайд тайлбарлалаа. Мөн хурдан шуурхай арга хэмжээ авахгүй бол хохирол өсөх байсан гэлээ.

Онцолоход, тус банкны зээлдэгчид зээлээ эргүүлэн төлнө. Тиймээс төсвийн ерөнхийлөн захирагч нарт албан бичиг илгээн, Банкны тухай хуулийн 71.1-т зааснаар 60 хоногийн дотор эрх хүлээн авагчид дээрх хохирлуудыг  барагдуулах хүсэлт буюу нэхэмжлэлээ гаргах үүрэг өгнө” гэв.

С.Чинзориг: Капитал банкинд Нийгмийн даатгалын сангийн 101 тэрбум төгрөг байсан

ХНХ-ын сайд С.Чинзориг:

-Монголбанктай ярилцаад эхний ээлжинд иргэдийн хадгаламж, сангуудын хохирлыг барагдуулахаар ажиллаж байгаа гэсэн ойлголт авсан. Нийгмийн даатгалын сангийн үлдэгдлийг ямар хугацаанд  барагдуулах талаар ярилцаж байна. Тус банкинд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн долоон тэрбум төгрөгийг 2015 онд байршуулсан. Үүнээс одоогоор 1.2 тэрбум төгрөгийн үлдэгдэл байсан.

Намайг сайдаар томилогдож ирэхэд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 280 орчим тэрбум төгрөгийг "Капитал" банкинд байршуулсан байсан юм. Түүнээс хойш хөрөнгөө буцааж татах арга хэмжээ авч одоогоор 101 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ 101 орчим тэрбум төгрөгийг ойрын хугацаанд буцаан авах графикийг Монголбанктай хамтран гаргана. Үүний дагуу буцаан төлөлт  хийгдэнэ. Энэ хүрээнд Нийгмийн даатгалын сан болоод төрийн сан ямар нэг эрсдэлд орохгүй.

-Буцаан авна гэхээр "Капитал" банкны эзэмшигчдээс авна гэсэн үг үү, эсвэл?

-Монголбанк тухайн банкны эрх хүлээн авагч учраас төлнө. "Капитал" банкны зарим хөрөнгийг борлуулах, худалдах гэх мэт аргаар эрх хүлээн авагч нь  хохирлыг барагдуулна. Тиймээс Монголбанк ямар эх үүсвэрээс мөнгө босгох нь тодорхойгүй байна.

-Төрийн сангийн мөнгөнүүдийг өөр ямар банкуудад байршуулж байгаа вэ?

-Намайг сайдаар томилогдоход жижиг арилжааны банкуудад байршиж байсан. Түүнээс хойш өөрчилж, ХААН, Төрийн банкинд нийгмийн даатгалын хөрөнгийг байршуулахаар ажилласан. Бусад сангийн үлдэгдэл дээр эрсдэл хүлээхгүй.

Сайд нар ингэж ярив. Сануулахад, өнгөрөгч оны арваннэгдүгээр сард ЖДҮХС-гийн зээлийн асуудал дуулиан шуугиантайгаар зарлагдахад тус банк 2015 оноос эхлэн жил бүр ЖДҮХС-гээс зээл авч ирсэн нь илэрсэн. Гэтэл энэ үед банк аль хэдийн төлбөрийн чадваргүй болчихсон байж. Тэгэхээр төлбөрийн чадваргүй банкинд зээл өгсөн асуудал ч гэсэн тухайн үеийн Засгийн газар, сайд нартай холбоотойгоор дахин сөхөгдөх нь.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (202.179.27.33)
    МАН нь тэр гишүүн авгайгаас авсан хандиваа буцааж төлөх хэрэгтэй байна. Мөн Банк нэрээр луйвар хийдэг хүмүүсийн хөрөнгийг хураах нь зүйтэй бус уу...
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Сүхбаатар: Турк үндэстэн 2 цаг 44 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 2 цаг 57 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 2 цаг 59 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 3 цаг 0 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 3 цаг 1 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 3 цаг 2 мин Улсын хэмжээнд нэг га-гаас 2023 оныхоос 38.5 центнерээр илүү төмс хураажээ 3 цаг 2 мин Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын үсгээ зурав: Гадаадын хэвлэлээр юу бичнэ вэ? 3 цаг 6 мин Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 20 цаг 52 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 20 цаг 58 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 20 цаг 59 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 21 цаг 1 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 21 цаг 2 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 21 цаг 4 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 21 цаг 6 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 21 цаг 8 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 21 цаг 9 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 21 цаг 12 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 21 цаг 20 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм Өчигдөр 09 цаг 54 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Жагсагчид өлсгөлөн зарлана
Top