x

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Өнөөдөр Өвөрхангай, Хэнтийн өмнөд, Өмнөговийн хойд хэсэг, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр  нутгийн хойд хэсгээр, 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

2025 оны 03-р сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 11-16 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар 6-11 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 3-5 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 4+6 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. 1-3 хэм дулаан байна.

2025 оны 03-р сарын 10-наас 03-р сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 10-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, 13-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 10-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэмийн хүйтэн, өдөртөө 1 хэмийн дулаанаас 4 хэмийн хүйтэн байна. 

Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Бүргэдийн баяр-2025"-т дотоод, гадаадын соёлын биет өв тээгчид оролцож байна 12 цаг 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чех Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо 12 цаг 53 мин Жон Гарангийн нэрэмжит хөл бөмбөгийн талбайг сэргээн засварлажээ 12 цаг 58 мин Хэнтий, Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 45600 га талбай өртжээ 14 цаг 4 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 15 цаг 17 мин Могой жилийн дурсгалын зоос худалдаанд гарлаа Уржигдар 11 цаг 18 мин “Музейн нээлттэй өдрүүд” 2025 үргэлжилж байна Уржигдар 11 цаг 14 мин Шуурхай штабын VI хуралдаан болж байна Уржигдар 10 цаг 56 мин Нийслэлийн шилдэг бүсгүйчүүдийг шалгарууллаа Уржигдар 10 цаг 52 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан Уржигдар 10 цаг 47 мин Энди Вэйр: “Тэнгэр мэдэг ажиллагаа” Уржигдар 10 цаг 43 мин Энэ үнэн үү, Настя? Уржигдар 10 цаг 32 мин Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг залах ёслол боллоо 2025-03-07 Монголбанк бодлогын хүүг 12 хувь болгон өсгөлөө 2025-03-07 Европын Төв банк бодлогын хүүгээ бууруулжээ 2025-03-07 Украины сэргээн босголтод 524 тэрбум ам.доллар шаардлагатай гэж тооцжээ 2025-03-07 "Starship" сансрын хөлгийн туршилтын нислэгийн үеэр холбоо тасарлаа 2025-03-07 Сүүлийн 10 жилд дэлхийн өр ДНБ-ээс давж өсжээ 2025-03-07 Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн мэдээллийн системийн журмыг баталлаа 2025-03-07 "The MongolZ" баг Монголын үндэсний шигшээ багт нэгдлээ 2025-03-07
iИх уншсан
Оюутан цэргийн бүртгэл E-Mongolia системээр хийгдэж байна 2025 оны “Оскар” шагналын эзэд тодорлоо Гандантэгчэнлин хийдэд шинийн нэгнээс арван тавныг хүртэл но... АНУ-Хятадын худалдааны маргаан хурцдаж, Хятад улс "дайнд бэл... Трамп Украинд цэргийн тусламжаа зогсоов Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг залах ёслол боллоо Украины сэргээн босголтод 524 тэрбум ам.доллар шаардлагатай ... "Starship" сансрын хөлгийн туршилтын нислэгийн үеэр холбоо т... Илон Маск 14 дэх удаагаа эцэг болов Монголбанк бодлогын хүүг 12 хувь болгон өсгөлөө Европын Төв банк бодлогын хүүгээ бууруулжээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Конгресст анхны илгээлтээ х... Сүүлийн 10 жилд дэлхийн өр ДНБ-ээс давж өсжээ "Ногоон нуур 1008 айлын орон сууц" төслийн явц 70 хувьд хүрч... Өмнөд Солонгосын сөнөөгч онгоц санамсаргүй бөмбөг хаяж, доло... Хятадын DeepSeek стартап өдрийн ашиг 545%-тай байгааг зарлав... "Самсунг Электроникс" 2025 оны цалингийн гэрээнд гарын үсэг ... Монголын Үндэсний сэтгүүл зүйн салбар үүсэж хөгжсөний 112 жи... Төрийн албаны хүний нөөцийн цахим системийн шинэчлэлийн сург... Нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна
Top