x

ЕВРО 2024: Германчууд нээлтийн тоглолтод Шотландыг 5:1-ээр илүүрхлээ

Европын Хөлбөмбөгийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ЕАШТ) өнөөдөр нээлтээ хийлээ. Буурал тивийн аваргад гурав түрүүлсэн германчууд талбайн эзний уламжлалаар эхний тоглолтыг хийсэн юм. Жульен Нагелсманны удирдлага дор тэд Шотландыг 5:1-ээр илүүрхэв.

Тоглолтын 10 дахь минутад "Байер Леверкузен"-ий залуу довтлогч Флориан Вирц гоолын салхийг хагалсан юм. Дөнгөж 21 нас, 42 хоногтой Ф.Вирц тус тэмцээнд гоолдсон хамгийн залуу герман тоглогч болжээ. Удалгүй Ф.Вирцээс хэдхэн хоногоор ах "Байер Мюнхен"-ий Жамал Мусиала тооны харьцааг 2:0-ээр холдууллаа. 

Эхний хагас өндөрлөхөөс нэг минутын өмнө Шотландын Райан Портеус улаан хуудсаар талбайг чөлөөлсөн төдийгүй эсрэг багтаа торгуулийн цохилт гүйцэтгэх эрх өглөө. Энэ боломжийг Кай Хаверц алдсангүй. Тэрбээр Ангус Ганны хаалгыг мялааснаар германчууд тивийн аваргын эхний хагаст анх удаа гурван гоол бүртгүүллээ.

Хоёрдугаар хагасын 68 дахь минутад Никлас Фюллькрут дөрөв дэх гоолыг оруулсан бол Антонио Рудигер өөрийн хаалгыг мялааж шотландчуудад нэр төрийн ганц гоолыг "бэлэглэв". 

"Евро 2024" эхлэхээс хоёр хоногийн өмнө гэмтэлтэй Александар Павловичийг орлож шигшээдээ дуудагдсан "Борусси Дортмунд"-ын турк гаралтай тоглогч Эмре Кан шүүгчийн мэдлийн нэмэлт цагт эцсийн цэгийг тавилаа. 

Ийнхүү германчууд тивийн тэмцээнийг хожлоор эхлүүлдэг уламжлалаа хадгалсан юм. Тэд нээлтийн тоглолтод найман удаа хожсон үзүүлэлтээр тэргүүлж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 12 цаг 2 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 12 цаг 3 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 12 цаг 4 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 12 цаг 5 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 12 цаг 6 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 12 цаг 6 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 12 цаг 7 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 12 цаг 9 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 12 цаг 10 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 12 цаг 11 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 12 цаг 12 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 12 цаг 13 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 12 цаг 14 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв 13 цаг 50 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ 13 цаг 54 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай 14 цаг 8 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ 14 цаг 12 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу 16 цаг 34 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй 16 цаг 48 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ 18 цаг 10 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу? “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон
Top