x

Зуд & Хүнсний хувьсгал

Албаны мэдээ: Баруун болон зүүн аймгуудын нутгаар 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй хамгийн их цас оров. Нийт нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтож 20 аймгийн 200 орчим суманд зудын аюул нүүрлэв. Өнөө жилийн өвөл 2009-2010 оны зудтай өвлөөс илүү хүнд тусав гэхчлэн.

Үнэхээр Монголын хөдөө гамшгийн байдалд байна. Их цас хөдөөг даржээ. Яалт ч алга. 2009-2010 оны зуднаар 5-6 сая мал хорогдсон гэсэн албан бус тоо явж байна. Одоогоор хоёр сая давсан (25-ны өдрийн байдлаар) мал осгожээ. Нэмэгдэх ч байх.

Энэ гамшиг томхон сургамж болж хөдөөгийн ард түмэнд үлдээсэй гэсэндээ шинэ нийтлэлээ босгов. Гарчгаа ч тэгж авав. Гарчгаа задалж тайлбарлавал хэрэв малчид маань “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-д зарласан даруйд нь нэгдчихсэн бол ийм их малын гарлагагүй, эрсдэлгүй өвөлжиж болох байлаа гэсэн миний тэрслүү үзэл бодол юм шүү. 

Малчид ба “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” хоёр талаасаа ямар их холбоотой вэ гэдэг нь л энэ өдрүүдэд харагдаж байна гэж би хэлэх гээд байна. Ямар холбоо? 

Эх орныхоо хүнс, тэжээл, экологи, хөрс, усыг хайрлаж гамнах, арвижуулах бүх нийтийн үйлсэд малчид маш чухал, бүр голлох үүрэгтэй гэж би боддог. Тэд эх орноо малын бүтээгдэхүүн, юуны өмнө органик мах сүүгээр хангадаг л юм бол мал сүргээ өвөлд нь, зуданд нь, цасанд нь бэлтгэх учиртай юм. Малчны цуцалтгүй ба бүтээлч хөдөлмөр илт дутаж байгаа нь харагдлаа. Малчдыг сөхөрч унатал нь ажиллуулах тухай биш, тэд жигд хэмнэлтэй, төлөвлөгөөтэй, бүтээж босгож, шинийг сэдэж ажиллана, тэр нь өөрсдөд нь аз жаргал болно гэсэн утгаар хэлж байна. Сонирхолтой, арчаатай амьдармаар байна. 

Мал Төрийн хамгаалалтад байх ёстой гэсэн эцэг хуулийн заалт бол Төр-засаг хамаг малыг нь харж хамгаална, зуд, эрсдэлээс аварна гэсэн шууд утгаар хэлэгдээгүй юм. Маш ерөнхий утгаар, бүр гүн ухаан-иргэншил соёлын агуулгаар хэлэгдсэн юм. Монгол эх орон гэсэн санаа цаана нь байдаг юм.

Яг үнэндээ бол Монголын хөдөөд бүх мал хувийн өмчийн мэдэлд байна. Маргашгүй ганц үнэн байна: тэд (малчид) малаа 100% хувьчилж аваад эзэмшиж буй юм. Бэлчээр талбай нь ч хэрэг дээрээ хувийн өмчийн хэлбэрт байна. Иймд малчид маань жилийн дөрвөн улирлын турш мал сүргээ аривлах, гамнах, чанаржуулах, XXI зууны дэлхийн хөгжлийн хурданд тохируулж хөгжүүлж байх үүрэгтэй юм. Энэ үүрэг нь мартагдсан, төрийн үүрэгтэй хутгалдсан, цаг зуурын шинжтэй болчихсон учраас ЗУД нүүрлэчихлээ гэж би үздэг.

