x

Симона Байлз, Арман Дюплантис нар 2024 оны шилдэг тамирчнаар шалгарлаа

Дэлхийн спортын нэр хүндтэй “Лаурес” шагнал гардуулах ёслол Мадрид хотноо болж, 2024 оны шилдэг тамирчид тодорлоо. Олимпын долоон удаагийн аварга, Америкийн гимнастикч Симона Байлз эмэгтэйчүүдийн, харин тулгууртай харайгч, Шведийн Арман Дюплантис эрэгтэйчүүдийн шилдгээр шалгарч, Laureus World Sports Academy академийн шагналыг хүртлээ.

Шагнал гардуулах ёслолд дараах тамирчид, багууд онцгойрчээ:

  • Оны шилдэг баг: Испанийн “Реал Мадрид” клуб нь Аваргуудын лиг болон Испанийн дотоодын тэмцээнд түрүүлсэн амжилтаараа энэ номинацид ялалт байгуулсан.

  • Оны нээлт: Европын аваргаар тодорсон Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан, “Барселона” клубийн хагас хамгаалагч Ламин Ямал.

  • Шүтээн номинац: Испанийн теннисчин Рафаэл Надаль. Тэрбээр нийт 92 удаа мэргэжлийн тэмцээнд түрүүлсний 22 нь Их дуулгын тэмцээн бөгөөд Олимпын хошой аварга, Дэвисийн цомын дөрвөн удаагийн эзэн юм.

Тамирчдын амжилтыг товчхон харвал:

  • Симона Байлз: Дэлхийн аваргад нийт 23 удаа түрүүлсэн, түүхэн дээд амжилт эзэмшигч.

  • Арман Дюплантис: Дэлхийн хошой, Европын гурван удаагийн аварга бөгөөд 6 м 27 см-ийн дэлхийн дээд амжилт тогтоосон.

“Лаурес” шагнал анх 1999 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд эхний шатанд спортын сэтгүүлчдийн сонгон шалгаруулалт, дараагийн шатанд 50 нэр хүндтэй ахмад тамирчнаас бүрдсэн академи санал өгдөг уламжлалтай.

Оросын тамирчдаас өмнө нь 2007, 2009 онд Елена Исинбаева “Шилдэг эмэгтэй тамирчин”, харин 2001 онд Марат Сафин “Шилдэг шинэ нээлт” шагналыг хүртэж байжээ.

Эх сурвалж: ТАСС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Гантөмөр: Ажил хийдэггүй Элчин сайд нарыг эргүүлэн татах хэрэгтэй 4 мин Эмэгтэйчүүдийн гранпри: Б.Мөнгөнтуул дараалан дөрөв дэх удаагаа ялагдаж, аравдугаар байрт бичигдлээ 4 цаг 11 мин Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний баярын эвлэрэлд хоёр тал харилцан буруутгав 4 цаг 12 мин Сонгинохайрхан дүүрэгт 500 хүний суудалтай спортын цогцолбор баригдаж байна 4 цаг 13 мин Пап лам Францис таалал төгслөө: Католик шашин шинэ тэргүүнээ хүлээж байна 4 цаг 14 мин “Бидний хүч, бидний гариг” уриан дор Эх дэлхийн өдрийг тэмдэглэж байна 4 цаг 15 мин “Эдийн засгийн хөгжлийн зөвлөл”-ийн IV хуралдаан: Тодорхойгүй байдлыг давах эдийн засгийн шийдлүүд хэлэлцлээ 4 цаг 16 мин Симона Байлз, Арман Дюплантис нар 2024 оны шилдэг тамирчнаар шалгарлаа 4 цаг 18 мин Бодипозитив эрины төгсгөл: Ozempic хэрхэн тоглоомын дүрмийг өөрчлөв 4 цаг 19 мин Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 5 цаг 54 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 6 цаг 4 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 6 цаг 8 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 6 цаг 13 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 6 цаг 21 мин 2006 он: Эргэлтийн цэг 6 цаг 27 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 6 цаг 38 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 6 цаг 41 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 6 цаг 45 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 6 цаг 48 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 6 цаг 52 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top