x

Өмнөх жилтэй харьцуулахад угаарын хийнд хордох тохиолдол 20-30 хувь өсчээ

Сүүлийн үед угаарын хийнд хордож нас барах тохиолдол нэмэгдсэн. Энэ талаар Хордлогын төвийн эмчтэй ярилцлаа.

-2023 оны эхний есөн сарын байдлаар 53 иргэн угаартаж нас барсан гэх мэдээлэл байна. Хордлогын төвд сүүлийн үед дуудлага нэмэгдсэн үү. Сайжруулсан түлшний орц найрлагад юу байгаа болоод иргэд хордож нас бараад байгаа юм бол?

-2023 онд 53 хүн угаартаж нас барсан нь үнэн. Угаартаж нас барах иргэдийн тоо өсч байгаа. 2019, 2020 онтой харьцуулбал нас барах тохиолдол өсөөд л байна. Үүнийг олон нийт ч мэдэж байгаа. Гэхдээ тэр нүүрсний найрлага, агаарт ялгаруулах хорт байдал зэргийг би мэдэхгүй. Би хүн л эмчилдэг учраас тэр талыг нь мэдэхгүй юм. Наадахыг чинь мэддэг байгууллага нь тусдаа бий. НЭМҮТ-ийн хор судлал шуурхай удирдлагын төв гэж бий. Тэдгээр албаныхан ЭМЯ-тайгаа холбогдоод угаартсан хүмүүсийн мэдээлэл өдөр бүр нэгтгэгдэж бүртгэгдээд, судлагдаад дүгнэлт хийгээд бүх мэдээллээ гаргадаг. Би ерөнхий мэргэжлийн эмчийн хувьд угаарын хордлогыг оношилж, хордсон хүмүүсийг яаж эмчлэх вэ гэдэг дээр ажилладаг. Ерөнхийдөө иргэд гэртээ угаартаж нас барах тохиолдол их байгаа.

Эмнэлэгт ирээд нас барах тохиолдол харьцангуй цөөхөн. Бараг байхгүй шахам. 2-3 тохиолдол л байдаг байх.

-Ямар тохиолдолд эмнэлэгт очиж амжаад байгаа вэ?

-Эмнэлгийн түргэн тусламж дуудаж чадахгүй гэртээ нас барчихаад байна. Угаарт хордоод ухаангүй болчихдог. Угаарын хий хоёр үндсэн шинж чанартай. Хүн угаартаад эхлэнгүүтээ угаартсанаа мэдэхгүй сайхан болоод эхэлдэг. Архи уусан хүн шиг ч гэх үү, хар тамхи хэрэглэсэн хүн шиг ч гэх үү мансуурлын байдалд ороод түүнийгээ хүн мэддэггүй, анзаардаггүй. Өөрөөр хэлбэл өөрийнхөө биеийн байдалд дүгнэлт хийхгүй, хордлогод орсон гэдгээ мэддэггүй. Тийм учраас иргэд хордлогод орсноо мэдэхгүй, дуудлага өгч амжихгүй, эмнэлэгт очилгүй нас барж байна. Нэг бол оройтчихсон, нэг бол нас барсан хойно нь, нэг бол нас барах хэмжээнд оччихсон хойно нь дандаа ойр хавьд нь амьдардаг хүмүүс, эсвэл эргэж тойрч байгаа хүн, ажил төрлөөсөө буугаад ирэх хооронд нь муудчихсан, ямар ч эмчилгээгүй болчихсон үед нь мэддэг. Түргэн тусламж очоод арга хэмжээ авч амжилгүй нас бараад байгаа юм.

-Аль үед нь эмчилгээ хийх боломжтой байдаг юм бол?

-Ямар ч үед эмчилгээ хийж болно. Эмнэлгийн бараа л амьд харж чадах юм бол боломжтой. Би хэлсэн, эмнэлэгт ирсэн л бол аврагдаад байгаа шүү дээ. Эмнэлгийн тусламжийн талын үзүүлэлтүүд боломжийн. Хамгийн гол болохгүй байгаа зүйл нь хүмүүс дуудлага өгч чадалгүй гэртээ муудаад нас барах тохиолдол давамгайлаад байна.

-Сайжруулсан түлш хэрэглэж байгаа айлууд нэгэнт хэрэглэж байгаа юм чинь үүнээс урьдчилан сэргийлэх аргууд нь юу байдаг юм бол?

-Угаар мэдрэгчээ байнга ажиллуул. Зуух, пийшингийн битүүжиллээ сайтар нягтал. Хаалтыг нь гал түлсэн үедээ, унтраагүй тохиолдолд хааж болохгүй. Янз бүрийн угаарын шинж тэмдэг мэдэгдэх юм бол яаралтай түргэн дууд.

-Албаныхан яг нарийн мэдээлэл өгдөггүй. Энэ талын мэдээлэл хаалттай байна л даа. Танай төвд хоногтоо хэдэн хүн угаартсан байдалтай ирдэг талаар мэдээлэл бий юу?

