x

Нийслэлийн МАН-ын дарга БЗД-ээс гишүүд дэмжигчдийн уулзалтаа эхэллээ

Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар хотын намын анхан шатны байгууллагын гишүүд дэмжигчидтэй хийх уулзалтаа өчигдөр Баянзүрх дүүргээс эхлүүллээ. Баянзүрх дүүргийн МАН-ын 11 үүрийн 550 гаруй намын гишүүдтэйгээ Жанжин клуб, Офицеруудын ордон, Их засаг их сургуулийн хурлын танхимд уулзсан юм. Уулзалтад мөн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, нийслэлийн МАН-ын орлогч дарга Н.Алтаншагай, Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, Хяналтын хороон дарга Н.Сайнбуян, дүүргийн намын хороон дарга Э.Бат-Амгалан, нарын хүмүүс оролцлоо.

Нийслэлийн МАН-ын шинэхэн дарга өөрийн ажиллах төлөвлөгөөгөө гишүүд дэмжигчиддээ танилцуулав. Тэрбээр намын анхан шатны байгууллагад эрх мэдлийг өгч, анхан шатаа бэхжүүлнэ, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр хоёр намын үүрийн байрыг шинээр байгуулна, намын гишүүдээ идэвхижүүлэх үүднээс олон нийтийг хамарсан үйл ажиллагаанууд зохион байгуулахаар төлөвлөсөн гэдгээ хэлсэн. Түүнчлэн намын анхан шатны байгууллагын боловсон хүчнүүдийг чадавхижуулах үүднээс гадаадад сургалтад хамруулах, намын дэргэдэх ТББ-уудын үйл ажиллагааг идэвхижүүлж, дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ.

Д.Сумъяабазар уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Зуун жилийн түүхтэй МАН-ын үнэт зүйл нь үеийн үед хүн байсаар ирсэн. Өнгөрсөн он жилүүдэд намын хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд алдаа, оноо байгаа ч хүн гэдэг үнэт зүйлээ үеийн үед дээдэлж ирсэн уламжлалтай. Тиймээс бид намынхаа анхан шатны байгууллагын гишүүдийнхээ үгийг сонсч байх нь юу юунаас чухал. Би ахмадуудынхаа үнэт сургаалийг сонсч, намынхаа үйл ажиллагаанд тусгахын зэрэгцээ өндөр ёс суртахуун, хэм хэмжээг барьж ажиллах болно” гэлээ.

Нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүргүүдийн нэг болох Баянзүрх дүүргийн МАН-ын анхан шатны байгууллагын гишүүд дэмжигчдийн зүгээс намын эв нэгдэл болон ажилгүйдэл, үнийн өсөлт, “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаа, Улаанбаатар хотын утаа зэрэг олон асуудлыг хөндөн, санаа бодлоо илэрхийлж, олон асуултад хариулт авлаа. Мөн нийслэлийн МАН-ын шинэ даргадаа  ажлын өндөр амжилт хүсч, шийдвэр гаргах түвшний хүмүүс ирж уулзаж, санал бодлыг нь сонссонд талархлаа илэрхийлсэн юм.

Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарын намын анхан шатны байгууллагын гишүүд дэмжигчидтэй хийх уулзалт цаашид  үргэлжлэх болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 17 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 19 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 22 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 28 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 29 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 33 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР 35 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 36 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 39 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 40 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 43 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 46 мин Монголын лигийн аварга баг Азийн топ багуудтай өрсөлдөнө 47 мин Азийн өвлийн IX наадам эхлэхэд 13 хоног үлдээд байна. 48 мин Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 20 цаг 1 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 20 цаг 5 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 20 цаг 17 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 20 цаг 17 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 20 цаг 18 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 20 цаг 22 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х...
Top