x

Саудын араб дэлхийн хамгийн том нарны цахилгаан станцыг барина

Саудын Араб нь дэлхийн хамгийн нарлаг улсуудын нэг хэдий ч тус улсын цахилгаан эрчим хүчний дийлэнх хувийг газрын тосоор ажилладаг цахилгаан станцууд үйлдвэрлэдэг юм. Тэгвэл энэ байдлыг өөрчлөхийн тулд тус улс “дэлхийн хамгийн том нарын цахилгаан станц”-ыг барих тухай хэлэлцээрийг Японы “SoftBank” компанитай  саяхан байгуулжээ. Энэ тухай Оросын “Спутник” агегтлаг мэдээллээ.


Уг хэлэлцээрийн хүрээнд газрын тосоор баялаг тус улс 200 тэрбум ам.доллароор 200 ГВт-ын хүчин чадал бүхий нарны цахилгаан станцыг 2030 он гэхэд барьж дуусгах аж. Энэхүү төсөл нь Саудын Арабийн угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманы улсынхаа эдийн засаг, нийгмийг өөрчлөн шинэчлэх төлөвлөгөөний нэг хэсэг гэнэ.


Хунтайж Мохаммед ярихдаа “Бид хүн төрөлхтний түүхэнд тэмдэглэгдэн үлдэх нэгэн томоохон алхмыг хийх гэж байна. Энэ төслийг хэрэгжүүлэхэд амаргүй, эрдсэлтэй хэдий ч амжилт олно гэдэгт бид найдаж байна” гэжээ.


Энэ төслийг хэрэгжүүлж эхэлснээр ирэх оноос 7.2 ГВт, 2030 он гэхэд 200 ГВт эрчим хүчийг нарнаас гаргаж авдаг болно гэж талууд тооцоолжээ. Мөн энэхүү төслийн ачаар Саудын Аравид 100 мянган ажлын байр бий болж, тус улсын цахилгаан эрчим хүчний хувьд газрын тосноос хамааралтай байдал багасна.


Өдөрт 800 мянга хүртэлх баррель түүхий нефть шатаан эрчим хүч үйлдвэрлэдэг тус улс 200 ГВт эрчим хүчийг нарнаас гаргаж авдаг болсноор дотоодын эрчим хүчний хэрэглээгээ бүрэн хангаад зогсохгүй бусад улс орон руу цахилгаан эрчим хүч экспортлох боломжтой болох ажээ.
Албаны хүмүүсийн тооцоолсноор, эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж байсан газрын тосоо экспортолсноор тус улс жилд 7-20 тэрбум ам.долларын орлого олох боломжтой болно.

Эх сурвалж: BARILGA.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эмэгтэй найруулагчдын сүүлийн жилүүдэд бүтээсэн 7 кино 46 мин Гуравдугаар сард спортын ертөнцөөр юу өрнөх вэ? 55 мин Нийслэлд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 47 дуудлага бүртгэгдэв 58 мин Ой, хээрийн түймэр 11 удаа бүртгэгдэж, унтраах ажиллагаа үргэлжилж байна 1 цаг 0 мин Монголын баг тамирчид тусгай олимпын наадамд оролцож байна 1 цаг 1 мин Монголын эрдэмтэн дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйл бүртгүүллээ 1 цаг 3 мин Монголын жүдочид Европын цомын тэмцээнээс хоёр хүрэл медаль хүртлээ 1 цаг 11 мин Монголын ноос, ноолуурын салбар Миланы загварын долоо хоногт оролцов 1 цаг 14 мин “Музейн нээлттэй өдрүүд” 3-р сарын 7-13-нд үргэлжилнэ 1 цаг 15 мин Юн Сог Ёлийг баривчлах тушаалыг шүүх цуцалжээ 2 цаг 33 мин Япон эмэгтэйг дэлхийн хамгийн өндөр настай үсчнээр бүртгэжээ 2 цаг 39 мин Уур амьсгалын санхүүжилтийн гэрээнээс АНУ гарчээ 2 цаг 44 мин Олон улсын харилцаанд төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөн болно 2 цаг 50 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Чех Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 2 цаг 56 мин Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна 2 цаг 59 мин "Бүргэдийн баяр-2025"-т дотоод, гадаадын соёлын биет өв тээгчид оролцож байна 23 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чех Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо 23 цаг 31 мин Жон Гарангийн нэрэмжит хөл бөмбөгийн талбайг сэргээн засварлажээ 23 цаг 36 мин Хэнтий, Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 45600 га талбай өртжээ Өчигдөр 10 цаг 57 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна Өчигдөр 09 цаг 44 мин
iИх уншсан
Оюутан цэргийн бүртгэл E-Mongolia системээр хийгдэж байна 2025 оны “Оскар” шагналын эзэд тодорлоо Гандантэгчэнлин хийдэд шинийн нэгнээс арван тавныг хүртэл но... АНУ-Хятадын худалдааны маргаан хурцдаж, Хятад улс "дайнд бэл... Энэ үнэн үү, Настя? Трамп Украинд цэргийн тусламжаа зогсоов Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг залах ёслол боллоо Украины сэргээн босголтод 524 тэрбум ам.доллар шаардлагатай ... "Starship" сансрын хөлгийн туршилтын нислэгийн үеэр холбоо т... Монголбанк бодлогын хүүг 12 хувь болгон өсгөлөө Илон Маск 14 дэх удаагаа эцэг болов Европын Төв банк бодлогын хүүгээ бууруулжээ Сүүлийн 10 жилд дэлхийн өр ДНБ-ээс давж өсжээ Монголын эрдэмтэн дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйл бү... АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Конгресст анхны илгээлтээ х... Эмэгтэй найруулагчдын сүүлийн жилүүдэд бүтээсэн 7 кино "Ногоон нуур 1008 айлын орон сууц" төслийн явц 70 хувьд хүрч... Өмнөд Солонгосын сөнөөгч онгоц санамсаргүй бөмбөг хаяж, доло... "Самсунг Электроникс" 2025 оны цалингийн гэрээнд гарын үсэг ... Хятадын DeepSeek стартап өдрийн ашиг 545%-тай байгааг зарлав...
Top