-Төрийн байгууллагууд Засгийн газрын хяналтын зарчмаар ажилладаг учраас мэдээлэл өгөхөд хүндрэлтэй. 53 гэдэг тоог Шүүх шинжилгээний хүрээлэнгийн тоотой харьцуулаад үзвэл эргэлзээтэй. Зөрөөд байдаг юм билээ. Үүний ихэнх буюу 80-90 хувь нь Улаанбаатарт гэр хорооллын айлуудад л бүртгэгдэж байгаа тохиолдлууд байдаг.

Мөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хор судлал, шуурхай удирдлагын албаны дарга Б.Баттүшигээс тодрууллаа.

-2023 он гарснаас хойш нийт хэдэн хүн угаарын хийнд хордсон бэ?

-2023 он гарснаас өмнөх жилтэй харьцуулахад 20-30 хувь өссөн. Сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Мөн химийн хорт болон аюултай бодисын ангилалд багтдаг бодисын тоо 600-гаас дээш болж нэмэгдсэн. Өмнөх жилүүдэд энэ тоо буурсан үзүүлэлттэй гардаг байсан бол сүүлийн жилүүдэд өсч байна. Тийм учраас өнөөдөр бид химийн бодисын хордлого гэдэг сэдвийг ярихаас өөр арга байхгүй.

-Сайжруулсан түлш ямар шинж чанартай вэ?

-Утааны талаарх сэдэв 2000 оны эхээс нэлээн хүчтэй яригдаж эхэлсэн. Тухайн үед нийтээрээ түүхий нүүрс түлдэг байсан. Тэр үед гадаад орчны хүний нүдэнд үзэгдэх байдал манан татчихсан юм шиг байсан. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын Зуун айл орчмын хэсэг, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүрэг орчимд. Сайжруулсан түлшийг хэрэглэх болсноор манан татах буюу цайрч харагдах асуудал байхгүй болсон. Хиртэй хувцсыг барааны саван, угаалгын нунтгаар угаахаар хир нь арилаад материалынх нь чанар үлддэг. Сайжруулсан түлш үүнтэй адилхан. Гаднах бохирыг нь авсан ч найрлагад орсон бодисуудад нөлөөлөх боломжгүй. 2000 оны эхэн үетэй харьцуулахад хүний нүдэнд үзэгдэх утаа мэдэгдэхүйц багассан. Сайжруулсан нүүрсэнд хүхрийн агууламж өндөр байдаг. Тиймээс хагас кокосжсон нүүрс хэрэглэх, дулаанаар шийдэх гэх мэтээр дараагийн шат руу ахих шаардлага үүсээд байна. Нүүрс цэвэр байх тусмаа л өнгөгүй байна гэсэн үг. Утаа гарч байна гэдэг ямар нэгэн хольцтой байна гэсэн үг. Хагас кокс гэдэг бол илүү цэвэр нүүрс гэсэн үг.

-Ард иргэдийн угаартах шалтгаан юу байна вэ?

-Угаарын талаар ирж байгаа дуудлага мэдээллээс харахад 30 гаруй хувь нь дохиоллоо салгаснаас болж угаартдаг. Салгаж байгаа шалтгаан нь муухай дуутай, тог их зарцуулдаг. Гэтэл дохиолол нь утас цэнэглэхээс бага цахилгаан зарцуулдаг. Мөн таны эрүүл мэндийг авран хамгаалах хэрэгсэл юм шүү гэдгийг хаана хаанаа ойлгох хэрэгтэй. Иргэд яндангаа хөөлөх, сойлтыг нь шалгах, зуухны битүүмжлэлээ сайн шалгаж байх хэрэгтэй.

-Сайжруулсан түлш болон коксон нүүрсний аль нь агаарын чанарт бага сөрөг нөлөө үзүүлдэг вэ?

-Коксон нүүрс нь нүүрсний ангиллын дагуу гангын зориулалттай болоод явчихна л даа. Хагас кокосжсон нүүрс сайжруулсан түлшнээс бага өнгө, үнэр, хийтэй. Мөн нүүрстөрөгч их агуулдаг. Тэгэхээр мэдээж хагас коксон нүүрс нь сайн байлгүй яах вэ.

-Иргэдэд угаарын хийн хордлогоос хамгаалах талаар юу гэж зөвлөх вэ?

-Дохиоллоо 24/7 ажиллуулах, яндангийн хөөлт болон сойлтыг цэвэрлэх, зуухны битүүмжлэлийг шалгах, галлагаа хийхдээ анхаарах нь угаарын хийн хордлогоос өөрийгөө болон бусдыг хамгаалж байна гэсэн үг юм шүү.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 3 цаг 35 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 3 цаг 36 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 3 цаг 37 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 3 цаг 38 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 3 цаг 39 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 3 цаг 39 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 3 цаг 40 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 3 цаг 43 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 3 цаг 44 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 3 цаг 44 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 3 цаг 45 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 3 цаг 46 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 3 цаг 47 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв 5 цаг 23 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ 5 цаг 27 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай 5 цаг 41 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ 5 цаг 45 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу 8 цаг 7 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй 8 цаг 21 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ 9 цаг 43 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу? Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон
Top