x

Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ олгоход татвар, даатгал, торгууль төлсөн байхыг шаардахгүй

Зам, Тээврийн Хөгжлийн Яамны Автотээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасантай ярилцлаа.

-RFID буюу тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг хэзээнээс ашиглаж эхлэх вэ. Ач холбогдлын тухайд?

- Улсын хэмжээнд 2023 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн төвийн, хангайн, говийн, зүүн бүс гэсэн бүсчилсэн байдлаар эхлүүлнэ. Эхний ээлжид хилийн боомтууд дээрх тээврийн хэрэгслүүдээс эхлүүлэн наахаар төлөвлөн ажиллаж байгаа. Орон нутгийн автотээврийн хэрэгслийн оношилгооны төвүүдэд наана. Тухайн ажлыг Зам, тээврийн хөгжлийн яам, Бодь Электроникс ХХК хамтран хэрэгжүүлж байна.

RFID цахим гэрчилгээгээр тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлнэ. Тухайлбал татвар, даатгал, техникийн хяналтын үзлэг, оношилгоо, торгуультай холбоотой бүхий л мэдээллийн нэгтгэсэн мэдээллийн нэгдсэн сан үүсгэнэ.

Өнөөдрийн байдлаар замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн 65 орчим хувь нь татвар, даатгалаа төлж, 60 орчим хувь нь техникийн хяналтын үзлэгтээ орж, 20 орчим хувь нь л торгуулиа төлдөг.

RFID цахим гэрчилгээтэй болсноор холбогдох төрийн байгууллагууд дээрх мэдээллийг нэгтгэн харах боломжтой болно. Энэ нь ямар нэгэн чип, байршил тогтоогч биш. Тухайн радио долгионы давтамжтай цэгт, орон нутгийн төлбөр авах цэгүүдээр тээврийн хэрэгсэл зорчиж өнгөрсөн, татвар, даатгал, оношилгоо, техникийн хяналтын үзлэгтээ орсон уу гэдгийг л мэдээлнэ.

-Иргэдээс төлбөр авах уу. Ямар нэгэн бичиг баримт шаардах уу?

- Иргэд тээврийн хэрэгслийн гэрчилгээтэйгээ л ирж наалгана. Татвар, даатгал, торгууль зэрэг ямар нэгэн төлбөр төлсөн байх ёстой гэсэн шаардлага тавихгүй. Тэгэхээр иргэд идэвхтэй, хариуцлагатай хандаж орон нутгийн автотээврийн оношилгооны төвүүд дээрээ ирэн наалгаарай. Нэг минут орчим цаг хугацааг л зарцуулах тул иргэд та бүхнээс идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг хүсье.

-Энэ технологийг олон улсад ашигладаг уу?

-RFID технологийг 1950 оноос эхлэн Олон Улсад ашиглаж ирсэн. Сингапур, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудад ч ашиглаж байгаа. Өртөг зардлын хувьд ч харьцангуй хямд. Олон улсын байгууллагатай хамтран хийсэн судалгаагаар RFID нь манай улсын замын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдалд тохирох, хямд өртөгтэй технологи юм гэдгийг зөвлөмжийг өгсөн.

Монгол Улсын хэмжээнд 1,180,000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Эдгээрийн бүртгэл хөдөлгөөнийг хянахад тохиромжтой гэсэн судалгааны үр дүн, зөвлөмж гарсан.

Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 430 орчим цэгт RFID уншигч төхөөрөмж суурилуулсан. Цаашид олон улс, улсын чанартай 7,500 км авто замд төлбөр авах 33 цэгт суурилуулахаар төлөвлөн ажиллаж байна.

-Орон нутагт нийт хэчнээн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг вэ?

-Өнгөрсөн 2022 онд Монгол Улсын бүртгэлийн санд 1,400,000 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан. Шинэчилсэн бүртгэл хийснээр ашиглалтаас гарсан сүүлийн таван жилд техникийн хяналтын үзлэгтээ ороогүй, татвар, даатгалаа төлөөгүй 250 мянган тээврийн хэрэгслийг бүртгэлээс хассан.

Ингэснээр өнөөдрийн байдлаар 1,180,000 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас орон нутагт 470 орчим мянга, нийслэлд 650 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй.

Эх сурвалж: ЗТХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.170)
    ТЦА ажлаа хийдэггүй
    2023 оны 10 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 3 цаг 32 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 3 цаг 33 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 3 цаг 34 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 3 цаг 35 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 3 цаг 35 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 3 цаг 36 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 3 цаг 37 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 3 цаг 39 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 3 цаг 40 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 3 цаг 41 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 3 цаг 42 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 3 цаг 43 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 3 цаг 44 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв 5 цаг 20 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ 5 цаг 24 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай 5 цаг 38 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ 5 цаг 42 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу 8 цаг 4 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй 8 цаг 18 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ 9 цаг 40 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу? Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон
Top