x

"Эрдэнэт"-ийг барьцаалсан этгээдүүд сохор зоос ч төлөхгүй юу?

Шадар сайд Ө.Энхтүвшин, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар өнгөрсөн баасан гаригт “Эрдэнэт үйлдвэр”-ийг “Стандарт” банкны барьцаанаас гаргасан тухай мэдээлсэн. “Эрдэнэт үйлдвэр”-ийн Эрсдэлийн сангаас 40 сая ам.доллар гаргаж, 100 хол давсан ам.долларын өрийг 40 сая ам.доллараар хаасан гэв.

Олон улсын нэр хүндтэй хуульчид нэлээд хугацаанд ажиллаж ийм үр дүн гарсан гэдгийг Шадар сайд, "Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал хоёр хэллээ.

Ямартай ч 40 гаруй жил бидэнд “шувтруулж” байгаа ганц “саалийн үнээ”-гээ хаа байсан Өмнөд Африкийн нэгэн банканд хураалгачихалгүй үлдсэн Засгийн газрыг “...Сайн ажиллажээ” гэж магтах хэрэгтэй биз ээ.

Гэвч нөгөө талдаа энэ их ойлгомжгүй асуудал үүсгэж байгаа юм. Гадаад талаа ингээд аргалчихлаа. Цаашид дотооддоо яах вэ гэдэг тодорхойгүй байна.

Юу гэвэл “Эрдэнэт үйлдвэр”-ийн Эрсдэлийн сангаас төлөлтийг хийснээр Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 2009-2010 оны хооронд дөрвөн удаагийн гэрээгээр 160.1 сая ам.доллар авчихсан “Жаст”-ын Ш.Батхүү, түүний “байрны ах”, тэр үед Ерөнхий сайд байсан С.Баяр, ТӨХ-ны дарга байсан Д.Сугар, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал байсан Ч.Ганзориг нар бас “эрсдэл”-ээс гарчхаж байх шиг байна. Тэд энэ өрийг төлөхөд сохор зоос ч гаргахгүйгээр үл барам, "Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалсан, барьцаалах боломжийг олгосон гэмт үйлдлээ цайруулна гэж үзэж буй бололтой.

МАН эрх барьж байгаа. С.Баяр МАН-ын дарга байсан. МАН-даа нөлөө бүхий хүн хэвээр байгаа. Энэ бүхэндээ дулдуйдан “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалсан хэргийг нам даруулж, түүнийх нь “хаялга”-д Д.Сугар, Ч.Ганзориг хоёр, "Жаст”-ын Ш.Батхүү ч уснаас хуурай гарч магадгүй гэж улс төрийн хүрээнд яригдаад эхэллээ.

Энэ гурван этгээд бол "Эрдэнэт үйлдвэр”-ийг Ш.Батхүүд “зээлдүүлсэн” хэргээр хариуцлага хүлээх ёстой.

“Жаст”-ын Ш.Батхүү ч энэ төлбөрийг төлөх учиртай. Түүнтэй өгөө аваатай хүмүүс ч хавиар нэг бий.

Түүний эзэмшилд байсан “Хадгаламж” банк Төрийн банканд нэгдсэн. Ашиггүй гэгддэг ч Олон овоот гэдэг орд бас Ц.Мянганбаяр, Г.Алтан нарыг дамжсан. ШТС-ууд нь “МТ”-ийн Р.Ганзоригт очсон. Махны үйлдвэрүүд нь Монголд олон жилийн өмнөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн гадаадын томоохон компанийн мэдэлд орсон байдаг.

Хамгийн гол нь энэ бүх хөрөнгийг шилжүүлсэн үйл явц нь хуулийн байгууллагынхны анхаарлыг татдаг юм билээ. Тиймээс эрүүгийн хэрэг үүсгэхэд нь үүсгээд шалгаж байгаа боловч яагаад ч юм, шийдэлгүй өнөөдрийг хүрсэн. Үндсэндээ зургаан жил болж байна.

Эцэст нь “Жаст”-ын Ш.Батхүүгийн өрийг “Эрдэнэт үйлдвэр”-ээс төлчихлөө. Төрийн мөнгө гэж байдаггүй татвар төлөгчдийн мөнгө л гэж бий. Тэгэхээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн Эрсдэлийн сангийн мөнгө гэдэг ард түмнийх гэсэн үг.

Ийм байтал бүр хөгийн юм тун удахгүй болж магадгүй.

“Алтжин”-гийн Г.Алтан Төрийн банкнаас 51 тэрбум төгрөг гаргуулахаар нэлээд эртнээс явж байгаа. Сүүлд хууль шүүхийнхэн Төрийн банк энэ мөнгийг гаргах ёсгүй гэж шийдсэн. Гэтэл энэ нь эсрэгээрээ болж, Төрийн банк 51 тэрбумыг Г.Алтанд өгөх хуулийн гарц үүсэж байгаа мэдээлэл байна. Мэдээж хэрэг, Г.Алтан үүнийг ганцаараа хийнэ гэж юу байх вэ. Түүнд тусалдаг нэг “том гар” одоо хүчээ авчхаад байгаа юм.

Тиймээс “...“Эрдэнэт”-ийг барьцаалсан этгээдүүдэд Монголын ард түмэн ямар өртэй вэ” гэдэг асуултыг Монгол Улсын Засгийн газар, Монголын хууль шүүхийн байгууллагад тавих ёстой болж байна.

"Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (103.26.195.252)
    Хэрэв өрөө төлөхгүй бол ард иргэд амиар нь төлүүлнэ. Харж л байгарай
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Сүхбаатар: Турк үндэстэн 2 цаг 58 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 3 цаг 11 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 3 цаг 12 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 3 цаг 13 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 3 цаг 14 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 3 цаг 15 мин Улсын хэмжээнд нэг га-гаас 2023 оныхоос 38.5 центнерээр илүү төмс хураажээ 3 цаг 16 мин Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын үсгээ зурав: Гадаадын хэвлэлээр юу бичнэ вэ? 3 цаг 19 мин Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 21 цаг 6 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 21 цаг 12 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 21 цаг 13 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 21 цаг 14 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 21 цаг 15 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 21 цаг 18 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 21 цаг 20 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 21 цаг 22 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 21 цаг 22 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 21 цаг 25 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 21 цаг 33 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм Өчигдөр 09 цаг 54 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана
Top