x

АТГ-ын дарга, дэд даргыг томилох асуудлаар нийтийн сонсгол хийх албан бичиг өргөн барив

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Х.Баделхан, Ж.Батзандан, О.Батнасан, Л.Болд, Х.Болорчулуун, Ц.Гарамжав, З.Нарантуяа, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Я.Содбаатар, Н.Цэрэнбат, Б.Энх-Амгалан нарын 19 гишүүн Авлигатай тэмцэх газрын дарга болон дэд даргыг томилохтой холбогдуулан эл асуудлаар Нийтийн сонсголын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.5-ыг үндэслэн томилгооны сонсгол хийх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлж, “Томилгооны сонсгол явуулах тухай” албан бичигт гарын үсэг зурсныг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд нар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-УИХ-аас Нийтийн сонсголын тухай хуулийг баталсан ч энэ хуульд заасан Томилгооны сонсголыг өнөөдрийг хүртэл огт хийгээгүй байгаа. Тиймээс энэ хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн олон нийтийн хүлээлт, шаардлага бий болсон. УИХ-ын дарга Та УИХ-ын чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ Нийтийн сонсголын тухай хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж онцолсонд бид баяртай байгаа. Хуульд заасны дагуу Нийтийн сонсголын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.5 дахь заалтыг тус тус үндэслэн, томилгооны сонсгол хийх асуудлыг бид өргөн дэвшүүлж байна. Нийтийн сонсголын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлаас албан тушаалтныг томилохтой холбогдуулан Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй гишүүд хүсэлт гаргасан бол томилгооны сонсголыг явуулна” гэсэн хуулийн зохицуулалттай.

Иймд УИХ-ын нэр бүхий 19 гишүүн бид Танд хандан “Авлигатай тэмцэх газрын дарга болон дэд даргыг томилохтой холбогдуулан нэр дэвшиж байгаа хүмүүсээр томилгооны сонсгол хийх ажлыг хуулийн дагуу зохион байгуулж өгнө үү” гэдэг хүсэлтийг тавьж байна. Энэ асуудлыг “УИХ-аар эцэслэн шийдвэрлэх хүртэл нэр дэвшигч тус бүр дээр” гэж онцгойлж бичсэнийг Та анхаараарай.   

 

Хоёр хүн нэр дэвшинэ. Нийтийн сонсгол хийгээд, болж бүтэхгүй янз бүрийн асуудал гараад буцаавал, дараагийн хүн дээр нь ялгаагүй дахиж хийнэ шүү гэдэг утга агуулгатай юм.

Харамсалтай нь Нийтийн сонсголын тухай хуулиар УИХ-тай зөвшилцдөг албан тушаалтанд томилгооны сонсгол хийх боломжгүй байна. Тийм учраас УИХ-ын нэр бүхий гишүүд бид Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нар дээр нээлттэй хэлэлцүүлгийг өөрсдийн бүрэн эрхийн дагуу олон нийт, төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийнхнийг оролцуулан зохион байгуулна гэсэн байр сууриа илэрхийлж, олон нийтэд мэдээлэл хийсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүдийг эрхээ хэрэгжүүлж, нээлттэй хэлэлцүүлэг хийх боломжоор хангах, өрөө тасалгаа гаргаж өгөх тал дээр Та анхаарч өгнө үү.

Цаашид Нийтийн сонсголын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, томилгооны сонсголыг зөвхөн УИХ-аас томилогддог биш, зөвшилцдөг албан тушаалтанд ч хийдэг өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байна гэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар:

-Өмнө нь хэрэгжиж байгаагүй учраас анхны, шинэ ажил болно. Анхаарах хэдэн асуудал байна.

Нэгдүгээрт, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга чөлөөлөгдөөгүй байгаа. Сая шинэ гарсан хууль, эрхзүйн үндэслэлээр ҮАБЗ-өөс УИХ-д зөвлөмж ирүүлэх юм бол чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ.

Хоёрдугаарт, олон улсын туршлагаас харахад бусад зөвшилцдөг албан тушаалууд дээр Ёс зүйн хороогоор нээлттэй хэлэлцүүлэг хийж, дүгнэлт гаргаад, томилох эрх бүхий албан тушаалтанд албан бичиг явуулдаг практик байна. Түүнчлэн онцгой нөхцөл үүссэн үед, тухайлбал саяынх шиг иргэнээ эрүүдэн шүүсэн гэх мэт асуудал гарвал шүүгч, прокурор болон бусад эрх бүхий албан тушаалтныг  ажлаас чөлөөлөх асуудлыг Ёс зүйн хорооны санаачилга (манайхаар бол Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо байж болно)-аар хэрэгжүүлдэг эрх зүйн зохицуулалт байна. Энэ болон бусад хүрээнд зөвшилцөх албан тушаалтны асуудлаар хэлэлцүүлэг, сонсгол хийх, дүгнэлт гаргах чиглэлээр хууль санаачилж болно.

Гуравдугаарт, манайх Дэд хорооддоо ач холбогдол өгөхгүй байна. Хүний эрхийн, Тусгай хяналтын, Ёс зүйн дэд хороодод хуулиар олгосон эрх хангалттай бий. Парламентын хянан шалгах үүргийг хэрэгжүүлдэг, мөрдөн байцаах ажиллагаатай танилцдаг гэх мэт. Ёс зүйн дэд хороо манайд парламентын хэдэн гишүүнийхээ ёс зүйн хүрээнд эргэлддэг. Уг нь төрийн бүх шатны алба хаагчид, түүн дотроо удирдах албан тушаалтны ёс зүйн асуудлыг ч хэлэлцэх боломжтой. Эдгээр асуудлыг цаашид анхаарах ёстой гэлээ.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Сүхбаатар: Турк үндэстэн 2 цаг 52 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 3 цаг 5 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 3 цаг 6 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 3 цаг 7 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 3 цаг 8 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 3 цаг 9 мин Улсын хэмжээнд нэг га-гаас 2023 оныхоос 38.5 центнерээр илүү төмс хураажээ 3 цаг 10 мин Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын үсгээ зурав: Гадаадын хэвлэлээр юу бичнэ вэ? 3 цаг 13 мин Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 21 цаг 0 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 21 цаг 6 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 21 цаг 7 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 21 цаг 8 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 21 цаг 9 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 21 цаг 12 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 21 цаг 14 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 21 цаг 16 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 21 цаг 17 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 21 цаг 19 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 21 цаг 27 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм Өчигдөр 09 цаг 54 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Жагсагчид өлсгөлөн зарлана
Top