x

Монголын улс төрийн “Хүндийн төв” 35 намын нэгдэл байх уу?

Эдийн засаг хүндэрч, ёс суртахуун доройтсон энэцаг үед асуудлыг нэг бол хүчээр, эс бөгөөс зөөлөн хүчний бодлогоор шийднэ. Батын Батбаатарын аядуу гуйлт бол сайн хувилбар. Бид одоо улс төрийн бодит үнэнийг олж харах хэрэгтэй. Эрх баригчид, мөн парламентад суудалтай намууд хэрхэн жүжиглэж байгааг харж байна...

Ийм тодорхой саналыг ИЗНН-ын дарга Б.Батбаатар өчигдөр мэдэгдлээ. Ерэн оноос хойшхи 33 жилийн түүхэнд парламентад суудалгүй бүх нам нэгдэх санаачилга гарч байсан уу. Санаанд нэг л орж ирэхгүй юм. Нам хоорондын эвсэх, нэгдэх порцесс бол байсан. Гэхдээ бүгд нэгдэж “Хүндийн төв” болох оролдлого хийгдээгүй. Ямартай ч ИЗНН-ын дарга Б.Батбаатар үүнийг улс төрийн хүчнүүдээс гуйлаа. Түүний “Гуйж байна” гэсэн үгэнд өнөөдрийн Монголын нийгмийн цөхрөл байна. Монголын ард түмэн цөхөрсөн үедээ, сөхөрсөн цагтаа энэ үгийг хэлдэг. ИЗНН-ын дарга Б.Батбаатарын гуйлтанд улстөрчдийн цөхрөл, эрх баригчдын мухардал харагдаж байна.

Өнөөдөр Монголд эв нэгдэл л хэрэгтэй. Үүнийг уриа дуудлага, улс төрийн лоозонгоор хийж болохгүй юм шиг байна. Нэлээн зөөлөн арга эв, ойлголцлоор хийх бололтой. Хувийн эрх ашгаа хойш нь тавьж, хувьсгалын эрх ашгийг ухаалгаар ойлгуулсан, хүн хоорондын итгэлцлэлээр хийх бололтой. Зарим үед бие биендээ бууж өгч, шаардлагатай бол ухарч гишгэж байж ширээний ард бүгдээр сууцгаах юм байна. Ингэж байж аяга кофе ууцгаан улс орны хувь заяаны асуудлыг ярилцдаг нь дэлхийн практик юм. Дайсагналаар юу ч шийдэхгүй. ИЗНН-ын дарга Б.Батбаатар үүнийг л хүсч байх шиг байна. Юу нь болохгүй гэж.

Эдийн засаг хүндэрч, ёс суртахуун доройтсон энэцаг үед асуудлыг нэг бол хүчээр, эс бөгөөс зөөлөн хүчний бодлогоор шийднэ. Батын Батбаатарын аядуу гуйлт бол сайн хувилбар. Бид одоо улс төрийн бодит үнэнийг олж харах хэрэгтэй. Эрх баригчид, мөн парламентад суудалтай намууд хэрхэн жүжиглэж байгааг харж байна. 

Өнөөдөр улстөрчдийн болон улс төрийн намуудын хэвлэлийн хурал, мэдээлэл нь “гал дээр тос” нэмсэн уур хилэн болсон. Тэд өөрсдийгөө зөвтгөдөг. Тэгвэл бас үгүй юм гэдгийг ИЗНН харууллаа. Тэдний зүгээс ард түмнийг уурлуулан удирдах технологи харагдахгүй байна. “Хэн таныг уурлуулж байна, тэр таныг удирдана” гэсэн үг бол өнөөдрийн эрх баригчдын зарчим ч байж магадгүй. Ухаалаг хэсэг нь бол харин ийм цаг үед зүгээр л бүгдээс гуйх хэрэгтэй гэж үзэж байгаа юм байна. Улс төр, сэтгүүл зүйн орчин дахь хатуу ширүүн үг хэллэг, хэн нэгнийг хараар будсан мэдээллүүд дунд “Бүгдээрээ одоо нэгдье ээ, улс орон хэцүүдлээ шүү дээ...” гэсэн улстөрчийн үг содон тусч байгаа нь ийм учиртай. Б.Батбаатарын гуйлтад шууд хариулах боломжтой. “За” эсвэл “Үгүй”. Монголын улс төр ийм ойлгомжтой, тодорхой байх нь хамгийн сайн.Цаг үеийн энэхүү хатуу тулгалтад ИЗНН-ын зүгээс ийм хариулт, гарц гаргалгаа санал болголоо. Ард түмний дунд алхаж яваа 35 намын нэгдэл гэдэг бол үнэндээ бодит Монголын Улс төр мөн юм шүү. Бүтэн 33 жил МАН, АН хоёрыг ард түмэн дэмжлээ, үр дүн нь өнөөдөр бидний байж байгаа царай. Гурав гурваар нэгдээд яах юм, багц багцаар нэгдээд яах юм, 35-уулаа нэгдье гэдэг бол Монголын улс төрд цоо шинэ ойлголт. Болохгүй, боломжгүй зүйл гэж үгүй. 

Эдгээр 35 нам эвсэж нэгдэхгүй явж өнөөдөрт ирсэн нь өөрөө эх орныхоо хувь заяаны эсрэг шахуу үйл явц. Үүнийг ухамсарлах цаг болжээ. Монголын улс төр дэх ган зуд, гашуун цөвүүн бүгдийг гадарлах, туршлагатай улс төрч, ИЗНН-ын дарга Б.Батбаатарын ГУЙЛТ бол Монголын хувь заяаны төлөө улстөрчид хүчээ төвлөрүүлье гэсэн санаачилга, бас зорилго. “Цувж явсан бараас цуглаж суусан шаазгай дээр” гэсэн монголчуудын язгуур үзэл санаа. Яаж ч үгүйсгэж, элдвээр хэлсэн цаг үеийн шаардлага, тулгалт мөн. Б.Батбаатар их зөөлөн гуйлаа. Чангарах биз. Яагаад гэвэл энэ бүхэн улс төрийн ажил. МАН-АН. Тэгээд “35 намын нэгдэл” гэсэн хар зургийг өнөөдрөөс харж эхэлье. Монголын улс төрийн “Хүндийн төв” хаана байх боломжтойг ИЗНН сайн тодорхойлжээ. Монголд үйл ажиллагаа явуулж буй улс төрийн 35 намын ёстой заяа нь мэдэж дээ...

Улстөрчийн амбиц, намын эрх ашгийг хойш тавиад Батын Батбаатар та нараас энэ удаа гуйлаа шүү.

П.Хашчулуун

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 10 цаг 36 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 10 цаг 36 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 10 цаг 37 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 10 цаг 38 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 10 цаг 39 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 10 цаг 39 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 10 цаг 40 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 10 цаг 43 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 10 цаг 44 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 10 цаг 44 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 10 цаг 45 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 10 цаг 47 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 10 цаг 48 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв 12 цаг 23 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ 12 цаг 27 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай 12 цаг 41 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ 12 цаг 45 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу 15 цаг 7 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй 15 цаг 21 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ 16 цаг 43 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу? “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон
Top