Цаг зуурын гэдэг нь хөдөөгийн ажил амьдралын хэмнэлийг нь би шүүмжлэхдээ тийм үг сонгочихлоо. Хэрэв цас зуд тохиогоогүй бол, урин дулаанаараа байсансан бол Монголын цагаан сар үргэлжилсээр Мартын 8-ны баяртай залгадаг, залгуулаад цэргийн баяр болж үргэлжилдэг нь худлаа биш шүү дээ. Хөдөөд хавтгайдаа тэмдэглэж байхтай бишгүйдээ тааралдсан даа. Хурдан морины өвлийн уралдаанууд гэх мэт найр цэнгүүн бас тасрахгүй.

Тэгэхлээр энэ жилийн зуд энэ бүхнийгээ түр азнаад мал сүрэг, тэр дундаа өвлийн бэлтгэлдээ онц ихээр анхаарах ёстойг сануулах болтугай!

Мал-Малчид & “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” сэдэв рүүгээ эргэн оръё. Малчин өрх бүр, хот айл бүр “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-ын салаа салбар баазууд болох ёстой юм. Мах сүүгээ дээд зэргээр бэлтгэж боловсруулж, смарт болгож, хот суурингийн иргэдэд худалдах, эсвэл хөдөөдөө хэд хэдээрээ нийлж хоршоод жижиг аж ахуй болж зохион байгуулагдаад хөдөөдөө бирж байгуулж малын мах, сүү, арьс ширээ борлуулах, экспортод гаргах шаардлага зүй ёсоор тулгарсныг ЗУД хэлээд өглөө. Ганц ганцаараа уулын мухар сахиж өвөлжөөд хэдэн малаа тойлоод нэмэргүй юм байна. Өвөлжөөндөө дулаан орон сууц, малын дулаан хашаа саравч, агуулах бааз (өвс тэжээлийн) байгуулчихсан мянгат малчид байнаа, гэхдээ цөөхөн байна. Олшруулах хэрэгтэй. 

Өвөл цас зуданд огт ажрахгүй өвөлжиж байгаа аймаг, сумд ч байна. Тэдний туршлагыг нийтээр нь түгээх хэрэгтэй мэт.

Хөдөөд өвөлжөө гэж ийм ийм ҮЛГЭР ЖИШЭЭ ЦОГЦОЛБОР байдаг гэдгийг одоо загварчлаад Төрөөс дэмжээд хэд хэдэн зудтай аймагт шууд байгуулчихмаар санагдана. Цогцолбор гэдэг нь “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-ын өнцгөөс хэлэгдэж байгаа юм. Тэнд нь малчдын тухтай өвөлжих дулаан сууцнаас гадна, байгалийн чулуун хашаа (одоо ямар ч материалаар хийчихэж болно доо), саравч, хүлэмж, агуулах, бүтээгдэхүүн боловсруулах жижиг цех, үйлдвэр байж болно. Тийм цогцолбор дотроо өвлийн зуданд айдасгүй өвөлжиж болно. Үлгэр жишээ цогцолбор гэсэн санаа цухуйлгалаа. Хэлэлцээрэй.

Хүнсний хувьсгалд нэмэртэй байж болох өөр нэг санаа байна. Намартаа мал заазлах кампанит ажил өрнүүлдэг болмоор байна. Өвлийн цас зудыг давж чадахгүй гэж үзсэн давжаа, хөгшин малаа намар заазлаад хүнсний нөөцөд авчихаад түүнийгээ өвөл, хаваржингаа борлуулчихаж болмоор санж. Энэ олон арван сая малаас заазанд явах нь маш олон сая байж таарна. Заазны дараа дан ашиг шимт мал үлдэнэ. Хэдэн жилийн дараа давжаа биш мал өснө. Заазлагдсан малын мах хаашаа шингэхийг хүнсний хувьсгал заагаад өгнө. Экспортонд гаргаж болно. Малын амьсгаанаас бусдыг нь экспортолдог гэх гадаадын туршлагаас суралцвал ямар вэ?

Монгол хүн үхсэн малын мах иддэггүй гэсэн яриа хөөрөө их газар авлаа. Үнэхээр олон саяараа осгоод үхчихвэл яах вэ гэдэгт Төр-засаг, мэргэжлийн яам, мал эмнэлгийн ба мал аж ахуйн хүрээлэн, эрдэмтэд хариултаа бэлтгэнэ үү! Бүгд сэтгэнэ үү!

