x

Д.Сосорбарам: Тогтолцооны эмгэг

Манай үндэстэн төр хувийн хэвшлийн түншлэл буюу түүгээр улбаалж бусдын боломжийг булаагч зарим нэгэн тусгай, давуу, онцгой эрх эдлэгч арын хаалганы ба ногоон гэрлийн компануудын дээрэнгүй буруу үйлдлээс болж доройтож байна. Төрд өмч төвлөрүүлэхээр авилгал цэцэглэж, аллага таллагын нүгэл хөврөнө.

Төрийн заавартай төв банк цаасан мөнгө хэвлэн зах зээлрүү овооруулснаас аванхайлж эрэлт нийлүүлэлт эвдэгдэн имфляцад өртөж үнэ тэнгэрт хадаж, жам ёсны зах зээл бусниж нийгэм эмх замбараагүйрүү түлхэгдэнэ.

Данхар төр худал хуурмагийн туйл болоод зогсохгүй бизнест хөндлөнгөөс оролцож айлгах, сүрдүүлэх тактик хэрэглээд үндэстнийг сүйрэлрүү түлхэчихдэг нь гэм биш социалист авир.

Үндэсний үзэл нь коммунизм, социализм, фашизм, нацизмыг турхирч түүнд өртөгч мухар сүсэгтнүүд сэтгэцийн эмгэг тусч бүр солиорол болж даамжран нийгмээрээ галзуурч хүн бие биенээн матах, муулах, алж хядахаас ч буцахгүй болно. Цэвэр цус, хөх толбо ярьдаг эмгэг согогтой пролетарууд дэмийрэх нь эмгэнэл. Энэ бол зүүний үзэлт тогтолцооны солиорол болой.

ЗХУ Ленин, Сталин хоёрыг,Герман Гитлерийг, Камбож Пол Потыг, БНХАУ Маог, БНМАУлс Чойбалсан,Цэдэнпил нарыг тахин шүтэж хариуд нь дарлуулан тамлагдаж үйлээ үзсэний хар цус үнэртсээр л. Эдүгээ Путлер гэдэг галзуу алуурчин дэлхийг түгшээж байна.

Орос орон бол шорон гэж Александр Сольженицн энэлж байсан. Амьтны ферм гэж Жорж Оруэл тэднийг шоолсон. Манай Р Чойном гахайн хороо шиг орос орон гэж ёгтолсон. Эмгэггүй байх боломж гаргалгаа байна уу?

Байгаа шүү! 

Яаж?

Авсаархан татварладаг, цомхон бүтэцтэй, хүнээ хүчирхийлэлээс, өмчийг нь дээрэм тонуулаас, үндэстнээ аюулт үзэгдэл, элдэв дайралтаас хамгаалдаг хараат бус, зөв ёс зүйтэй сэргийлэх, шүүх, батлан хамгаалах байгуулагатай байх үйлс нь эрх чөлөөт нийгмийн үндсэн зорилго ба сайн засаглалын суурь юм.

Төрд төвлөрүүлсөн өмчийг нээлттэй ил тод зүй зохистой эрэмбэ дараатайгаар бодитой үнэлэн хувьчлах явдал бол авилгал устахад том дөхөм болно. Төв банкийг татан буулгаж цэвэр чөлөөт банкны системийг буй болгон мөнгө хэвлэн цутгахыг зогсоож үнэ чөлөөлөх үйл хэрэг нь тун чиг зөв галбир болой.

Өмчгүйгээр ямар ч эрх яриад нэмэргүй. Өмчтэй хүн түүнийгээ өсгөн үржүүлэх, худалдах, солилцоо хийх,гадаад дотоодод гэрээ хэлцэл хийх, эрсдэлээ үүрэх, хариуцлагатай байх, ажлын байр нэмэгдүүлэх, шинэ техник технолгийг нээх, нэвтрүүлэх, ашиглах гэх мэт эрхүүдийг эдлэнэ.

Энэ чинь л жинхэнэ эрх чөлөө, үнэ цэнэ. Эндээс үүдээд хүн өөрийгөө үнэлэх, хийж бүтээх, сэтгэн бодох, туурвих эрхүүд углуургаараа аяндаа угсрагдана.

Өмчийг тойроод бүх эрхүүд хуульчлагдана. Хууль хүнийг хамгаалахаар хүн хуулиа биелүүлэн хамгаална. Хүн өөрийнхөө төлөө ямарч саад тотгоргүй ажиллах, амьдрах, аз жаргалаа цогцлоох болсон нөхцөлд сэтгэцийн эмгэг илээршина.

Эмгэг согог хамгийн бага байх бололцоо бол эрх чөлөөт тогтолцоо мөн болой. Хүн бие биенээн хохироохгүй байна гэдэг бол жинхэнэ ёс зүйт зөв зүй тогтол. Харилцан баялгаа өгөлцөж авалцан найрсаг амьдрах, бүтээсэн бүхнээрээ хүн хүндээ үнэлэгдэх нь чухал.

Өнөөдөр зуун хорь гаруй сая хүнтэй Япон улс 12, найман сая хүнтэй Швецари улс 7 яамтай дэлхийн хамгийн хамгийн хөгжингүй орнууд. Гурав гаруйхан сая хүнтэй Монгол 22 яамтай, 22 сайд, 23 дэд сайд, 22 төрийн нарийн 22…22…22..23…..явж өгнө.

Манай улсын төсөв 27 их наяд. 9 яамтай болгоод 21 санг татан буулгавал 16 их наяд хэмнэгдэх нь байна шүүдээ ! Бод доо сайн тунгаа !

Юу бодогдож байна ?! Танд ?!

2024.03.14

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 11 цаг 30 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 11 цаг 30 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 11 цаг 31 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 11 цаг 32 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 11 цаг 33 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 11 цаг 33 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 11 цаг 34 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 11 цаг 37 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 11 цаг 38 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 11 цаг 38 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 11 цаг 39 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 11 цаг 41 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 11 цаг 42 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв 13 цаг 17 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ 13 цаг 21 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай 13 цаг 35 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ 13 цаг 39 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу 16 цаг 1 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй 16 цаг 15 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ 17 цаг 37 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу? “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон
Top