БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV ээлжийн мотобуудлагын батальоны энхийг сахиулагчид тус улсын Бэнтью хотын төв хэсэгт байрлах Жон Гарангийн нэрэмжит хөл бөмбөгийн талбайг сэргээн засварлажээ
Анх 2019 онд Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII ээлжийн мотобуудлагын батальон нь иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх ажлын хүрээнд тус талбайг тохижуулж өгч байсан бол энэ удаад үзэгч хөгжөөн дэмжигчид суух хэсгийн сандал, талбайн хаалга зэргийг сэргээн завсарлаж өнгө үзэмжийг нь сайжруулсан юм.
Хөл бөмбөгийн талбайг мотобуудлагын батальоны удирдлага энэ сарын 6-ний өдөр Бэнтью хотын Хүүхэд, залуучууд спортын яам болон хөл бөмбөгийн холбооны төлөөлөлд хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: Зэвсэгт хүчний Жанжин штаб