Нэг үгээр асар их мах хөлджээ л гэсэн үг шүү дээ. Даян дэлхий өлсгөлөнгийн аюулын өмнө тулж ирсэн тухай дэлхийн хамтын нийгэмлэгт бишгүй дээ ярьдаг. Арга зам хайдаг. Өлсгөлөнд нэрвэгдсэн бүс нутаг, улс үндэстэнд энэ их мах хэрэг болдог бол олон улсын хүмүүнлэгийн төслүүдийн шугамаар гадагшлуулах арга чарга байж болох уу? Өлсгөлөнгийн аюулын эсрэг хандив болгох санаа юм. 

Нөгөө талаасаа манай улс асар их нутагтай тулдаа сая сая сэг зэмээ шингээчихдэг гэдэг ойлголтоосоо ерөөсөө салбал ямар вэ? XXI зууны шинжлэх ухааны эрин үед осгож үхсэн малын сэг зэм, эвэр туурай, арьс үсийг боловсруулах арга техник, технологи, хоргүйжүүлэх бодис өөр юу ч юм бүтээсэн байгаа даа. Осгож үхсэн малаас малын тэжээл, бордоо гаргаж авсан туршлага ч байх шиг дуулддаг. 

Энэ зудны дараачаас “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-ын аймгийн салбарууд нэн яаралтай дараахи ажлыг хиймээр байна. Юуны өмнө зуданд нэрвэгдсэн малчдыг энэхүү хувьсгалт хөдөлгөөнд элсүүлмээр байна. Тэднийг эргэж малжуулах ажлыг төр, хувийн хэвшилтэй хамтран хиймээр байна. Төллөх мал зээлээр өгч маллуулан төлийн тодорхой хувийг аймгийн “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-ын салбарын мэдэлд тусгай фонд болгож тусад нь үржүүлмээр байна. “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-ын торгон сүрэг бий болгосон ч яадаг юм. “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-ын мал ба малчид гэж тусад нь онцгойруулан гаргаж сурталчилсан ч болох мэт. Тэгж алдаршуулбал ямар вэ?

Монгол орны бүх малчид, малчин өрхүүдийг “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-д татан оролцуулах аян, кампани, сарын ажил (малчид хүнсний ногоо, малын тэжээл тариалах гэх мэт), энэ чиглэлийн хавар зуны сургалт, намрын тэжээл бэлтгэх уралдаан аяныг төлөвлөгөө зохион байгуулалттай өрнүүлж, нийт малчдаа өргөнөөр татан оролцуулмаар байна. Сургалтууд олон чиглэлээр нэн чухал байна. Малчдыг гэгээрүүлэх хэрэгтэй. Сэтгэхүйг нь өөрчлөх хэрэгтэй болсныг ЗУД харууллаа. 

Хойтон хавар гэхэд малчид маань мах сүүнээс гадна хүнсний ногооны наад захын жижиг хүлэмжтэй, талбайтай, зундаа ургадаг халиурдаг бүх өвсөө (нийслэл, аймгийн төвүүдийн саад цэцэрлэгүүдийн бүх өвс!) хадаад хураагаад авчихсан, нөөцөлчихсөн, нураад уначихсан өвөлжөө хаваржаагаа засаад сэлбээд хүн малдаа ээлтэй болгочихсон байгаасай гэж ерөөе! Зуд том сануулга боллоо!

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 10 цаг 25 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 10 цаг 26 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 10 цаг 27 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 10 цаг 28 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 10 цаг 29 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 10 цаг 29 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 10 цаг 30 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 10 цаг 33 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 10 цаг 34 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 10 цаг 34 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 10 цаг 35 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 10 цаг 36 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 10 цаг 37 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв 12 цаг 13 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ 12 цаг 17 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай 12 цаг 31 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ 12 цаг 35 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу 14 цаг 57 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй 15 цаг 11 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ 16 цаг 33 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу? “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон
Top