x

Нүүрс тээвэрлэдэг 14000 жолоочийн амь нас, эрүүл мэндэд анхаарахыг үүрэгдэв

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох сайд, агентлагийн дарга, аймаг, сумын Засаг дарга, банкны удирдлага, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой”, “Энэржи Ресурс” зэрэг компаний захирал болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзав.

Тэрээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Гашуунсухайт боомт хүртэлх авто замын засварын ажил болон тэмдэг, тэмдэглэгээг зургаадугаар сарын нэгний дотор шинэчлэн сайжруулахыг “Эрдэнэс Монгол”, “Гашуунсухайтын авто зам” компанийн удирдлагад үүрэг болгов. Мөн,

-Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт боомт чиглэлийн замын дагуу 10-15 км тутамд 5-10 хүнд даацын тээврийн хэрэгсэл түр зогсох талбайтай, шаардлага хангасан бие засах газар, хогийн цэг бүхий зогсоолыг наймдугаар сарын нэгний дотор байгуулах

-“Гашуунсухайт авто зам” компанийн бүтцэд зам засвар, арчлалтын нэгж байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах

-Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт чиглэлийн зам дагуу эмнэлгийн яаралтай түргэн тусламж үзүүлэх суурин болон явуулын баг ажиллуулах, шаардагдах зардлыг хоёрдугаар улиралд багтаан шийдэх

-Нүүрс тээвэрлэж байгаа жолооч, тээвэрчдэд үйлчилж байгаа хоол, хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдалд байнгын хяналт шалгалт хийх

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж байгаа цагдаагийн албан хаагчдыг тээврийн хэрэгсэл,  шаардлагатай тоног төхөөрөмжөөр наймдугаар сарын нэгний дотор хангах

-Уурхайн гадна болон хилийн боомтод урт дараалал үүсгэхгүйн тулд хятадын талаас авч байгаа нүүрсний хэмжээ, автомашины тоотой уялдуулан уурхайн ачилт, гаалийн бүрдүүлэлтэд зохицуулалт хийх

-Өмнөговь аймгийн Цогтцэций суманд баригдаж байгаа “Тээвэрчдийн хотхон”, Гашуунсухайт боомт орчим барьж байгаа “Тайван зогсоол”-ыг ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийг Хөгжлийн банкнаас зээл өгч дэмжлэг үзүүлэх. Эдгээр барилга, байгууламжийг түшиглэн төрийн Нэг цэгийн үйлчилгээ ажиллуулах

-Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт, тээвэрлэлт явагдаж байгаа нутагт төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн удирдлагаар хангах, нүүрсний тээвэрт үүсч байгаа хүндрэлийг шуурхай шийдвэрлэж байх үүднээс Засгийн газрын төлөөлөгч ажиллуулах талаар зургаадугаар сарын нэгний дотор судалж шийдвэрлэх

-Жолооч нарын эрх ашгийг хамгаалах зорилгоор Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консулын газрын Ганц модны боомт дахь салбар байгуулах хэрэгцээ, шаардлага, боломжийг судалж, хятадын талтай зургаадугаар сарын нэгний дотор яриа хэлэлцээ хийж, эргэн танилцуулах

-Уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогын тодорхой хэсгийг жолооч нар болон төр, хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээнд зарцуулдаг сан байгуулах талаар судалж танилцуулах

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр жил бүр 300-аас багагүй жолоочийг хүнд даацын тээвэр хийх чиглэлээр сургаж мэргэшүүлэх, ажилд зуучлахыг долоодугаар сарын нэгний дотор зохион байгуулах

-Улс хоорондын байнгын ачаа тээвэр хийж байгаа аж ахуйн нэгжүүдэд ажиллагсдын амрах байр байгуулахад нь зориулж газар олгож дэмжих

-Нүүрсний тээвэр эрхэлж байгаа үндэсний аж ахуйн нэгжүүд парк шинэчлэл хийхэд нь дэмжлэг үзүүлэх боломжийг судалж, танилцуулах

-С зөвшөөрөлтэй холбоотой авлигын асуудал байж болзошгүй тул шалгах зэргийг холбогдох сайд, агентлагийн дарга, Засаг дарга, банк, компанийн удирдлагуудад үүрэг болгов.

Түүнчлэн тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд жолооч нарынхаа цалинг хоёр дахин нэмэх боломжтой гэж үзэж байгаагаа захирлуудад нь сануулав.

14 мянган жолоочийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой өгсөн үүрэг, даалгаврыг тогтоосон хугацаанд нь биелүүлэхгүй бол ажлаас нь чөлөөлнө гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх дарга, захирлуудад хатуу анхаарууллаа.

Нүүрс тээвэрлэж байгаа зам дээр 2017 онд зам тээврийн ослын улмаас 27 хүн гэмтэж, 12 хүн нас барсан байна. 2018 онд 56 хүн гэмтэж таван хүн нас барсан бол 2019 он гарсаар гурван хүн нас баржээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.161.71)
    Jolooch narin tsalin neg dahin nemeh yamarch bolomjgui hudla shaaha boli. Tgvel hench teever hiihgui
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Сүхбаатар: Турк үндэстэн 2 цаг 58 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 3 цаг 11 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 3 цаг 13 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 3 цаг 14 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 3 цаг 14 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 3 цаг 15 мин Улсын хэмжээнд нэг га-гаас 2023 оныхоос 38.5 центнерээр илүү төмс хураажээ 3 цаг 16 мин Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын үсгээ зурав: Гадаадын хэвлэлээр юу бичнэ вэ? 3 цаг 20 мин Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 21 цаг 6 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 21 цаг 12 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 21 цаг 13 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 21 цаг 15 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 21 цаг 16 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 21 цаг 18 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 21 цаг 20 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 21 цаг 22 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 21 цаг 23 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 21 цаг 26 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 21 цаг 34 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм Өчигдөр 09 цаг 54 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана
Top