x

Хот дахин төлөвлөлтийн хууль, эрх зүйн орчныг сайжруулах асуудлаар ажлын хэсэг хуралдлаа

Улсын Их Хурлын даргын 99 дүгээр захирамжаар байгуулагдсан “Иргэний шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийг хангах хүрээнд хот дахин төлөвлөлттэй холбоотой хууль, эрх зүйн орчныг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 10-нд боллоо.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд ахалж байгаа бөгөөд хуралдаанд УИХ-ын гишүүд С.Ганбаатар, Б.Жаргалан, Г.Лувсанжамц, П.Мөнхтулга, Ц.Мөнхтуяа болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн ЗДТГ, Хүний эрхийн үндэсний комисс, бусад холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцов.

НЗД-ын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй 5551 орон сууц байгаа талаар мэдээлж, тэдгээрээс 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй, 385 нь ашиглахыг хориглосон шийдвэртэй, 178 нь дахин барилгажуулах захирамжтай байгааг онцоллоо. Мөн гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах чиглэлд 16 байршил, 39 хэсэгчилсэн талбайд 36 төсөл хэрэгжиж байгааг танилцуулав.

Хуралдаанаар хууль, эрх зүйн орчны практик хэрэглээнд гарч буй бэрхшээлүүдийг хөндөн хэлэлцэж, цаашид талуудын оролцоог тэгш хангах өргөтгөсөн хэлэлцүүлэг зохион байгуулахаар тогтлоо.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 4 цаг 25 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 4 цаг 26 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 4 цаг 27 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 4 цаг 28 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 4 цаг 29 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 4 цаг 29 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 4 цаг 30 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 4 цаг 32 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 4 цаг 33 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 4 цаг 34 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 4 цаг 35 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 4 цаг 36 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 4 цаг 37 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв 6 цаг 13 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ 6 цаг 17 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай 6 цаг 31 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ 6 цаг 35 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу 8 цаг 57 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй 9 цаг 11 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ 10 цаг 33 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу? Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон
Top