x

Цагдаагийн байгууллага гэж хуулиас давсан эрх дархтай хулгайчдын бүлэг үү?

Зургийг C1 телевизийн цахим хуудсаас

Өчигдөр цахим орчинд нэгэн инээдэмтэй ч гэх үү, эмгэнэлтэй “хэрэг” мандав. Тодруулбал, иргэн Ч.Лодойсамбуугийн хийсэн мэдэгдэлд цагдаагийн байгууллагаас өгсөн хариу үйлдэл...

Иргэн Ч.Лодойсамбуу хар тамхины наймаа хяналтаас гарсан шалтгааныг “цагдаагийн байгууллагын оролцоогүйгээр ингэх боломжгүй” гээд хэлчихсэн чинь үүнээс цагийн дараа ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс залруулга хийжээ. Ингэхдээ “Ч.Лодойсамбуу гэх хаягаас хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж байгаа байгууллага, албан хаагчдын нэр төр, алдар хүндэд харшлах ташаа мэдээлэл хийж байгааг үүгээр залруулж байна” гээд ЦЕГ-ын ХМТ-ийн тамга бүхий “Хуурамч мэдээлэл” гэсэн дардастай нийтэлжээ. 

Мэдээллийг хүлээн авсан, хариу залруулга хийсэн хурдыг харвал манай цагдаагийн байгууллага “цахим” гэмт хэргийг маш шуурхай илрүүлж, таслан зогсоодог байх гэж олзуурхахаар харагдаж байна. Хоёрдугаарт иргэдийн цахим хэрэглээ, нийгмийн сүлжээнд маш өндөр хяналт тавьдаг юм байна гэж хардахаар байна. Хамгийн гол нь буюу гуравдугаарт энэ цагдаагийн байгууллага гэдэг чинь хуулиас давсан эрх дарх нэхдэг хулгайчдын бүлэг болоод хувирчихсан юм байна гэж эвгүйцэхэд хүрч байна.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс гаргасан (тэнд нь ямар ухаанд нь ухна ишиг унаж үхсэн харалган тэнэг улс ажилладаг байна аа) уг мэдэгдлийг харсан иргэдийн зарим нь элэглээд, инээдэм наргиа болгоод өнгөрсөн боловч ингэж хөнгөн маазраад орхих зүйл биш юм. Учир нь манай төрийн байгууллагуудаас “Байгууллагын нэр төр, алдар хүндэд халдлаа” гэж гомдол гаргасан анхны тохиолдол биш учраас. Хэдэн жилийн өмнө манай тагнуулын байгууллага бас л сонины нийтлэлийн мөрөөр “Төрийн байгууллагын нэр хүндэд халдсан этгээдийг олж илрүүлэхээр” ажиллаж эхэлсэн байдаг. Яваандаа энэ нь нэг хоёр байгууллагын эндүүрэл биш, нийтээрийн соёл болж төлөвших янзтай.

Уг нь бол манай Үндсэн хуульд /17.2/ “Хүний нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэнэ” гэж заасан. Энэ нь төр, төрийн байгууллага болон бусад хүмүүсийн зүгээс хүндэтгэх, түүнийг нь төр хуулиар хамгаалах тухай юм. Хуулиар хамгаалахын тулд Иргэний хуулийн 21-р зүйлд “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол түүнийг няцаах, тийм мэдээ тарааснаас учирсан хохирол, зан суртахууны гэм хорыг шүүхээр арилгуулахаар шаардах эрхтэй” гэсэн байна. Өөрөөр манай ямар ч хуульд нэр төр, алдар хүндийн тухай байхгүй. Ялангуяа төрийн байгууллагын нэр төр, алдар хүндийн тухай ойлголт бүр байхгүй. Төрийн байгууллагад зөвхөн хуулиар олгосон эрх хэмжээ, бас чиг үүрэг гэж бий. Үүнээсээ хальсан, хадуурсан тохиолдолд гэмт хэрэг болдог. Үүнд нь хяналт тавих, шүүмжлэх, бүр хардаж сэрдэх эрх нь иргэнд бий. Яагаад гэвэл иргэдийн байгуулсан, иргэнийхээ өмнө үүрэг хүлээсэн төр учраас.

Атал манайд сүүлийн үед төрийн нэр хүнд, төрийн байгууллагын нэр хүндийн тухай ярих болсон нь сүүлийн 30 жил бүтээх гэж оролдож яваа “иргэн төвтэй төр” гэдэг ойлголтоосоо хазайгаад, хальтираад “төр төвтэй нийгэм” буюу өнгөрсөн зуунд үлдээсэн соц нийгэм, төр шүтэх үзэл рүүгээ буцаж яваа хэрэг. Ялангуяа үүнийг төрийн байгууллагууд, хууль хүчнийхний зүгээс санаатай, санаандгүй ахин дахин гаргаж ирж, төрийн байгууллагын нэр төр, алдар хүндийн тухай ярьж эхэлсэн нь ардчилсан төр, үндсэн хуульт засаглалын хэв шинж яавч биш. Эсрэгээрээ төр бүхний эзэн, бүхнийг мэдэгч, чадагч, бүхний дээр залрагч байх дарангуй төрийг хүсэмжилж буйн шинж юм. Инээдэм ч биш л дээ.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 10 цаг 33 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 10 цаг 34 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 10 цаг 35 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 10 цаг 36 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 10 цаг 36 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 10 цаг 37 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 10 цаг 38 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 10 цаг 40 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 10 цаг 41 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 10 цаг 42 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 10 цаг 43 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 10 цаг 44 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 10 цаг 45 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв 12 цаг 21 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ 12 цаг 25 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай 12 цаг 39 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ 12 цаг 43 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу 15 цаг 5 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй 15 цаг 18 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ 16 цаг 41 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу? “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон
Top