x

Цагдаа ямар чиний “мешок” уу, Х.Нямбаатар аа?

МАН-ын дарга нарын тэнэгрэл бүр хэрээс хэтэрлээ. Хэрээс хэтэрсэн тэнэгрэл юунд хүргэдэг вэ, өөрсдийнхөө толгойг л цустдаг даа.

Өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Тээврийн цагдаагийн албаны дарга Б.Оюутболдыг ажлаас чөлөөлж, арга хэмжээ авахыг ЦЕГ-ын даргад үүрэгджээ. Шалтгаан нь ТЦА-ны дарга өмнөх өдөр нь ХУД-т замын хөдөлгөөний урсгалыг зохицуулахдаа “Нийслэлийн Засаг даргад урьдчилж танилцуулалгүйгээр ара хэмжээ авч, иргэдийг бухимдуулсан” гэсэн байна. Мөн ТЦА-наас хөдөлгөөний ачааллыг бууруулахаар явуулсан “туршилтыг зогсоосон” гэж мэдэгджээ.

Миний л мэдэхээр иргэд лав “Хөдөлгөөнийг зохиулахдаа хотын даргад мэдэгдэх ёстой байсан” гэж бухимдаагүй. Тэр байтугай “Хотод гарч байгаа аливаа зохицуулалтаас хотын аль болох хол байгаасай, хуруу гараа татаасай” гэж залбирдаг болсон. Харин “Цагийг нь тулгаж мэдэгдлээ, нэг өдрийн өмнө хэлэхэд яадаг юм” энэ тэр гэж үглэсэн байж бол магадгүй. Угаасаа энэ хотод болж бүтдэг юм байхаа болиод удаж байгаа.

Гэлээ гээд “Хотын даргад мэдээлсэнгүй” гээд хууль сахиулагчид арга хэмжээ авдаг хууль байхгүй. Хууль зүйн сайд бол хуулиа л мөрдүүлэх үүрэгтэй.

Тухайлбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдын тухай хуулийн 8-р зүйлд цагдаагийн байгууллагын эрх, үүргийг заахдаа “Замын хөдөлгөөнд оролцогчийн хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохицуулах, хөдөлгөөнийг зохион байгуулах, урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах эрхтэй” гээд заачихсан.  Энэ дагуу 12-ны орой хөдөлгөөний ид ачааллын үед Төв шуудангаас Тэмээтэй хөшөөний уулзвар хүртэл хойноос урагш чиглэж буй 2км замын хөдөлгөөний хоёр эгнээг гурав, арагшаа чиглэх хөдөлгөөнийг нэг урсгалтай болгож зохицуулсан. Ингэхдээ иргэдэд иргэдэд, хотын даргад урьдчилан танилцуулсангүй гэж буруутгажээ.

Ингэхэд замын хөдөлгөөний энэ зохицуулалт бол захиргааны шийдвэр биш. Хуулиар хүлээсэн эрх, үүргийнхээ хүрээнд хийж байгаа хөдөлгөөний зохицуулалт. Зам дээр осол гарлаа гэхэд хотын даргаас зөвшөөрөл авч хөдөлгөөн хязгаарладаггүй биз дээ. Х.Нямбаатар гэдэг хүнээс зөвшөөрөл авах, гарын үсэг зуруулах шаардлагагүй. Тэгээд ч иргэдэд урьдчилан мэдээлсэн (хөдөлгөөний урсгалыг өөрчлөхөөс 10 минутын өмнө) энэ зохицуулалтыг хотын дарга мэдээгүй байсан гэдэг бүр худлаа.

Хоёрдугаарт, эд нарыг хот удирдахаас өмнө, аль эртнээс хийгээд ирсэн хөдөлгөөний зохицуулалтыг “Туршилт байсан, туршилтыг зогсоосон” энэ тэр гэж сүржигнэх нь өөрөө элэг хатаам зүйл. Ийм үг, үйлдлээр иргэдээс оноо авна гэж бодож байгаа улстөрчид өөрсдөө жинхэнэ “хошин шог” харагдаж байна. Харин ч аль эртнээс ингэж зохицуулах ёстой байсныг хэтэрхий хоцорч хийлээ.

