x

Д.Тогтохсүрэн: Гурилын импортын тарифыг тэглэвэл тариаланчид тариа тарихгүй гэж эсэргүүцэж байгаа

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.

-Бүлгээр ямар асуудал хэлэлцэв. Хаврын чуулганаар хэлэлцэгдэж байгаа томоохон хуулийн төслүүдэд байр сууриа нэгтгэж чадав уу?

-Дотоодын гурван асуудал ярилцлаа. Энэ парламентын хаврын отгон чуулган үргэлжилж байна. Хаврын чуулган одоо сар гаруй үргэлжлэх төлөвтэй байгаа. Тиймээс энэ чуулганаар ямар асуудлууд оруулж ирэх үү, ямар хуулийн төслийг хэлэлцэх шаардлагатай вэ гэдгээр бүлгийн гишүүдийнхээ байр суурийг сонслоо. Мөн УИХ-аар хэлэлцэгдэж байгаа гурилын үнийг гаалийн тарифаас чөлөөлөх асуудлаар байр сууриа нэгтгэлээ. Дээр нь Баялгийн сангийн тухай хууль чуулганаар хэлэлцэгдэж байгаа. Тэр утгаараа уг хуулийн төслөөр бүлгийн гишүүд ямар байр суурьтай байгаа, цаашид юунд анхаарах ёстойгоо хэлэлцлээ.

Нөгөөтэйгүүр дээрх хуулийн төслүүдийг хаврын чуулганаар заавал хэлэлцэж батлах асуудалд саналаа нэгтгэлээ гэж ойлгож болно.

-Сонгууль болох цаг хугацаа ойртох тусам ч уулган, байнгын хороодын хуралдааны ирц хүрэхгүй байх асуудал үүсч байна. Үүнд бүлгийн даргын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Ирцийн хувьд нэгдсэн чуулганы хуралдаан дахь гишүүдийн оролцоо хэвийн байгаа. Эрх барьж байгаа намын хувьд гишүүдээ долоо хоног бүрийн пүрэв, баасан гаригийн УИХ-ын чуулганы хуралдаа заавал суу гэдэг шаардлагыг тавьж байгаа. Сонгуулийн хуулиар тойргоо томсгочихсон, тийм үү. Тэгэхээр нэг аймагтай байсан хүн гурваас дөрвөн аймагтай болсон гэсэн үг. Тиймээс гишүүдийн хувьд тойрогтоо ажиллах шаардлагатай байна гэдэг зүйлийг хэлж байгаа. Сонгуулийн хуулиараа тавдугаар сарын 15-наас өмнө ажиллах боломжтой. Энэ хугацаанаас хойшоо тойрогтоо ажиллах асуудал байхгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, дараагийн УИХын гишүүд тодроод ирэх болохоор одоо байгаа гишүүдийн тайлан тавих эрх нь шууд хаагдаж байгаа гэсэн үг. Тиймээс тэрнээс өмнө сумдуудаар явах хэрэгтэй байна гэдгийг гишүүд хэлээд байгаа учраас явуулахгүй байж болохгүй байна. Тиймээс тодорхой зохицуулалтуудыг хийж байгаа. Тэр утгаараа байнгын хороодын ирц тааруу ч нэгдсэн чуулганы ирц хэвийн болсон.

-Сонгуулийн ажлаа тайлагнаж явахаас илүү хаврын чуулганаар нийгэмд хэрэгцээтэй байгаа хуулиа хэлэлцээд батлаад явах нь угтаа чухал юм биш үү, гишүүдийн хувьд?

-Таны хэлж байгаатай санал нэг байна. Мэдээж УИХ-ын гишүүний хамгийн том үүрэг бол хууль тогтоогчийнхоо ажлыг хийх. Тиймээс аль аль талд нь үйл ажиллагааг нь доголдуулахгүйгээр зохицуулалтуудыг авч хэрэгжүүлээд явж байна. Цаашид ирцийн хувьд нэмэгдээд явах хандлагатай байгаа.

-Импортын гурилын үнийг татвараас чөлөөлөх асуудал яригдаад цөөнгүй хугацаа өнгөрлөө. Яагаад одоог болтол дээрх асуудалтай холбоотой хуулийн төсөл батлагдахгүй байна вэ?

-Д.Амарбаясгалан даргын хувьд уг хуулийн төслийг батлахгүй 45 хонолоо гэдэг ташаа мэдээллийг өгсөн байна лээ. Энэ хуулийн төсөл өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд УИХ-д өргөн баригдсан юм билээ. Тэгэхээр өргөн баригдаад 20 гаруй хонож байна л гэсэн үг шүү дээ. Уг хуулийн төслийг шууд шийдээд явна гэдэг хүндрэлтэй. Учир нь энэ асуудал бол хоёр талтай асуудал. Нэг талдаа гурилын үнийг бууруулах шаардлага байгаа юу гэвэл байгаа. Нөгөө талдаа тариаланчдыг яах вэ гэдэг асуудал байна. Уг хуулийн төслийг баталъя гэхээр тариаланчид маань эсэргүүцэж байгаа. Хэрэв уг хуулийн төслийг баталвал тариаланчид тариа тарихгүй болно гэдэг зүйлийг ярьж байна. Тиймээс хоёр талын энэ асуудлыг хооронд нь уялдаатай авч үзэх шаардлагатай. Тэр утгаараа УИХ-аас Ж.Бат-Эрдэнэ г ишүүнээр ахлуулсан ажлын хэсэг энэхүү асуудал дээр анхаарч ажиллаж байгаа. Тиймээс энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх төлөвлөгөөтэй байна. Амжихгүй бол дараагийн долоо хоногт хэлэлцэнэ.

