x

Эрх баригчдын хагаралтай бодлого ураны төслийг гацаалаа

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаягалан өчигдөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Францын "Орано" групптэй хийж буй хэлэлцээр зогссон зүйл байхгүй. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөөд "Эрдэнэс Монгол" групп Франц улсын төрийн өмчит "Орано" групптэй ураны төсөл хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан.  Засгийн газраас ажлын хэсгүүд гараад хөрөнгө оруулалтын гэрээний төсөл дээр ажиллаж байгаа. Монголын ард түмэн энэ гэрээний талаар эерэг ойлголттой байх учиртай. Цаг хугацааны хувьд хоцорч байгаа ч гэрээний хэлэлцээр зогссон зүйл байхгүй" хэмээн мэдэгдсэн.

Өнгөрсөн өдрүүдэд гадаадын хэвлэлүүдэд гарсан мэдээлэлд хариулт өгөх зорилготой уг мэдэгдэл гэвч төдийлөн баттай зүйл биш.

Учир нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өнгөрөгч аравдугаар сард Франц улсад хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газрын Францын “Орона Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурсан. Хэлэлцээр ёсоор ХОГ-г эцэслэн батлан сүүлийн хугацаа 2023 оны арванхоёрдугаар сар байсан. Гэвч тухайн үед Францын талаас ирсэн хүмүүс Монголын талын нөхөдтэй уулзаж чадалгүй буцсан тухай мэдээлэл тухайн мэдээлэл тодорхой хүрээнд тарсан. Энэ нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Францын айлчлалаас буцаж ирсний дараа манай хойд хөрш ОХУ-аас ирүүлсэн шахалт дарамттай холбоотой тухай ч бичиж байв.

Тодруулбал, ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Виктория Абрамченко өнгөрөгч арванхоёрдугаар сард Улаанбаатарт ирэхдээ “Монгол Улс энэ удаагийн ураны төслөөс татгалзвал ОХУ хариуд нь бага оврын атомын ЦС барьж өгөхөд бэлэн” гэж хэлсэн нь тухайн үед нэлээд дуулиан болсон билээ. Гэвч энэ удаад ураны төсөл зогссонги байдалд хүрсэн асуудлыг манай гадаад хөршүүдийн хандлага төдийгүй дотоодын улс төрийн нөхцөл байдалтай холбоотой, ирэх зургадугаар сард болох УИХ-ын сонгуулийн үр дүнгээс хамаарч үргэлжлэх эсэх нь шийдэгдэнэ гэдгийг гадаад эх сурвалжууд бичиж байна.

Тухайлбал, өнгөрөгч пүрэв гаригт /2024.02.22/ уул уурхайгаар дагнан бичдэг Канадын mining.com сайтад “Монгол Улс Францтай хамтран уран олборлох 1,6 тэрбум ам.долларын төсөл зогсонги байдалд орлоо. Хэлэлцээрийг хариуцсан Монголын талыг төлөөлөгч огцорсноос болж хэлэлцээр зогссон, ирэх зургадугаар сард болох сонгуулийн дараа төслийн ирээдүй шийдэгдэнэ” хэмээн бичсэн байна. Манай талаас хэлэлцээр хариуцсан албан тушаалтныг огцруулсан нь хойд хөршийн нөлөө байсан уу, эсвэл дотоодын улс төртэй холбоотой юу гэдгийг хэлж мэдэхгүй ч Д.Амарбаясгалан даргын хэлсэн “Монголчууд  дотооддоо энэ төслийн талаар эерэг ойлголттой болох ёстой” гэдэг үг тойруугаар өөрийг хэлдэг. Дотоодын зөрчлөө иргэдийн байр суурь болгоод, хийсэн алдааныхаа хариуцлагыг иргэд рүү түлхээд гаршчихсан нам шүү дээ.

Одоохондоо манай иргэдийн болон иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс ураны төслийг эсэргүүцсэн ямар нэг улс төрийн акци зохион байгуулсан тохиолдол гараагүй. Харин эрх баригч МАН дотооддоо энэ тал дээр нэгдсэн байр суурьт хүрээгүй байжээ гэдгийг зарим нэг хүний үг, үйлдлээс харж болно.

Тухайлбал, МАН-ын нөлөө бүхий кадруудын нэг, УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрөгч өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа нэгэн “болчимгүй” мэдэгдлийг хийсэн нь хөрөнгө оруулагч орнуудын хувьд төдийгүй манай улсын эрх ашигт ихээхэн хүндээр тусч мэдэхээр болоод байна. Парламентын спикер нь удаа дараалан “Хөрөнгө оруулалтын тухай хуулиас газрыг гадаадын иргэдэд 100 жилээр эзэмшүүлдэг заалтыг хасна. Хаврын чуулганаар хуулийн төслийн өөрчлөлтийг хэлэлцүүлнэ” гэж мэдэгдсэнийг хөрөнгө оруулагч нар анзаарахгүй өнгөрнө гэж байхгүй. Газар үгүйгээр уул уурхай эрхэлнэ, олборлолт хийнэ гэж байх уу? Үүнийг дан ганц "сонгууль угтсан шоу, иргэдэд таалагдах гэсэн попрол" гэж үзэх аргагүй. Ингэж бодвол хэтэрхий харалган зүйл болно.

Монголыг ураны салбарт том тоглогч болгох чухал төслийн хэлэлцээр хийгдэж байх үед УИХ-ын даргын хийсэн энэ мэдэгдлийг гадаад улсын нөлөөнд орсон гэж шууд хэлэх боломжгүй ч бас үгүйсгэх боломжгүй. Ялангуа өнгөрөгч онд УИХ-ын даргын шууд санаачилгаар Монгол Улс, ОХУ-ын парламент хоорондын комисс гэгчийг байгуулж, Засгийн газрын эрхлэх асуудлын хүрээнд оролцон шийдвэр гаргаж эхэлсэн явдал үүнийг нотолно. Тодорхой хэлбэл, МАН-ын УИХ, Засгийн газар болон Ерөнхийлөгчийн институцүүдийн хувьд гадагшаа явуулж байгаа бодлого, үйл ажиллагаа нь "нэг цонхны" байхаа болиод удаж байгаа. Энэ бол гадаадын хэвлэлүүдэд тойруугаар бичээд байгаа "дотоодын улс төрийн саад тотгор" юм гэдгийг тайлбарлах нь илүүц.

Хэдийгээр Хөрөнгө оруулалтын тухай хуульд “гадаадын иргэнд газар эзэмшүүлэх” гэдэг заалт байхгүй боловч гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэдэг утгаараа хөрөнгө оруулагчдын эрх ашгийг шууд хөндөж байгаа. Тухайн үед 2013 онд хөрөнгө оруулагч нарыг татах, хууль, эрх зүйн орчноо тогтвортой байлгах үүднээс оруулж ирсэн хуулийн энэ заалтыг хасч гэмээн Монгол Улс хөрөнгө оруулагчдыг татах хийгээд хөрөнгө оруулагчид Монголыг сонирхох ямар ч үндэсгүй болох юм.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 10 цаг 41 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 10 цаг 41 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 10 цаг 42 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 10 цаг 43 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 10 цаг 44 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 10 цаг 44 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 10 цаг 46 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 10 цаг 48 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 10 цаг 49 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 10 цаг 50 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 10 цаг 50 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 10 цаг 52 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 10 цаг 53 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв 12 цаг 29 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ 12 цаг 32 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай 12 цаг 47 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ 12 цаг 50 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу 15 цаг 13 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй 15 цаг 26 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ 16 цаг 48 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу? “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон
Top