x

Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 10-ны өдөр Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. 10-ны өдөр Ховдын хойд хэсэг, Говь-Алтай, Баянхонгорын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

2025 оны гуравдугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2-7 градус хүйтэн, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр 1 хэмийн хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгаар 9-14 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 7-9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 7-9 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 5-7 градус дулаан байна.

2025 оны гуравдугаар сарын 11-нээс 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 11-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 11-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 18-20 метр, 12, 13-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 13-18 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.

Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монгол Улсын оюутны аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн амжилттай боллоо саяхан "Оюутан цэрэг" хөтөлбөрт II, III дамжааны оюутнууд хамрагдах боломжтой боллоо 1 мин “Хамгийн чухал нь” зорилтот үйл ажиллагааны дөрөвдүгээр ээлж эхэллээ 2 мин Төрийн албаны ерөнхий шалгалт энэ сарын 12-14-нд зохион байгуулагдана 3 мин Сүхбаатар дүүрэгт шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэв 4 мин Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил эхэллээ 5 мин Б.Мишээл "Веронагийн цом"-д түрүүлж, дэлхийн аваргыг яллаа 6 мин Монголын снөүбоардын тамирчид олон улсын тэмцээнээс зургаан медаль хүртлээ 7 мин Зам, тээврийн салбарын эмэгтэйчүүдийн анхдугаар зөвлөгөөн боллоо 8 мин Тусгай олимпын наадам албан ёсоор эхэллээ 9 мин Ипотекийн даатгалын шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ 10 мин Эмэгтэй найруулагчдын сүүлийн жилүүдэд бүтээсэн 7 кино 4 цаг 36 мин Гуравдугаар сард спортын ертөнцөөр юу өрнөх вэ? 4 цаг 44 мин Нийслэлд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 47 дуудлага бүртгэгдэв 4 цаг 47 мин Ой, хээрийн түймэр 11 удаа бүртгэгдэж, унтраах ажиллагаа үргэлжилж байна 4 цаг 49 мин Монголын баг тамирчид тусгай олимпын наадамд оролцож байна 4 цаг 50 мин Монголын эрдэмтэн дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйл бүртгүүллээ 4 цаг 53 мин Монголын жүдочид Европын цомын тэмцээнээс хоёр хүрэл медаль хүртлээ 5 цаг 0 мин Монголын ноос, ноолуурын салбар Миланы загварын долоо хоногт оролцов 5 цаг 3 мин “Музейн нээлттэй өдрүүд” 3-р сарын 7-13-нд үргэлжилнэ 5 цаг 4 мин
iИх уншсан
Оюутан цэргийн бүртгэл E-Mongolia системээр хийгдэж байна 2025 оны “Оскар” шагналын эзэд тодорлоо Гандантэгчэнлин хийдэд шинийн нэгнээс арван тавныг хүртэл но... Энэ үнэн үү, Настя? Эмэгтэй найруулагчдын сүүлийн жилүүдэд бүтээсэн 7 кино Монголын эрдэмтэн дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйл бү... АНУ-Хятадын худалдааны маргаан хурцдаж, Хятад улс "дайнд бэл... Трамп Украинд цэргийн тусламжаа зогсоов Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг залах ёслол боллоо Украины сэргээн босголтод 524 тэрбум ам.доллар шаардлагатай ... "Starship" сансрын хөлгийн туршилтын нислэгийн үеэр холбоо т... Монголбанк бодлогын хүүг 12 хувь болгон өсгөлөө Илон Маск 14 дэх удаагаа эцэг болов Европын Төв банк бодлогын хүүгээ бууруулжээ Сүүлийн 10 жилд дэлхийн өр ДНБ-ээс давж өсжээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Конгресст анхны илгээлтээ х... "Ногоон нуур 1008 айлын орон сууц" төслийн явц 70 хувьд хүрч... Өмнөд Солонгосын сөнөөгч онгоц санамсаргүй бөмбөг хаяж, доло... "Самсунг Электроникс" 2025 оны цалингийн гэрээнд гарын үсэг ... Хятадын DeepSeek стартап өдрийн ашиг 545%-тай байгааг зарлав...
Top