-Нэр дэвшигчтэй холбоотойгоор МАН-ын барьж байгаа гол бодлого, зарчим юу байна вэ?

-Манай намаас гурван гол шаардлагыг тавьж байгаа. Нэгдүгээрт, тойрогт нь хийсэн социологийн судалгааг харна. Өөрөөр хэлбэл, тухайн тойрогт ямар хүн илүү рейтинг өндөртэй байна тэр хүнийг намаас нэр дэвшүүлнэ гэсэн үг. Энэ бол хамгийн г ол шаардлагын нэг. Хоёрдугаарт, янз бүрийн хэрэгт холбогдож, нэр төр нь сэвтсэн улстөрчийг нэр дэвшүүлэхгүй байна гэж тогтсон. Энэ дотроо ёс зүйн асуудлыг чухалчилна. Тэр утгаараа манай намын дэргэдэх Ёс зүйн хороо гишүүд бүр дээрээ дүгнэлт гаргана. Гуравдугаарт, нийт иргэдийн хувьд тухайн нэр дэвшигч маань нэр хүнд ямар байна вэ гэдгээс нь хамаарна. Энэ утгаараа тавдугаар сарын 5-20ны хооронд нэр дэвшилт явагдана.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах анхдугаар зөвлөлдөх уулзалт Баянхонгор аймгаас эхэллээ 6 мин УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавилаа 17 мин Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 34 мин Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй хоол идүүлж байна 37 мин Төрийн тэргүүн нар утсаар хэрхэн ярьдаг вэ? 4 цаг 2 мин Цацраг идэвхт хаягдлыг галт уулын хайлмагт хаяж болох уу? 4 цаг 9 мин Цагаан шоколад юугаар хийгддэг вэ? 4 цаг 10 мин Хойд нутгийн Сэргэн мандлын суутан: Эцэг Питер Брейгелийн 5 алдартай зураг 4 цаг 20 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм – 2025.04.11, Улаанбаатар 4 цаг 22 мин Овечкинд алтан цохиур гардуулжээ 4 цаг 27 мин БНЭУ-д сурч буй ламхай нарыг боловсролын хөтөлбөрт хамруулна 4 цаг 33 мин Хувийн мэдээлэл хамгаалах асуудлаар НҮБ-ын тусгай илтгэгчтэй уулзав 4 цаг 34 мин Хятадын бараанд ногдуулах АНУ-ын татварын хувь 145 болж нэмэгдэв 4 цаг 34 мин АНУ, Орос дипломат харилцааг хэвийн болгох асуудлаар Истанбулд уулзав 4 цаг 36 мин Хадсон голд нисдэг тэрэг осолдож, зургаан хүн амь үрэгдэв 4 цаг 36 мин Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 4 цаг 38 мин Хот дахин төлөвлөлтийн хууль, эрх зүйн орчныг сайжруулах асуудлаар ажлын хэсэг хуралдлаа 4 цаг 39 мин Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэлээ 4 цаг 40 мин Улаанбаатар хотын ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ 4 цаг 42 мин Монгол, БНСУ-ын хамтын ажиллагааг аж үйлдвэржилтийн салбарт гүнзгийрүүлнэ 4 цаг 43 мин
iИх уншсан
Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? Авьяас бүрд боломж олгоё Сайтууд хойрго хандав уу, сайд Н.Учралын буруу юу? Э.Одбаяр: "АН бол сөрөг хүчин" гэх ойлголтыг сэтгэлгээнээсээ... Б.Баабар: Цаг хугацаа л бүхнийг засна Л.Гантөмөр: Холын зорилготой хүнд ойрын зовлон байдаггүй Монгол-Солонгосын боловсролын хамтын ажиллагааг гүнзгийрүүлн... Хүнд металлаар хордсон малын мах хүнсэнд орж ирж байгаа нь э... БНСУ-ын төлөөлөгчид ОБЕГ-т айлчилж, хамтын ажиллагааг өргөжү... “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... ОХУ-ын “Эконива” компанитай газар тариалангийн чиглэлээр хам... Трампын тарифын давалгаа дэгдэхийн өмнө Британи улсын бизнес... “Эмчээ Сонсъё” уулзалтаар 800 орчим эмчтэй шууд уулзалт хийл... Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх хоёр д... Төрийн албаны гүйцэтгэлийн тогтолцоог сайжруулах төслийн үр ... Ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэх тул түймрийн аюул... Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах ... Вашингтоны дарамтад Бээжин буулт хийхгүй гэж мэдэгдэв Н.Лувсаншарав Японд болсон цастай уулын гүйлтийн анхдугаар А... Доминиканы нийслэлд шөнийн клубын тааз нурж, наад зах нь 98 ...
Top