x

Хэрхэн ялагч болох вэ?

ЯЛАГЧ

Чухам үүний тухай энэ номд өгүүлнэ. Тодруулбал ялалтын тухай. Өөр ямар ч сэдэв надад бичих хүслийг дахин төрүүлэхгүй байсан байж магадгүй! 

Учир нь ялалт бол аугаа зүйл гэж би боддог. Зүгээр нэг сайн бус Аугаа. Бизнест ялах нь аугаа. Компани, хүмүүс ялахдаа цэцэглэн хөгжиж, өсөн дэвждэг учраас аугаа юм. Газар сайгүй, хүн бүрд илүү ажлын байр, боломж нээгдэнэ. Хүмүүс ирээдүйгээ өөдрөгөөр харна: тэдэнд хүүхдээ коллежид явуулах, эрүүл мэндийн сайн үйлчилгээ авах, амралтын байр худалдан авах, өөртөө таатай тэтгэвэр баталгаажуулах нөөцүүд бий болно. Ялалт хүмүүст зүгээр нэг илүү олон татвар хураамж төлөхөөс гадна асар чухал арга замаар нийгэмдээ хувь нэмэр оруулах боломж олгодог. Хоёрхон жишээ дурдахад хүмүүс мөнгөө буяны байгууллагад зориулах буюу хотын сургуульд зөвлөгчөөр ажиллах боломж нээгдэнэ.

Ялалтад хүрсэн хүн бүр дэвжин дээшилнэ. Ялалт дэлхий ертөнцийг таатай газар болгодог. 

Нөгөө талаас компаниуд ялагдаж байгаа үед хүн бүр цохилт амсах болно. Хүмүүст айдас, түгшүүр төрдөг. Тэдний санхүүгийн баталгаа муудаж, өөр хэн нэгний төлөө ямар нэг зүйл хийх цаг, мөнгө хомсодно. Тэдэнд тохиолддог зүйл гэвэл санаа зовон түгшиж, гэр бүлийнхнээ зовоохын зэрэгцээ хэрэв ажлаа алдсан бол татвар төлөлт нь багасна. 

Энэ ном ялах замын зургийг санал болгож байна. 

Дашрамд хэлэхэд энэ бол зөвхөн дээд шатны менежерүүд, ерөнхий захирлуудад зориулсан “замын зураг” бус. Хэрэв энэ ном тэдэнд тусалж байгаа бол гайхалтай. Би ч тэгж найдаж байна. Энэ бол тэргүүн эгнээнд байгаа хүмүүст маш ашиг тустай ном: бизнесийн эзэд, дунд шатны менежерүүд, үйлдвэр удирдаж буй хүмүүс, жирийн ажилтнууд, анхны ажлаа хайж буй төгсөгчид, шинэ ажилд орохоор бодож буй магистрантууд болон бизнес эрхлэгчид багтана. Энэ номд тавьсан миний гол зорилго бол байгууллагын аль ч шатанд байлаа гэсэн хүсэл тэмүүллээр нүд нь гэрэлтсэн хүмүүст туслах явдал мөн. Энэ номоор та олон хүнтэй танилцана. Зарим нь танд өөрийг тань бодогдуулах бол зарим нь танил мэт санагдах байх.

