Дөрвөн жил тутам зохион байгуулагддаг тусгай олимпын наадам энэ жил 100 гаруй орны 1500 тамирчин, 1000 багш дасгалжуулагч, 2000 сайн дурын ажилтан, 100 орчим залуу манлайлагчид, 500 хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч, 1300 гаруй хүндэт зочдын оролцоотойгоор зохион байгуулагдаж байна.
Монгол Улсын баг тамирчид гуравдугаар сарын 10-ны өдрөөс тэмцээндээ оролцож эхэлнэ. Энэ удаагийн наадамд манай 24 тамирчин уулын цана, гүйлтийн цана, сноуборд, цасны гуталтай гүйлт, бүжиг, бөмбөгтэй заалны хоккейн төрлүүдэд өрсөлдөхөөр бэлтгэл хангажээ.