Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
2025 оны нэгдүгээр сарын 20-нд АНУ-ын сонгогдсон 47 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп Капитолийн шатат талбай дээр тангараг өргөж, төрийн тэргүүний үүргийг хүлээн авна. Энэ түүхэн үйл явдлыг үзэхээр хэдэн арван мянган хүн Вашингтонд цугларах юм.
АНУ-ын ерөнхийлөгчийн инаугурацийн ёслол хэрхэн явагддаг вэ?
АНУ-ын ерөнхийлөгчийн инаугурац нь улс төрийн амьдралын шинэ үеийг эхлүүлэх чухал арга хэмжээ юм. Уламжлал ёсоор нэгдүгээр сарын 20-ны өдөр (ням гараг таарвал 21-нд) Капитолийн өмнөх шатат талбайд улс төрчид, сэтгүүлчид, иргэдийн оролцоотойгоор төрийн шинэ тэргүүний тангараг өргөх ёслол зохион байгуулагдана. Ёслолын төв хэсэгт ерөнхийлөгч Библийн судар дээр гараа тавьж, Үндсэн хуульд тангараг өргөнө. Тангарагийг Дээд шүүхийн дарга хүлээн авч, энэ мөчөөс эхлэн засгийн эрх албан ёсоор шинэ Ерөнхийлөгчид шилждэг.
2025 оны инаугурацийн онцлог
Энэ удаагийн ёслол АНУ-ын түүхэнд 60 дахь инаугурац байх бөгөөд өмнөх ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусаж, төрийн эрх Дональд Трампт шилжинэ. Жей Ди Вэнс дэд ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлнэ. Трамп АНУ-ын түүхэнд завсарлагын дараа дахин сонгогдсон хоёр дахь Ерөнхийлөгч болох бөгөөд эхнийх нь XIX зууны сүүлээр Гровер Кливленд байсан билээ.
Трампын инаугурацид оролцогчид
Ёслолд гадаадын нэр хүндтэй удирдагчид, АНУ-ын төрийн өндөр албан тушаалтнууд урилгаар оролцох юм. Тухайлбал, Италийн Ерөнхий сайд Жоржа Мелани, Салвадорын Ерөнхийлөгч Найиб Букеле зэрэг удирдагчид уригджээ. Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин урилга аваагүй байна.
Инаугурацийн тухай сонирхолтой баримтууд
- Анхны инаугураци 1789 оны дөрөвдүгээр сарын 30-нд Жорж Вашингтоны тангараг өргөснөөр эхэлжээ.
- Хамгийн богино үгийг Вашингтон 1793 онд хэлж, ердөө 135 үгтэй илгээлт байв.
- Харин хамгийн урт үгийг 1841 онд Уильям Генри Гаррисон хэлсэн бөгөөд хоёр цаг үргэлжилсний улмаас ханиад авч нас барсан түүхтэй.
- 1921 онд анх удаа Уоррен Гардинг машинаар ёслолд ирсэн бол 1977 онд Жимми Картер явган алхжээ.
- Барак Обамагийн 2009 оны инаугурацид 1.8 сая хүн оролцож, хамгийн олон үзэгчтэй ёслол болсон.
Эх сурвалж: Gazeta.ru