Бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээн энэ сарын 6-9-ний өдрүүдэд Унгар улсын Будапешт хотод болно.
Тэмцээнд манай улсаас Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин МУГТ П.Орхон, МУГТ Д.Отгонжаргал, ОУХМ Э.Дэлгэрмаа нар оролцохоор Унгар улсыг зорилоо. Харин тэмцээний дараа Унгарын Олимпын бэлтгэлийн төвд эмэгтэйчүүдийн шигшээ баг олон улсын хамтарсан бэлтгэлд гарах юм. Энэхүү бэлтгэлд олимпын эрхээ авсан манай таван эмэгтэй тамирчин хамрагдана.