Баримтлах ёстой үнэт зүйлсийн жагсаалт болон чанар, үйлчилгээ, хүндэтгэл зэргийг танилцуулдаг боловч үнэн хэрэгтээ түүгээр амьдрах нь ямар учир утгатайг хэзээ ч тайлбарлаж өгдөггүй нэг ерөнхий захирал компанид бий. Компанийн өөр хэлтсийн хамтрагч нь уулзалтын үеэр сандарч салганахаа болиосой хэмээн бухимддаг дунд шатны менежер хүнтэй тааралдсан. Ажлаа дийлдэггүй, үл мэдэгч боловч нөхөрсөг сайхан ааштай тул олон жилийн турш өөрийгөө халагдахаас хамгаалж чадсан эмэгтэй ажилтныг мэднэ. Хаалганы цаад руу шахагдаж буй “амьд үхдэл” төдий, нүд рүү нь эгцлэн харахад хэцүү хамтран ажиллагч байдаг. Хүмүүсийн ярьдгаар “Алдагдсан мөрөөдлийн ширээ”-ний ард өдөр бүр хооллож, дарга нартаа гомдож явдгаа илэрхийлдэг ажилтнууд ч тааралддаг. Өөрөөсөө бусдыг аз жаргалтай болгохын тулд насан туршдаа ажил, амьдралаараа “цирк тоглосноо” нэг өдөр ухаараад, арван таван жилийн турш босгосон ажлын замналаа гэнэт хаясан инженер ч бий.

Ялах талаар ярихад бүгдээр хүмүүсийн тухай байдаг. Иймээс энэ ном хүмүүсийн тухай бөгөөд зарим тохиолдолд тэдний гаргасан алдааг дурдах боловч ихэнхдээ тэдний амжилтын тухай өгүүлнэ. Гэхдээ энэ ном гол төлөв үзэл санаа хийгээд түүнийг амьдралд хэрэгжүүлэх хүч чадлын тухай юм. 

Эдүгээ, энэ цэг дээр үүнд үл итгэн хандах уншигчид гарч ирж болзошгүй. Тэд бодохдоо ялалт бол хорин бүлэгт авч үзэхэд дэндүү нарийн төвөгтэй сэдэв гэх байх. Энэ номд хэдэн хүн, хэдэн үзэл санаа багтаж буйд би огт санаа зовохгүй байна! 

Тийм ээ, ялалт бол хатуу, хэцүүг нь эс дурдлаа гэхэд нарийн төвөгтэй үйл явц. 

Ялалтад хүрч болдог. Та ч ялж чадна. Үүнийг хийхийн тулд ялалтад юу хүргэдгийг та мэдэж авах ёстой. 

Энэ ном энгийн хялбар томьёолол санал болгохгүй. Угаасаа байхгүй. 

Харин номын бүлгээс хамааран зохиогч танд дагаж мөрдөх дүрэм, тооцвол зохих урьдчилсан нөхцөлүүд, зайлсхийх ёстой алдаануудын талаар зөвлөмж өгнө. Стратегийн тухай бүлэгт гурван шаттай үйл явцыг тайлбарласан бол тохиромжтой ажил хайх тухай бүлэгт сайн шинж тэмдгүүд ба сэрэмжлэх дохионуудыг санал болгож байна. Мөн дахин давтан яригдах хэд хэдэн сэдэв буй: шилдэг тоглогчидтой баг ялдаг, иймээс шилдэг тоглогчдыг хайж олоод тогтоож, барь: үйл хэргийг зогсонги байдалд бүү хүргэ: бизнесийн ямар салбарт ажиллаж буйгаас үл шалтгаалан мэдлэгээ цуцалтгүй хуваалц: эерэг сэтгэл гаргаж, түүнийгээ эргэн тойрондоо түгээ: хохирогч байхыг өөртөө хэзээ ч бүү зөвшөөр: бүхний сайн сайхны төлөө хөгжилтэй, таашаалтай ажилла. 

Тийм ээ, хөгжилтэй бай. 

Бизнес бол тоглоом, энэ тоглоомд ялах нь жинхэнэ таашаал мөн!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 10 цаг 49 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 10 цаг 49 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 10 цаг 50 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 10 цаг 51 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 10 цаг 52 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 10 цаг 52 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 10 цаг 53 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 10 цаг 56 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 10 цаг 57 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 10 цаг 58 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 10 цаг 58 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 11 цаг 0 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 11 цаг 1 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв 12 цаг 36 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ 12 цаг 40 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай 12 цаг 54 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ 12 цаг 58 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу 15 цаг 20 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй 15 цаг 34 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ 16 цаг 56 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу? “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон
Top