Э.Бат-Үүлийг хотын дарга байх үед Яармагийн гүүр бас яг ингэж нэг талын түгжрэлд ордог байсан. Тэр үед хотын дарга өөрөө шийдвэр гаргаад, өглөө, оройдоо хөдөлгөөний урсгалыг яг ийм байдлаар зохицуулдаг байсан. Өнөөдөр хөдөлгөөний ачаалал тэр үеэс хэд дахин нэмэгдсэн, түгжирдэг цэгүүд нь ч олон болсон. Тийм болохоор энэ зохицуулалтыг өдөр тутам хийж байх ёстой. Хотын дарга өөрөө хийх ёстой ажлыг цагдаагийн байгууллага чиг үүргийнхээ хүрээнд хийсэн нь буруутах үндэслэл болохгүй.

Зодуулсаар байгаад сүүлдээ зодох нь хүртэл хайр болдог гэдэг шиг МАН-ын дарга нарын энэ тэнэгрэл явсаар нийгмийн, нийтийн үзэл болох шинжтэй. Өчигдөр орой үзүүлсэн "Монгол коммент"-ын хоёр "ТЦА-наас хийсэн зохицуулалтыг Түгжрэлийн сайд нь мэдээгүй байжээ" гээд нүд амаа эргэлдүүлж суухыг хараад нүүр хийх газаргүй болов. Түгжрэлийн эсрэг юу ч хийгээгүй Түгжрэлийн сайд түгжрэлийг чадах ядахаараа зохицуулж байгаа цагдаагийн алба хаагчид арга хэмжээ авах шалтгаан болох юм гэнэ.

Дахиад хэлэхэд, энэ бол туршилт биш. Захиргааны шийдвэр бүр биш. Х.Нямбаатар гэдэг хүн өмнө нь нэг удаа нийтийн тээврийн маршрутыг өөрчилж, нийслэлчүүдийг дүн өвлийн хүйтнээр гурав хоног явган гүйлгэхдээ тэр шийдвэрээ албажуулаагүй байсан. Иргэд шийдвэрийг нь эсэргүүцээд, гомдол гаргаад явсан чинь “Туршилт байсан” гэж хэлээд хариуцлагаас мултарсан. Энэ хулгайгаа дахиад давтана, өөрөө хийгээгүй бурууг өрөөлд тохно гэвэл бүтэхгүй. Цагдаа ямар чиний "мешок" юм уу?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • DR. ADITYA (172.69.37.136)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 04 сарын 05 | Хариулах
  • Нутаг Нутаг (172.69.45.140)
    Цагдаагийн дарга нар дээшээ зусардаж ,доошоо дээрэлхүү ханддаг шүү дээ.үүнийхээ оронд хэдэн бор цагдаатайгаа гар нийлээд улс төрийн луйварчидтайгаа тэмцэж явсан бол захын нэг олигархи цагдаагийн хурандаа нараар оролдохгүй л байхгүй юу.
    2024 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (172.69.252.157)
    Ажил хийх хүн олдохгүй болно
    2024 оны 03 сарын 17 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 10 цаг 38 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 10 цаг 39 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 10 цаг 40 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 10 цаг 41 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 10 цаг 42 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 10 цаг 42 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 10 цаг 43 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 10 цаг 45 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 10 цаг 46 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 10 цаг 47 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 10 цаг 48 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 10 цаг 49 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 10 цаг 50 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв 12 цаг 26 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ 12 цаг 30 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай 12 цаг 44 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ 12 цаг 48 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу 15 цаг 10 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй 15 цаг 24 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ 16 цаг 46 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу? “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон
Top