x

"Шинэ Хархорум" хотын суурьшлын бүсийн газар нутгийн 50 хувийг ногоон байгууламж байхаар төлөвлөжээ

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнгээр ахлуулсан "Шинэ Хархорум" хотын Бүтээн байгуулалтын үндэсний хороо өчигдөр хуралдаж, “Шинэ Хархорум” хот байгуулах газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах ажлын хүрээнд Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг 2023 оны аравдугаар сарын 30-ны өдрийн дотор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт ирүүлэхийг тус аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмидад даалгасан байна. 

Мөн газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах дүгнэлт, Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Барилга, хот байгуулалтын яамны Хөгжлийн бодлого, газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга Э.Батболд, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай нарт даалгасан бөгөөд хотын бүтээн байгуулалтын хүрээнд хийгдэх судалгаа, техник эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөл, барилга байгууламжийн зураг төсөлд гэрээний үндсэн дээр захиалагчийн хяналт хийх ажлыг “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаагаар гүйцэтгүүлэх, арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын яамны Хөгжлийн бодлого, газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга Э.Батболд, “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Н.Нацагдорж нарт даалгасан юм. 

Тэгвэл өнөөдөр "Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийн үзэл баримтлалын төсөл, макет танилцуулах уулзалт боллоо. 


Энэ үеэр "Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалт хариуцсан Захиргааны дарга Н.Нацагдоржоос дараах асуултад хариулт авлаа. 

-"Шинэ Хархорум" хотыг хаана байгуулах вэ?

-Хархорум хотыг сэргээн байгуулах газар нь Улаанбаатар хотоос 360 км зайтай Өвөрхангай аймгийн Хархорин сум, Архангай аймгийн Өгийнуур, Хашаат сумын нутаг дэвсгэр Орхоны хөндийд байрлана. Орхоны хөндий бол эртний төрт улс болох Хүннү гүрний Луут хотоос эхлэн, Жужаны Мумо хот, Уйгурын Хар балгас, Түрэгийн хаад, ноёдын тахилын онгон, Их Монгол Улсын Хархорум хот байрлаж байсан манай улсын түүх, соёл, төрт ёсны голомт нутаг юм. 

Монгол Улсын түүхийн өлгий Орхоны хөндийд Шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 230 дугаар зарлиг гарсан. Уг зарлиг нь түүх археологийн биет болон биет бус өвийг хадгалах, хамгаалах, улмаар аялал жуулчлалыг цогцоор нь хөгжүүлж боломжийг бүрдүүлэх төдийгүй Улаанбаатар хотын өнөөгийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд нэн тустай юм.

-Хот байгуулахаар төлөвлөсөн газар говь, хангай хосолсон сайхан нутаг байна. Энэ бүтээн байгуулалтыг нутгийн иргэд хэрхэн хүлээн авч байна вэ?

-Тийм ээ. Тэнд нийт таван хотын туурь байгаа. Төвхөн хийд, Улаан цутгалан, Өгий нуур, Хүннүгийн үеийн Луут хотын олдвор зэрэг гол горхитой, байгалийн үзэмжтэй, говь, хангай хосолсон нутаг. Хотын төлөвлөлтөд иргэд, олон нийт, мэргэжлийн байгууллага, гадаад, дотоодын эрдэмтэн, сулаачдын санал, зөвлөмжийг авах үйл ажиллагааг үе шаттайгаар явуулж байна. Нутгийн иргэдийн 100 гаруй мянган гарын үсэг цугларч, хот байгуулахыг дэмжиж байна. Хархорин бол хүндэтгэлийн үг юм. Манайхан гадны хүмүүс ирээд хот төлөвлөлтийг хийх юм шиг санадаг. Хаана ч тийм зүйл байдаггүй. Жишээ нь, би Дорнодод очоод Чойбалсан хотыг төлөвлөж чадахгүй. Би тэнд дор хаяж 5-10 жил амьдарч байж уур амьсгал, ёс заншлыг нь мэдэж байж төлөвлөнө. Тэгэхээр асар их хугацаа хэрэгтэй. 

Одоогоор Орхоны хөндийд хийгдсэн түүх, археологи, ус, хөрс, ургамлын судалгаа, газар олголт зэрэг суурь судалгааны материалуудыг нэгтгэж, 10 ангиллын 105201 мэдээлэлтэй хот байгуулалтын мэдээллийн нэгдсэн санг бий болгоод байна. 

-"Шинэ Хархорум" хотыг байгуулахдаа инженерийн дэд бүтцийг хэрхэн шийдэж байгаа вэ?

-Нийслэл хотыг нүүлгэн шилжүүлэх асуудлууд нь ихэвчлэн тухайн улсын улс төр, эдийн засаг, газар зүйн онцлогтой шууд хамааралтай. Дэлхий дээр 52 улс нийслэлээ шилжүүлсэн байдаг. Улаанбаатар хотын хувьд тулгамдсан асуудлууд маш их учраас шилжүүлэх шаардлагатай гэж үзнэ. 

-"Шинэ Хархорум" хотын төлөвлөлт анхаарал татаж байна л даа. Тухайлбал, ногоон байгууламж хэдэн хувийг эзлэх бол? 

-Хархорум хотын төлөвлөлтийг боловсруулахдаа эртний түүхэн хотуудын туурийг сэргээн засварлаж, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хотын суурьшлын бүсийн газар нутгийн 50 хувь нь ногоон байгууламж байлгахыг зорьж байна. Мөн гадаргын ус, саарал усыг дахин ашиглах, хог хаягдлыг дахин боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх, сэргээгдэх эрчим хүчний олон төрлийг ашиглах, байгаль орчинд ээлтэй, хүн амьдрахад таатай, явган алхалт, унадаг дугуй, нийтийн тээврийн хэрэглээг дэмжсэн, эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломжтой хот байгуулахаар төлөвлөлтийн концепцыг боловсруулж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 3 цаг 44 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 3 цаг 45 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 3 цаг 46 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 3 цаг 46 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 3 цаг 47 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 3 цаг 48 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 3 цаг 49 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 3 цаг 51 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 3 цаг 52 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 3 цаг 53 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 3 цаг 54 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 3 цаг 55 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 3 цаг 56 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв 5 цаг 32 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ 5 цаг 36 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай 5 цаг 50 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ 5 цаг 53 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу 8 цаг 16 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй 8 цаг 29 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ 9 цаг 51 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу? Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон
Top