x

Б.Баттүшиг: Шүүмжлэлд өртсөн хувцасны ивээн тэтгэгч "Парис 2024"-д хамтарч ажиллахаас татгалзсан

Төрийн ордны “Нутгийн удирдлагын танхим”-д өчигдөр “Парис 2024” олимп, паралимпын наадам оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлын явцын талаар хэлэлцжээ. Хэлэлцүүлэгт Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны тэргүүн Б.Баттүшиг, тэргүүн дэд Ерөнхийлөгч Ч.Наранбаатар болон бусад албаныхан оролцсон байна.

МҮОХ-ны тэргүүн Б.Баттүшиг: 

-"МҮОХ анх удаа тамирчдын ёслолын хувцасны ивээн тэтгэгчтэй болж Залуучуудын олимпын өмнөхөн "Ханбогд Кашмер" компанитай 700 сая төгрөгийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хувцас, хэрэглэлээр хангах гэрээ байгуулсан. Харамсалтай нь залуучуудын олимпын дараа цахим хэрэглэгчдээс их шүүмжлэл ирсэн тул "Парис 2024" олимпод ивээн тэтгэгчээр оролцохоос татгалзсан. Сүүлийн мөчид "Michel&Amazonka" компанид хамгийн боломжит хувилбараа гаргаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Ингээд энэ сарын 1-нээс өмнө үнийн саналаа гаргаж өгье гэсэн тохиролцоо хийсэн. 

МҮОХ бол улсын төсвөөс нэг ч төгрөг авдаггүй. Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ноос 125,000 ам.доллар, Азийн Олимпын Зөвлөл (АОЗ)-өөс 250,000 ам.долларын санхүүжилт аваад бүх үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс нээлтийн ёслолын хувцсыг ивээн тэтгэгч байгууллагаар явах ёстой. Гэтэл ивээн тэтгэгч байгууллага олдоогүй.

Тиймээс "Michel&Amazonka" компанийн удирдлагуудтай уулзаад хамтдаа хувцасны загвар гаргаж нийтэд борлуулах замаар гэрээ байгуулахаар тохиролцсон. Спортын хувцасны тал дээр Биеийн Тамир Спортын Улсын Хороо (БТСУХ) хариуцах бол нээлт, хаалтын ажиллагааны ёслолын хувцсыг "Michel&Amazonka" хариуцна. Спортын хувцас хэрэглэлийн тал дээр Японы "Mizuno" компанитай хамтрах болсон. Өнгөрсөн хугацаанд бид спортын хувцасны олон компанид санал тавьсан ч хариу өгөөгүй" гэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    AAVIINHAA HERGIIG GUITSETGEJ BGAA ZAVAAN ZALUU
    2024 оны 04 сарын 11 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 10 цаг 59 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 11 цаг 0 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 11 цаг 1 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 11 цаг 2 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 11 цаг 3 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 11 цаг 3 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 11 цаг 4 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 11 цаг 7 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 11 цаг 7 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 11 цаг 8 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 11 цаг 9 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 11 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 11 цаг 11 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв 12 цаг 47 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ 12 цаг 51 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай 13 цаг 5 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ 13 цаг 9 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу 15 цаг 31 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй 15 цаг 45 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ 17 цаг 7 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу? “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон
Top