Өнөөдөр 11:00 цагт Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-өөс томуу, томуу төст өвчний одоогийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
Тус арга хэмжээний үеэр өвчлөлийн тархалт, эмнэлгийн тусламж үйлчилгээний ачаалал, урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг танилцуулах юм. Иргэдийн анхаарлыг өндөржүүлж, дархлаажуулалтын ач холбогдлыг сануулах нь энэхүү мэдээллийн гол зорилго болж байна.
Эх сурвалж: ХӨСҮТ