x

Б.Нарантөгс: Ямар нэгэн байдлаар олборлолт хийж л байвал хариуцлага гэдэг зүйл дагаж байдаг

"Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо" ТББ-ын Удирдах зөвлөлийн тэргүүн Б.Нарантөгтэй ярилцлаа.  

-Хариуцлагатай бичил уурхай гэж юу вэ?

-Сүүлийн жилүүдэд хариуцлагатай байхыг алхам тутамдаа ярьж байна. Ямар нэгэн байдлаар олборлолт хийж л байгаа бол хариуцлага гэдэг зүйл дагаж байдаг. Манай бичил уурхайчид одоо мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн 2 заалт болон Засгийн газрын тогтоолоор батлагдсан 296-р журмын хүрээнд уул уурхайн олборлолт хийж, албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж байна. Яг журмын дагуу, ямар нэгэн байдлаар журмаас гажихгүй, Засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу л хариуцлагатайгаар ажиллаж байгааг “Хариуцлагатай бичил уурхай” гэж байгаа юм.

Бид нарын үзэж байгаагаар, гэрээ байгуулаад ажиллаж байгаа бол тэр хариуцлагатай бичил уурхай. Гэрээнд бичиг баримтын бүрдэл, хэрэглэх тоног төхөөрөмж, гэрчилгээ нөхөрлөлүүдийн олборлолт явуулах талбайн зураглал, төлөвлөгөө зэрэг бүгд багтдаг.

Яг журмын дагуу, ямар нэгэн байдлаар журмаас гажихгүй, Засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу л хариуцлагатайгаар ажиллаж байгааг “Хариуцлагатай бичил уурхай” гэж байгаа юм.

-Тухайн бичил уурхай эрхлэгчдийг хариуцлагатай болгож байгаа нэг хэлбэр нь гэрээ гэж ойлгож болох уу?

-Болно. Энэ бол яах аргагүй хэрхэн хариуцлагатай ажиллахыг нь зааж байгаа нэг хэлбэр. Хамгийн түрүүнд нөхөрлөлүүд өргөдлөө өгнө. Өргөдөл өгөхдөө ийм бичиг баримт бүрдүүл, энэ шаардлагыг ханга гээд холбогдох байгууллагуудаас тодорхой заагаад өгдөг. Тухайлбал, 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна. Тухайн орон нутгийн, сумын оршин суугч байна. Татвар төлөгчөөр бүртгэгдсэн байх ёстой. Нийгмийн даатгал төлдөг байх ёстой гээд бүгдийг багтаасан байдаг. Энэ бүгдийг ягштал баримтлаад ажиллаж байгаа бол тэр хариуцлагатай бичил уурхай гэж ойлгож болно. Одоогийн байдлаар 100 гаруй нөхөрлөл гэрээ байгуулаад ажиллаж байна.

-Гэрээнд ямар байгууллагын төлөөллүүд оролцдог вэ?

-Гэрээнд орон нутгийн удирдлагууд, олборлолт хийх нөхөрлөлүүд, “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо” гэсэн талуудын төлөөллүүд гарын үсэг зурдаг. Өөрийн үүрэг, хариуцлагаа хүлээж ажилладаг.

-“Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо”-нд гэрээ байгуулсан нөхөрлөлүүд албан ёсны бүртгэлтэй болж байна гэж ойлгох нь зөв үү. Өмнө “Бичил уурхайчид” гэсэн албан ёсны бүртгэл байгаагүй байх нь ээ? 

-Тийм. Өмнө нь бол тодорхой бүртгэлгүй, хэн нь бичил уурхай эрхлэгч вэ гэдэг нь бүрхэг байсан. Өнгөрсөн зунаас эхлээд орон нутгуудад сургалт явуулаад ингэж ажиллах ёстой, хууль нь ийм, дагаж мөрдөх журам нь ийм, үүний дагуу ажиллах ёстой гэдгийг нь нэг бүрчлэн зааж сургаж байна. Цаашид ч сургалтуудыг тогтвортойгоор явуулна. Бичил уурхай эрхлэгчдийг илүү хариуцлагатай байх нөхцөлийг тавьж, холбооны зүгээс чиглүүлж байна. Гэрээнд заасны дагуу манай холбоо татвараа, Нийгмийн даатгалын шимтгэлээ хэрхэн яаж төлөх, Экологийн цагдаагийн албатайгаа яаж ажиллах тухай сургалтуудыг төрийн байгууллагуудтай хамтран өгөх үүрэгтэй. Үүнийхээ дагуу чиглүүлэх сургалтыг тогтмол явуулж байна.

Сургалтад суусан хүмүүс, гэрээ байгуулсан нөхөрлөлүүдийн нэгдсэн мэдээллийн сан одоо бий болж байна. Гишүүддээ үйлчлэх үүрэгтэй мэргэжлийн холбооны хувьд “Монголын бичил уурхайчдын нэгдсэн дээвэр холбоо” энэ ажлыг эхлүүлээд мэдээллийн дата бааз бий болгохыг зорьж байна.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 4 цаг 2 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 4 цаг 2 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 4 цаг 4 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 4 цаг 4 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 4 цаг 5 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 4 цаг 5 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 4 цаг 7 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 4 цаг 9 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 4 цаг 10 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 4 цаг 11 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 4 цаг 12 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 4 цаг 13 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 4 цаг 14 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв 5 цаг 50 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ 5 цаг 54 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай 6 цаг 8 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ 6 цаг 11 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу 8 цаг 34 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй 8 цаг 47 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ 10 цаг 9 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу? Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон
Top