x

Домогт сагсанбөмбөгч Жерри Уэст таалал төгсжээ

ВАШИНГТОН, 2024 оны зургаадугаар сарын 13 /BBC/. Сагсан бөмбөгийн домогт тамирчин, Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /НБА/ логонд дүрээ мөнхөлсөн Жерри Уэст 86 насандаа таалал төгссөн талаар “Лос-Анжелес Клипперс” баг лхагва гарагт мэдэгджээ.

Ж.Уэст “Лос-Анжелес Лейкерс”-ийн бүрэлдэхүүнд НБА-ийн финалд есөн удаа оролцож, 1972 онд аварга болж байлаа. Мөн тэрбээр 14 жил тоглохдоо улирал бүр НБА-ийн Бүх оддын тоглолтод оролцож байсан юм.

“Сагсан бөмбөгийн асар өндөр ур чадварыг биеэр үзүүлсэн, өөрийг нь таньдаг бүх хүний анд найз нь байсан Жерри Уэст өнөө өглөө 86 насандаа амгалан нойрслоо. Түүнийг эцсийн амьсгалаа хураахад эхнэр Карен нь дэргэд нь байлаа” гэж “Клипперс” багийн мэдэгдэлд дурджээ.

Ж.Уэст лигийн түүхэнд Уилт Чемберлен, Оскар Робертсон нарын дараа 25 мянган оноо авсан гурав дахь тоглогч болж, 25 192 оноотойгоор зодог тайлж байжээ. Түүнчлэн 1960 онд Ром хотноо болсон Олимпоос алтан медаль хүртсэн АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж байсан билээ.

Тэрбээр 1974 онд сагсанбөмбөгчний карьераа өндөрлүүлсэн бөгөөд түүнээс хоёр жилийн дараагаас дасгалжуулагчийн эгнээнд шилжиж, “Лейкерс” багийг гурван улирал дасгалжуулж байлаа. Түүний дараа тус багийн менежер болж, 1980-аад оны “Showtime Lakers” гэгддэг түүхэн үеийг бүтээхэд хувь нэмрээ оруулж, арван жилийн хугацаанд багаа таван удаа түрүүлүүлж байсан билээ. “Лейкерс”-тэй хамтран ажиллах хугацаа нь 2000 онд дуусгавар болсны дараа Ж.Уэст “Мемфис Гриззлис”, “Голден Стэйт Уарриорз”, “Лос-Анжелес Клипперс” багуудад ажиллаж байв.

НБА-ийн Комиссар Адам Силвер мэдэгдэхдээ, “Жерри Уэст сагсан бөмбөгийн суут ухаантан байсан бөгөөд 60 гаруй жилийн турш лигийг тодорхойлсон эрхэм байлаа” гэжээ. “Тоглогч болоод удирдах албан тушаалтны хувьд Жерри Уэст сагсан бөмбөгийн спортод гүн гүнзгий нөлөө үзүүлсэн” хэмээн Сагсан бөмбөгийн алдрын танхимаас гаргасан мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 12 цаг 34 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 12 цаг 35 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 12 цаг 36 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 12 цаг 37 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 12 цаг 38 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 12 цаг 38 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 12 цаг 39 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 12 цаг 42 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 12 цаг 43 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 12 цаг 43 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 12 цаг 44 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 12 цаг 45 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 12 цаг 46 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв 14 цаг 22 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ 14 цаг 26 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай 14 цаг 40 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ 14 цаг 44 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу 17 цаг 6 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй 17 цаг 20 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ 18 цаг 42 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу? “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон
Top