x

Намууд Ерөнхий сайдаа зарлаад, мэтгэлцээн явуулж ард түмэнд бодлогоо танилцуулах хэрэгтэй

Сонгууль ойртсонтой холбоотойгоор улс төр, социологийн тандалт судалгаанууд олон хийгдэж, үр дүнгээ танилцуулсаар байна. Хамгийн сүүлд хийгдсэн нэгэн судалгааг жишээ болгон дурдъя. Тус судалгааны мэдээллийг Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад оршин суудаг сонгуулийн насны 901 иргэнээс авчээ. Ингэхдээ мэдээллээ 2024 оны хоёрдугаар сарын 17-22-ны өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар түүвэрлэж, утсаар цуглуулсан байна. Судалгаа авахдаа “Тухайн улстөрч 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшвэл та сонгох уу” гэдэг асуултыг иргэдээс асуужээ. Ингээд үр дүн гарч. Судалгаанд оролцсон иргэдийн 30 аад хувь нь л намуудад саналаа хуваан өгчээ. Хамгийн сонирхолтой нь тус судалгаанд оролцсон иргэдийн дийлэнх олонх буюу 70 орчим хувь нь хэнийг сонгохоо одоогоор шийдээгүй байна гэдэг саналыг өгсөн байна. Энэ мэт судалгаануудын үр дүнгээс харахад сонгогчдын талаас илүү хувь нь аль ч нам, улстөрчийг сонгохоо шийдээгүй байгаа нь сонирхол татаж буй. Нөгөө талдаа улс төрийн нам, улстөрчдийн нэр хүнд муу байгаагийн илэрхийлэл гэлтэй.

Гэвч сонгогчдын талаас илүү хувь нь хэнийг сонгохоо шийдээгүй байна гэдэг бол нам, улс төрчдөд маш том боломж гэдгийг судлаачид хэлж байна. Учир нь сонгогчид одоогоор хэнийг сонгохоо шийдээгүй байна гэдэг нь таныг, эсвэл танай намыг ч сонгоход бэлэн байгаа гэж тайлбарлаж байгаа юм. Нөгөөтэйгүүр сонгогчдын тал хувь нь таныг, танай намыг огт танихгүй байна гэсэн үг. Тиймээс сонгуульд өрсөлдөх нам, эвсэл, улстөрчдийг энэ том боломжийг эртнээс ашиглах, хэвлэл мэдээллээр сурталчилгаагаа идэвхтэй явуулах шаардлагатайг тандалт, судалгааны дүн тодорхой харуулж. Өөр нэгэн судалгааны дүнгээс харахад хуучин улс төрийн намуудад иргэдийн урам хугарсан, түүнээс болоод төрд итгэх итгэлээ алдсан хувь нь өндөр гарчээ. Нөгөө талдаа шинэ нам, шинэ улстөрчдийг сонгогчид одоохондоо танихгүй байгаа нь судалгаануудын дүнгээс тодорхой харагдаж байна.

Мөн хэт залуу хүмүүсийг улс төрд гаргах нь замбараагүй байдал газар авч төр самуурах юм биш байгаа гэсэн болгоомжлол иргэдийн дунд бас байна. Энэ мэт олон судалгааны дүн эхнээсээ гарч байгаатай зэрэгцээд улс төрийн нам, улстөрчид сонгогчид руу чиглэсэн пиарын ажлаа идэвхжүүлэх хэрэгтэй гэсэн үг. Жишээ нь, хуучин намуудад урам хугарсан гэдэг судалгааны дүн гарч. Тэгвэл энэ дагуу МАН, АН-ын хувьд бидэнд урам хугарах хэрэггүй ээ, бид та бүхний төлөө ийм, ийм ажлууд хийнэ гэдэг ухуулгаа хэвлэл мэдээллээр явуулж эхлэх цаг нь болсон гэсэн үг. Харин шинэ нам, шинэ эвсэл, шинэ улстөрчдийн хувьд өөрсдийгөө таниулах ажлаа идэвхжүүлэх шаардлагатай аж. Энэхүү ажилд хэвлэл мэдээллийн байгууллагууд бүгд нээлттэй байгаа. Гэтэл яагаад өөрсдийгөө таниулах, нэр хүндээ өргөх ажлаа өнөөгийн нам, улс төрчид хийхгүй байна вэ. Энэ олон судалгааны дүнтэй танилцах завгүй явна уу. Сонгууль гэдэг бол цэвэр судалгаа, стратеги. Үнэхээр сонгуульд ялъя л гэж байгаа бол та бүхний хийх хамгийн гол ажил чинь өөрсдийгөө таниулах, нэр хүндээ хэвлэл мэдээллээр дамжуулан өсгөх биш юм уу.

