x

Энэ хаврын зуд, иргэн Баярмаа, Цэрэнпунцаг гарьд гурав...

Өнгөрсөн долоо хоног монголчуудын хувьд “их хандивын” долоо хоног болов. Рок попынхон, Гандантэгчэнлин хийд, сүсэгтэн олон, телевизүүдийн зохион байгуулсан хандивын шоу гээд үүгээр амьсгалаагүй амьд амьтан үлдсэнгүй. Энэ бүхнийг ардаа орхисон, хамгийн тод томруун хандивыг иргэн Б.Баярмаа Булган аймгийн Рашаант сумын малчдад илгээлээ.

Өөрийнхөө телеграмм группэд 1400 хүнийг 50 мянган төгрөгөөр бүртгээд 70 сая төгрөгтэй болсон бүсгүй хэрэгцээнээсээ илүү гарсан 25 сая төгрөгөөр тэжээл худалдаж аваад малчдад илгээсэн. “Монгол Улсын иргэн Б.Баярмаагаас” гэсэн плакат уясан ачааны машин ХХААХҮЯ-наас хөдөлсний дараа бүсгүйчүүд голчлон “Бөгсөөрөө олсон мөнгөөрөө хандивын шоу хийлээ” хэмээн бачуурсан боловч түүнээс илүү шуурхай багаад бодитой тусламжийг хандивын бусад аян үзүүлсэнгүй.

Бүсгүй энд лайв хийгээд сууж байхад тусламж нь аль хэдийн малчдын гар дээр оччихсон, баяр талархал хүртээд явж байх жишээтэй. Энэ тухай зарим нь “Ардын намын тэрбумын пиарыг ганц шалдан бүсгүй нугасаллаа” хэмээн бичсэн байна лээ. Секс бичлэг нь задарч олны шүүмжлэлд өртсөн бүсгүй ингээд түүнийгээ хэд нугалсан пиар хийгээд "үндэсний од” болов.

Ирэх сонгуулийн гол паираа “нугаслуулсан” Ардын намынхан нүцгэн бүсгүйн эсрэг өөрийн бөхийг сөргүүлэн тавьсан боловч үр дүн нь эсрэгээрээ гарав. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн Зил-130 машиныг гараар маниулдаж асааж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр тарахад олонхи нь “Хүн чаддаг юмаа хийх нь дээр. Төр барих ёсгүй нөхөд” гэдэг дүгнэлтийг хийсэн байна. Гарьдын хувьд үнэнээсээ хөөрчихсөн, лоовуузаа шилэн дээрээ хаячихаад хүүхэд шиг инээд алдан харайж яваа нь “эгдүүтэй” ч гэлээ дагаж баяссан нөхөд баг алав.

“Ганцхан дараад асаалаа. Бөх хүн бөхөөрөө үлддэг” гэх мэт тайлбартай оруулсан МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн (гарьд уг машиныг бариад өөрөө кабинд нь сууж явсан гэнэ) оруулсан бичлэг нэмэр дээр нэрмээс боллоо. Нийгмийн сүлжээгээр дүүрэн МАН-ын дарга нарын торгон дээл, шляп малгайтай зуданд явж байгаа зургууд. Малчид хүртэл “энэ олон жийп хөлөглөсөн дарга нар төсвийн мөнгө үрж наашаагаа зүтгэж байхаар ачааны машинуудаа гаргаад өвс тэжээлээ явуулчихгүй дээ. Ирсэн жаахан дээр нь малчин бид зодолдож байна” гээд уйлж байх. Иргэн Баярмаа тэднээс хувь илүү дээр байгаа биз.

Энэ өвөл, хаврын зудыг бид анх удаагаа үзэж байгаа юм биш. 2022 онд зуд болсон, мал үхсэн. 2023 онд ч зуд болсон мал үхсэн. Энэ жил ч гэсэн ялгаагүй. Тэгэхээр энэ чинь зуд биш, жам ёс болсон гэсэн үг. Тийм болохоор жам ёсны үзэгдэлд жам ёсны л үйлдэл үзүүлэх хэрэгтэй биз дээ. Намар хураасан, хадгалсан өвс тэжээлээ яамны нөхөд графикийнх дагуу аймгууддаа ачуулаад, тэндээс нь цааш нь малчдадаа тараадаг тогтолцоо, бүтэц аль хэдийн байх ёстой биз дээ. Яахаараа МАН-ын дарга нар, УИХ, Засгийн газрын гишүүд нь бүгдээрээ ажлаа хаяад, хаях ажилгүй байлаа гэхэд төсвийн мөнгө үрээд, бензин шатаагаад, дээр нь онцгойгийн ажилтнуудыг ажлыг бараад, баахан сэтгүүлч дагуулаадд тийшээ зүтгэх ёстой юм.

Явдаг байлаа гэхэд хувийнхаа зардлаар таван төгрөгний тэжээл худалдаж аваад, телевиз, сайт энэ тэргүй мөрөөрөө явж болдоггүй юм уу. Тэртэй тэргүй зудад хэдэн малаа алдаад шалдаа буучихсан байгаа малчид дээр хот хүрээнээс баахан дарга нар дагуулуудтайгаа буугаад, зураг хөргийг нь дараад, ам хамраас нь чангаагаад явна гэдэг нэгд ажил дээр ажил. Хоёрт сэтгэлзүйн талаасаа ч дарамт биз дээ. Хүнд тусал, тусалснаа бүү хэл гэдэг байх аа.

Саяхан МАН-ынхан "АН-ынхан тугтай машинаар өвс, тэжээл тараасан нь иргэдийг бухимдуулж байна" гэдэг мэдээлэл тарааж, АН-ын зүгээс залруулга хүртэл хийхэд хүрсэн. Оны өмнө Төв аймгийн АН гишүүдээсээ хандив цуглуулаад аймгийнхаа өвөлжилт хүндэрч байгаа сумдад өвч тэжээл хүргэсэн нь сонгуулийн хууль зөрчөөгүй байна гэж. МАН-ынхан өөрсдөө эхлээгүй бол иргэд ч гэсэн мэдэхгүй л өнгөрөх байсан байхгүй юу даа.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • иргэн (162.158.114.195)
    Танай сайт мэдээллээ бүрэн гүйцэт нягтлаж шалгалгүйгээр биччих юм аа хэд хэдэн мэдээлэл дээр ажиглагдлаа шүү цаашдаа анхаарна биз
    2024 оны 02 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 11 цаг 17 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 11 цаг 18 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 11 цаг 19 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 11 цаг 20 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 11 цаг 21 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 11 цаг 21 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 11 цаг 22 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 11 цаг 25 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 11 цаг 26 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 11 цаг 26 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 11 цаг 27 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 11 цаг 28 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 11 цаг 29 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв 13 цаг 5 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ 13 цаг 9 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай 13 цаг 23 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ 13 цаг 27 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу 15 цаг 49 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй 16 цаг 3 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ 17 цаг 25 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу? “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон
Top