Манай улс одоогоос хоёр жилийн өмнө 3х3 насанд хүрэгчдийн дэлхийн аваргын тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар болсон.
Тодруулбал, 2022 онд Бельгийн Антверп хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Монгол Улс FIBA 3x3 U23 Nations League 2023, FIBA 3x3 Women’s Series Final 2023, FIBA 3x3 U23 World Cup 2024 тэмцээнүүдийг Улаанбаатар хотод зохион байгуулах эрхийг авсан юм.
Ингэснээр ирэх жил буюу 2025 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг манай улс эх орондоо зохион байгуулах эрх үүссэн. Энэ тэмцээн 2025 оны зургаадугаар сард болно. Харин ирэх есдүгээр сард хуваарь ёсоор 3x3 U23 насны дэлхийн аваргын тэмцээн манай улсад болох юм байна.