x

“Парис-2024” Олимпын наадмын медалийн тавцанг танилцуулжээ

Парисын Олимп, Паралимпын наадмын медалийг гардуулах тавцангуудыг наадмыг зохион байгуулах хорооны төв байранд танилцуулжээ.

Загварыг медалийн нэгэн адил Эйфелийн цамхагаас санаа авч бүтээсэн байна. Саарал, цагаан өнгийг хослуулсан гоёмсог тавцанг мод болон 100 хувь дахин боловсруулсан хуванцраар хийсэн бөгөөд янз бүрийн арга хэмжээнд хэрэглэгдэхийг харгалзан нэмэлт хэсгүүд буюу модулиудыг угсардаг байдлаар бүтээсэн байна.

Ганцаарчилсан тэмцээн уралдааны шагнал гардуулахад ашиглах хамгийн богино тавцан нь 3 модулиас бүрдэх бөгөөд ойролцоогоор 4 метр урттай. Харин хөл бөмбөгийн шагнал гардуулах ёслолын тавцан нь 40 метр урттай, нийт 43 модультай. Тавцан бүр ойролцоогоор 45 кг жинтэй. Нийт 685 модулийг бэлэн болгосноос 45 нь нөөц модулиуд ажээ.

Зохион байгуулах хорооны тэргүүн Тони Эстанге хэлэхдээ "Медалийн тавцан бол тамирчдын үзүүлбэр, гүйцэтгэл хийгээд түүний баяр бахдлыг тэмдэглэх бэлгэдлийн чанартай гол зүйл юм. Олимп, паралимпын тамирчдын хувьд түүн дээр зогсоно гэдэг амжилт бөгөөд урт удаан аяллын төгсгөл билээ" гэв.

Алтан медаль хүртсэн тамирчид 35 см өндөртэй тавцан дээр зогсох бол мөнгө, хүрэл медальтнууд 20 см өндөртэй тавцан дээр зогсоно. Паралимпын наадамд ижил загвартай тавцанг ашиглах боловч эхний гурван байрт шалгарсан тамирчид бүгд 20 см өндөртэй тавцан дээр зогсох бөгөөд хажуу талдаа тэргэнцэрт зориулсан налуу замтай байх ажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 12 цаг 8 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 12 цаг 8 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 12 цаг 9 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 12 цаг 10 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 12 цаг 11 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 12 цаг 11 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 12 цаг 12 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 12 цаг 15 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 12 цаг 16 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 12 цаг 16 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 12 цаг 17 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 12 цаг 19 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 12 цаг 20 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв 13 цаг 55 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ 13 цаг 59 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай 14 цаг 13 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ 14 цаг 17 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу 16 цаг 39 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй 16 цаг 53 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ 18 цаг 15 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу? “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон
Top