x

Энэ жилийн сонгуульд зөвхөн малчид л орох бололтой юм аа даа

Монголд энэ өвөл айхавтар зуд боллоо. Хаврын сар гарсан ч зуд үргэлжилж байна. Бүгд л анзаарч, халаглаж байна. Нийгмийн хандлага янз бүр. Төр засаг, эрх баригчдын зүгээс онцгой анхаарч, халамжилсан байдалтай. Зарим өдөр ч төр засгийн ордон дотор хамгаалалтын хэдэн ажилтнаас өөр хүн байхгүй юм шиг харагдах. Хаачив гэхээр “Зуданд явсаан” л гэх. Зарим сайд, дарга нарыг хараад “Энэ нөхөр зудан дотор юу хийж яваа юм бол, муу эр дайнд хөөрнө гэгчээр” гэж зүйрлэмээр. Ер нь бол эрх баригчид, Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд, яам тамгын газрынхан, ерөөсөө бүгдээрээ төрийн ажлыг хаяад, хатуухан хэлэхэд эх орноо хаяад зуд руу алга болжээ.

Харах нь ээ, оросын том том ямбий ногоон машинуудыг маниулдаж асаасан, кабин дотор нь чихцэлдэж суусан гишүүд дарга нар тэвшин дээр нь хэдэн боодол өвс аччихсан явцгааж байх. Тэгж очоод өгч байгаа юм нь нэг малчин өрхөд гурван боодол өвс, нэг шуудай тэжээл. Түүгээр хэдэн зуун малаа онд оруулж чадах уу. Ядаж 100 боодол өвс аваачаад хотонд нь буулгаж байгаа бол ойлгохсон. Иймхэн ажлын төлөө энэ олон гишүүн, сайд дарга нар Намынхаа баярыг, Ураны гэрээг мартан малчид минь, малчид минь гэцгээж байна. Монгол Улсын Засгийн газар нөөц хөрөнгө, эрсдлийн сангийн мөнгөө малчдад өгөөд дуусах нь шиг байна. Малчдын зээлийг тэглэхээр яриад, хугацааг нь сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрийг тооцон сунгалаа. Малчны зээлийг нэг жилээр сунгаж, хүүг төрөөс хариуцна гэж байгаа ч, дундын хувилбар нь бол сонгуулийн явцыг харж байгаад зургадугаар сарын дундуур дахин хуралдаад “Малчид минь сүйрлээ, аваръя” гэсэн уриатайгаар санал авахын урьд өдөр тэглэж мэдэх нь.

Ийм л юм руу явж байна. Эрчим хүчний сайд нь хүртэл Амгалангийн станц дэлбэрч, хот цахилгаангүй болох аюул нүүрлээд байхад “Малчдын төлөө” гээд манаргаж яваа нь хийрхэл биш үү. Ингэтлээ малчид руу шуурч, хамаг байдгаа зарцуулж болж байгаа юм уу… Монголд малчдаас өөр асуудал байхгүй юм уу, маш олон чухал асуудал шил шилээ даран хүндэрч байна шүү дээ. Ер нь Цар тахлын онцгой хүнд үед ч нийгмийн цөм масс, гол хөдөлгөх хүч болсон эмч, эмнэлгийн ажилтнууд, багш нараа ингэж анхаарч байсан уу. Үгүй шүү дээ.  

Сүүлдээ зуд бизнес болох зам руугаа явчихлаа. Зудын хүнд нөхцөлд байгаа сум оронд машин өгч эхэллээ гэсэн нь хэн нэгэн том даргын далд бизнес харагдах жишээтэй. Том дарга нарын хамаарал бүхий компаниудын доллар гадагш урсгадаг бизнесийг дэмжсэн үйл хэрэг болов. Малчдын өргөн хэрэглээний бараа, тэднийг эм бэлдмэлээр хангах, бензин шатахууны нөөцөөр хангах… гэхчлэн малчид руу урсгаж эхэлсэн хөрөнгө мөнгө бүхэн томчуудын хамаарал бүхий компаниудын бизнесийн дэмжлэг болж хувирлаа.

Үнэн хэрэг дээрээ малчин түмэнд үндсэн хоёрхон зүйл л нэн шаардлагатай байгаа. Энэ хоёроос бусдыг нь бид өөрсдөө болгоно, даван туулна гэцгээж байна. Нэгдүгээрт, өвс тэжээл зээлээр өгөөч гэж. Хоёдугаарт, хүн бүл дутаж байна л гэж байгаа. Гэхдээ эдгээр хоёр асуудлыг өөрсдийнх чинь, гэр бүл, ах дүүс дотроо шийдэх асуудал гээд хаяхад хэн нь ч бухимдаад байхааргүй юм. Гэтэл малчдын бэрхшээлийг сонгуулийн бүтэц болгосон улстөрчид зудан дээр зуд нэмэн бөөн бөөнөөрөө очицгоож байгаа нь улс орны нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.

Бодит амьдрал дээр “Бидний зээлийг хөнгөлөөд, тэглээд өгөөч” гэсэн малчин байхгүй шүү. Тэд басчиг үндсэн ухамсартай. Монгол зангаараа “Хүнээс авсан бол заавал буцааж өгөх ёстой” гэсэн өвгөдийн философитой хүмүүс. Бодит үнэн ийм байтал улс орныг, нийслэлийг тэр чигээр нь хаячихсан баахан сайд, дарга, гишүүд нар цасан дундуур том том жиптэй, олон бараа бологч дагуулчихсан “Малчин түмэн минь сөнөх нь” хэмээн сүржигнэн давхилдаж байгаа нь үнэндээ сонгууль юм. Сонгуулийн сурталчилгаандаа орсон хэрэг юм.

Энэ байдлаараа бол Их хурлын сонгуулиар зөвхөн малчид л оролцох, санал өгөх эрхтэй, бусад нь сонгуульд оролцохгүй юм шиг байна. Зудын томилолтоосоо одоо хүртэл буугаагүй, зуд гэсэн үг аманд нь уяатай, зудыг нийгэмд сэдэв хэвээр байлгаад байгаа нь сонгуулийн сурталчилгаагаа дуусгах дургүй байгаагийн тод илрэл. Энэ бол эрх баригчдын хэрээс хэтэрсэн үйлдэл, улс орны хувь заяаг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж буй улс төрийн технологи юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 11 цаг 6 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 11 цаг 7 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 11 цаг 8 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 11 цаг 8 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 11 цаг 9 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 11 цаг 10 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 11 цаг 11 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 11 цаг 13 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 11 цаг 14 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 11 цаг 15 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 11 цаг 16 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 11 цаг 17 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 11 цаг 18 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв 12 цаг 54 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ 12 цаг 58 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай 13 цаг 12 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ 13 цаг 15 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу 15 цаг 38 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй 15 цаг 51 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ 17 цаг 13 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу? “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон
Top