x

Хэлмэгдэгчдийг цагаатгуулах өргөдөл, гомдол хүлээж авах хугацааг сунгах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Б.Бейсен, С.Бямбацогт, О.Цогтгэрэл нар өнөөдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

УИХ-аас 1998 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг баталсан. Хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойших 25 жилийн хугацаанд холбогдох байгууллага, иргэдээс гаргасан санал, хүсэлтэд үндэслэн дөрвөн удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. 

Цагаатгуулах тухай өргөдөл гомдол хүлээн авах хугацаа 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон ч Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисст хэлмэгдэгчдийн үр хүүхдүүд, холбогдох төрийн бус байгууллагуудаас хуулийн хугацааг сунгах хүсэлтийг ирүүлсээр байгаа аж.

Одоогийн байдлаар 200 орчим иргэнээс өөрийн гэр бүл, төрөл төрөгсдийг цагаатгуулж, нэр төрийг сэргээлгэх тухай өргөдөл, гомдол, хүсэлтийг гаргаад байгааг Улсын Их Хурлын дэд дарга Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяа хэллээ.

Цагаатгуулах тухай гомдол гаргах хуулийн хугацаа дуусгавар болсон тул иргэдээс ирсэн цагаатгуулах тухай өргөдлийг Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, анхан шатны шүүхүүд хүлээж авахгүй байгаа боловч архивд хадгалагдаж байгаа улс төрийн хилс хэрэгт хамааралтай хэргүүдийг шалган шийдвэрлэх ажиллагаа явагдсаар байна.

1922 оноос 1990 оныг хүртэл нийтдээ 36,000 орчим хүн улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн гэх тоо баримт байдаг бөгөөд одоогийн байдлаар 31,460 иргэн хуульд заасан эрх бүхий байгууллагын шийдвэрээр цагаатгагджээ.

Нийт хэлмэгдсэн иргэдийн дийлэнхийг цагаатгаад байгаа боловч тодорхой нөхцөл байдал, учир шалтгааны улмаас цагаатгуулж амжаагүй иргэдийн эрхийг хуулийн хугацаагаар хязгаарлах нь зохимжгүй гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийн эрх тэгш байдлыг хангах үүднээс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгуулах өргөдөл, гомдол хүлээж авах хуулийн хугацааг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Эдийн засгийн хөгжлийн зөвлөл”-ийн IV хуралдаан: Тодорхойгүй байдлыг давах эдийн засгийн шийдлүүд хэлэлцлээ 1 мин Симона Байлз, Арман Дюплантис нар 2024 оны шилдэг тамирчнаар шалгарлаа 1 мин Бодипозитив эрины төгсгөл: Ozempic хэрхэн тоглоомын дүрмийг өөрчлөв 3 мин Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 1 цаг 38 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 1 цаг 48 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 1 цаг 52 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 1 цаг 57 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 2 цаг 5 мин 2006 он: Эргэлтийн цэг 2 цаг 11 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 2 цаг 22 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 2 цаг 25 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 2 цаг 29 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 2 цаг 32 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 2 цаг 36 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 2 цаг 42 мин Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 14 цаг 3 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 17 цаг 38 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 19 цаг 25 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 19 цаг 42 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 19 цаг 54 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top