Нөгөөтэйгүүр иргэдийн санал хүсэлт, судалгааны дүнгээс өөр нэгэн чухал зүйл ажиглагдаж байгааг судлаачид анзаарч. Тэр нь нам, улстөрчдийн дунд өрнөх улс төрийн мэтгэлцээн гэжээ. Урьд өмнөх сонгуулиар ч улс төрийн мэтгэлцээнүүдийг их явуулахыг сонгогчид хүсэж байсан. Тэгвэл энэ удаад ч улс төрийн намуудын мэлтгэлцээнүүдийг явуулж эхлэхийг сонгогчдын ихэнх нь хүсчээ. Тиймээс улс төрийн намууд, улстөрчид мэтгэлцээнээ явуулж эхлэх цаг нь болсон байна. Ингэхдээ улс төрийн намууд Ерөнхий сайдаа зарлачих хэрэгтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, манай нам сонгуулиар ялж, олонх болвол энэ хүнийг Ерөнхий сайдаар ажиллуулна гэдгээ одооноос сонгогчдод танилцуулчих хэрэгтэй гэсэн үг. Яг одоо мөрдөгдөж байгаа Үндсэн хууль болон бусад хуулиар Ерөнхий сайдын эрх мэдэл өмнөхөө бодоход асар их нэмэгдсэн. Мэдээж сонгуульд ялсан нам Ерөнхий сайдаа тавина. Ерөнхий сайд нь Засгийн газраа бүрдүүлнэ. Тиймээс сонгогчдын хувьд улс төрийн намууд хэнийг Ерөнхий сайдаар тавих вэ гэдэг чухал байна. Тэр утгаараа улс төрийн намууд энэ хүнийг бид Ерөнхий сайдаар томилно гэдгээ одооноос шууд зарлаад явчих хэрэгтэй.

Ингэх нь нэг талдаа улс төрийн намуудад сонгогчдын саналыг татах том боломж гэдэг нь судалгааны дүнгээс харагдаж байна. Нөгөө талдаа улс төрийн намуудыг ийм байхыг иргэд хүсэж байгаа юм. Ингээд тал талаасаа Ерөнхий сайдаа тодруулчихсан намууд одоо юу хийх вэ гэж. Мэдээж улс төрийн, бодлогын том том мэтгэлцээнүүдээ явуулж эхлэх хэрэгтэй. Бүр аль телевизээр хэзээ, хэдэн цагаас ямар нам, улстөрчид мэтгэлцээн хийх вэ гэдэг хуваариа сонгууль хүртэлх байдлаар хөтөлбөрийг нь гаргах шаардлагатай байна. Ингээд хуваарийн дагуу дараагийн Ерөнхий сайдууд бодлого, мөрийн хөтөлбөр, хийх ажлаа танилцуулах маягаар мэтгэлцэнэ. Харин иргэд, сонгогчдын хувьд хэн нь ямар бодлого дэвшүүлж байна, аль улс төрийн хүчин хэнийг Ерөнхий сайдад дэвшүүлж байгаагаас хамаарч сонголтоо хийх боломжийг бүрдүүлэх давуу талтай.

Сонгогчдын талаас их хувь нь хэнийг сонгохоо шийдээгүй байгаа энэ цаг үед намууд, улстөрчид одооноос Ерөнхий сайдаа зарлаж, иргэд, сонгогчдод танигдах ажлаа эрчимжүүлэх шаардлагатай болсныг дахин хэлье. Одоо л энэ ажлаа эрчимжүүлэхгүй бол бусдаасаа хоцорч мэдэх юм. Монгол Улс бол эрх зүйт төртэй, ардчилсан орон. Тэр утгаараа Үндсэн хуулиараа засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж заасан. Энэхүү эрхээ бид дөрвөн жил тутам болдог сонгуулиар эдэлж, төр, засгаа байгуулдаг тогтолцоотой. Төрөө байгуулахгүй байна гэж байхгүй. Сонгууль болдгоороо болно, төр засаг байгуулагддагаараа байгуулагдана. Гагцхүү төрөө байгуулахын тулд аль нэг намыг сонгох нь тодорхой. Гэтэл улс төрийн намууд байх шаардлагагүй, нам, улстөрчдөөс болж авлига, хулгай үүсдэг гэдэг яриа нийгэмд цөөнгүй гардаг. Гэвч энэхүү яриа нь ихэнхдээ улс төрийн тодорхой зорилготой байдгийг сонгогчид хэрсүү ойлгодог болсон. Тиймээс монголчууд удахгүй болох сонгуулиар дараагийн төр барих төлөөллөө гаргаж ирж л таарна. Харин хэнд ч харьяалагдаагүй санал 70 хүртэлх хувиар сул явж байгаа нь улс төрийн намуудыг даруйхан хөдөлж эхлэх хэрэгтэйг сануулж байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.156)
    ухамсар хандлагаа өөрчлөхгүй юу ч өөрчлөгдөхгүй ээ
    2024 оны 03 сарын 10 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 10 цаг 28 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 10 цаг 29 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 10 цаг 30 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 10 цаг 30 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 10 цаг 31 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 10 цаг 32 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 10 цаг 33 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 10 цаг 35 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 10 цаг 36 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 10 цаг 37 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 10 цаг 38 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 10 цаг 39 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 10 цаг 40 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв 12 цаг 16 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ 12 цаг 20 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай 12 цаг 34 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ 12 цаг 37 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу 15 цаг 0 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй 15 цаг 13 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ 16 цаг 35 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу? “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон
Top