x

Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлд төмөр зам тавибал нүүрсний экспорт нэмэгдэнэ

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж хэд хэдэн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замыг нарийн царигтай барихаар шийдвэрлэснийг Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замтай хамтад нь барих нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ. Ингэснээр нүүрсний экспорт жилд 18-20 сая тонн хүртэл нэмэгдэнэ гэсэн тооцоо гарсан байна. Иймээс “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2014 оны 64 дүгээр тогтоолд “Нарийнсухайт-Шивээхүрэн” гэж нэмэх төсөл боловсруулан өргөн мэдүүлэхээр боллоо.

Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлд төмөр замтай болсноор нүүрсний экспорт болон боомтын нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин нэмэгдэж, тээврийн өртөг 2-4 дахин буурч, байгаль орчин, экологид учрах сөрөг нөлөөлөл багасах зэрэг олон давуу талтай юм.

Компаниуд газрын тосны бүтээгдэхүүний 30 хоногийн нөөц бүрдүүлнэ

Ирэх онд газрын тосны бүтээгдэхүүний 30 хоногийн компанийн нөөц бүрдүүлэх 26 аж ахуйн нэгж, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг хавсралтаар баталлаа. Энэ дагуу ирэх жил аж ахуйн нэгжүүд 116,550.0 тонн шатахууны нөөц бүрдүүлэх юм.

Өнгөрсөн онд нэр бүхий 21 аж ахуйн нэгж газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг 94700 тонноос доошгүй хэмжээнд байлгаж, тогтвортой хангасан. Хөрөнгийг нь шийдсэн тохиолдолд улсын нөөцөд 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний бүтээгдэхүүн авах боломжтой гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам  үзэж байна.

Засгийн газрын товч мэдээ

-  “Төрөөс авто тээврийн талаар баримтлах бодлого”, “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр”-ийг хавсралтаар баталлаа. Шаардагдах хөрөнгийг улс болон орон нутгийн төсөв, гадаад улс, олон улсын байгууллагын хандив, зээл, тусламж, хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гаргах юм.

-  “Дипломат, албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав. Ингэснээр дээрх төрлийн паспорт эзэмшигчид 90 хүртэл хоног харилцан визгүй зорчино. Мөн дипломат болон албан паспорт эзэмшигчид 30 хүртэлх хоног харилцан визгүй зорчихтой холбоотой Монгол Улс, Бүгд Найрамдах Армян Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа.

-  Энгийн паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чили Улсын Засгийн газар хоорондын ноот бичиг”-ийг  батлав. Хоёр орны иргэд 90 хүртэл хоног харилцан визгүй, тэр дундаа манай иргэд Өмнөд Америкийн зургаан улсад визгүй зорчих боломж бүрдлээ.

-  Хоёр улсын иргэд эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах, баримт бичиг гардуулах, дамжуулах, нотлох баримт олж авах, гэрчлүүлэх, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, гүйцэтгэх болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой туслалцааг харилцан үзүүлэхээр Бүгд Найрамдах Беларусь Улстай тохироод байна. Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэхтэй холбоотой гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.  Мөн гэмт этгээдийг шилжүүлэх тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр тогтов. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 17 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 19 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 22 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 28 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 30 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 33 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР 35 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 37 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 39 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 40 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 43 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 46 мин Монголын лигийн аварга баг Азийн топ багуудтай өрсөлдөнө 47 мин Азийн өвлийн IX наадам эхлэхэд 13 хоног үлдээд байна. 48 мин Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 20 цаг 1 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 20 цаг 5 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 20 цаг 17 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 20 цаг 18 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 20 цаг 18 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 20 цаг 22 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х...
Top