x

Хүүхдийг хамгаалахын тулд хүчирхийлэлд өртөхийг нь хүлээх ёстой юу?

Жилийн жилд, ер нь байсгээд нэг сөхөгддөг, соошлаар хэсэг сэвэгдээд мартагддаг сэдэв бол хүүхэд хамгаалал, хүүхдийн хүчирхийллийн асуудал. Хойд эцэг нь хүүхдээ зодсон, эсвэл архичин эх нь асран хамгаалагчгүй үлдээсэн гээд янз бүрийн тохиолдлоор хүүхдийн хүчирхийллийн асуудал гарч ирдэг. Тэр болгонд эцэг эхийг нь харааж зүхээд, ийм адгууснууд хүүхэд төрүүлэх эрх байхгүй гэсэн нийгмийн буруутгалаар асуудал дуусдаг. Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж, гэмтнийг гэсгээсэн бол “ашгүй” гэж залбираад энэ сэдэв мартагддаг. Харин энэ тохиолдолд хүүхдийг хамгаалах ёстой төрийн байгууллага, хүүхэд хамгааллын үйлчилгээний талаар хэн ч санаж сэрдэггүй. Нөгөөдүүл нь ч жилдээ нэг удаа албаны тайлан гаргавал их юм. Харин хүүхдийн эсрэг хүчирхийлэл үүсэх, хүүхдийн эрх хохирох урьтач нөхцөл болсон гэр бүл салалтын асуудалд хэн ч ач холбогдол өгч ярьдаггүй.

Саяхан фэйсбүүк дээр нэгэн залуу “Эхнэр маань хаяад явчихлаа. Хүүхдүүдээ асрамжийн газарт өгмөөргүй байна” гээд банкныхаа дансыг тавиад хандив гуйсан тухай нүүр номын найз бичжээ. “Гэр бүлийнхээ санхүүгийн асуудлыг шийдэх, хүүхдүүдийнхээ боловсролд анхаарал тавих чинь эр хүний хариуцлага. Ямар ч зорилгогүй, хариуцлагагүй, мэдлэг боловсролгүй, ажилгүй, арчаагүй эрийн оронцогууд олон болсны тод жишээ. Ийм болохоор л ихэнх гэр бүлүүд салж байна” хэмээн бичжээ. Тэгэхээр энэ бол нэг талаас хувь хүний хариуцлагатай холбоотой боловч нөгөө талаас нийгмийн асуудал юм. Хохирогч нь хүүхэд болж байгаа учраас.

Хүүхэд хамгааллын асуудал хамгийн түрүүнд хүүхэд гэр бүлтэй, хууль ёсны асран хамгаалагчтай байхаас эхэлдэг. Асран хамгаалагч нь хүүхдийг насанд хүрэх хүртэл тэжээн тэтгэх, сургаж хүмүүжүүлэх, сурч боловсрох нөхцлөөр хангах чадвартай байх ёстой. Орлогын баталгаатай эх үүсвэртэй, орон байртай байх ёстой гэсэн үг.

Дээрх тохиолдолд хүүхэд эхээсээ салсан, эцэг нь орон гэргүй, ажилгүй, орлогын эх үүсвэргүй бол хүүхдэд өөр асран хамгаалагч олж өгөх ёстой. Тэр нь ах дүү, эмээ, өвөө аль нь ч байж болно. Тэдгээр хүмүүс хүүхдийн асран хамгаалагч болохоос татгалзсан, эсвэл анхнаасаа тийм хүмүүс байхгүй бол хүүхдийг хуулийн дагуу төрийн асрамжид авах ёстой. Хүүхэд асрах газарт очих ёстой гэсэн үг.

Гэтэл манайд ийм зүйл алга. Хүүхэд бүтэн өнчирсөн, эсвэл хүчирхийлэлд өртөж хохирсон тохиолдолд л төрийн үйлчилгээ тэдэнд үүд хаалгаа нээдэг. Бусад тохиолдолд эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах чадамжтай байна уу, үгүй юу хамаагүй. Энэ бол хүүхэд хамгаалал биш юм. Хүүхдийг зөвхөн хүчирхийлэлд өртөж, хохирсных нь дараа хамгаалах ёстой биш шүү дээ.

Оны өмнөхөн эхнэр нь өвчнөөр нас барсан таван хүүхэдтэй залуухан аавд нийгмийн сүлжээгээр хандивын аян өрнүүлээд дөрвөн өрөө байр авч өгч байгаа харагдсан. Үүний дараачаас нийтэд хандаж хандив тусламж хүссэн, орон гэргүй болсон залуухан аавууд ар араасаа цувран гарч ирж байна. Түүний нэг нь дээрх найзын хэлсэн эхнэртээ хаягдсан аав байх л даа. Амьдрал дээр тохиолддог л зүйл. Нийгмийн бас нэг тулгамдсан асуудлын нэг. Гэвч тэднийг ядуурлаас гаргах үүргийг бусад хүмүүс хүлээхгүй. Нэг удаа тусална, хоёр дахиа тусална, гурав дахиа үгүй л болов уу.

Тийм болохоор тэдэнд зориулсан нийгмийн үйлчилгээ хэрэгтэй. Хүүхдүүдийг нь асардаг, өөрт нь ажлын байр зуучилдаг, эргээд хүүхдүүдтэй нь харилцаа холбоотой байлгадаг гэх мэт. Тиймгүй тохиолдолд насанд хүрээгүй нялх нярай хүүхдүүдийг цаашид юу хүлээхийг таахад бэрх шүү дээ. Өнөөдөр хандив гуйгаад банкны дансаа нийгмийн сүлжээнд тавьж байгаа аав маргааш юу хийх, ямар зам сонгохыг бид мэдэхгүй шүү дээ.

Хоёрдугаарт цагдаагийн байгууллага, хүүхэд хамгааллын үйлчилгээ эрхэлдэг хүмүүс бас энэ төрлийн мэдээллийн араас явдаг, шалгадаг судалдаг баймаар байна. Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд хүүхдүүдийг хүчирхийлэлд өртөж, хуулийн байгууллагаар дамжсаных нь дараа л хүүхэд дээр очдог биш, хаалгыг нь тогшдог баймаар байна. Хүүхдийг зөвхөн хүчирхийлэлд өртсөн хойно нь хамгаалах ёстой биш шүү дээ.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 10 цаг 41 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 10 цаг 41 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 10 цаг 42 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 10 цаг 43 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 10 цаг 44 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 10 цаг 44 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 10 цаг 46 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 10 цаг 48 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 10 цаг 49 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 10 цаг 50 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 10 цаг 50 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 10 цаг 52 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 10 цаг 53 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв 12 цаг 29 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ 12 цаг 32 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай 12 цаг 47 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ 12 цаг 50 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу 15 цаг 13 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй 15 цаг 26 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ 16 цаг 48 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу? “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон
Top