Шатрын эмэгтэйчүүдийн дэлхийн аваргын титмийн төлөөх тоглолтын тав дахь өрөгт Хятадын шатарчин, дэлхийн аварга Жү Вэнжүн аварга цол горилж буй нутаг нэгт өрсөлдөгч Тан Жүниг хожжээ. Ингэснээр онооны харьцаа 3:2 болж, Жү Вэнжүн тэргүүлж эхэллээ.
Өчигдөр болсон тав дахь өрөг 59 дэх нүүдэл дээр дуусчээ. Жү Вэнжүн цагаанаар тоглосон байна.
Сонгодог шатрын дүрмээр 12 өрөг үргэлжлэх эмэгтэйчүүдийн аваргын титмийн төлөөх тоглолтыг Шанхай, Чүнцин хотод зохион байгуулж байгаа юм. Шатарчид тэнцсэн тохиолдолд түргэн тоглолтоор дөрвөн өрөг тоглоно. Түргэн тоглолтод тэнцвэл блиц тоглолтоор аваргыг тодруулна. Тоглолтын шагналын сан 500 мянган евро юм.
Эх сурвалж: championat.com